Airbus A380

Airbus A380
Airbus-Үйлдвэрийн будагтай A380-800
Үйлдвэрийн будагтай Airbus A380-800
Төрөл: дөрвөн хөдөлгүүрт том оврын нисэх онгоц
Хийцийн улс:
Үйлдвэрлэгч: Airbus
Анхны нислэг: 2005 оны 4 сарын 27
Ашиглалтад авсан: 2007 оны 10 сарын 25
Үйлдвэрлэсэн хугацаа: 2005 оноос хойш цувралаар үйлдвэрлэгдэж буй
Үйлдвэрлэсэн тоо: 226 (Мэдээ: 2017 оны 3 сарын 25)[1] нийлүүлсэн: 210[2]

Airbus A380 нь европын нисэх онгоц үйлдвэрлэгч Airbus S. A. S. компанийн уртаашаа хоёр давхар зорчигчийн тавцан бүхий дөрвөн хөдөлгүүрт том оврын нисэх онгоц юм.

2005 оны 4 сарын 27-нд анхны нислэгээ үйлдэж байсан зорчигч тээврийн салбар дахь дэлхийн хамгийн том онгоц болох Airbus A380 нь нийт 220 ширхэг үйлдвэрлэгдсэн бөгөөд 1020 км/цагийн хурдтай, 15700 км хүртэл зогсолтгүй нислэг үйлдэх чадвартай, 1 ширхэг нь 428 сая ам.долларын үнэтэй юм. Энэхүү гайхалтай бүтээлийг Европын орнуудын /Франц, Герман, Их Британи, Испани/ хамтарсан Airbus компани үйлдвэрлэсэн бөгөөд А380-800, А380F гэсэн үндсэн хоёр хувилбартай, давхар тавцан /хоёр давхар/, өргөн их бие, дөрвөн хөдөлгүүр бүхий тийрэлтэт хөлөг юм. Түүний үндсэн зорчигчийн тоо нь 555 боловч нийт 853 хүртлэх зорчигчийн суудалтай байх боломжтой гурван ангилал бий. Дэлхий дээрх нийт Airbus A380 онгоцны ихэнх нь Qantas, Emirates компаниудад харьяалагддаг байна.

Тухайн нислэгийн авиа компани бүрийн будаг бүхий Airbus А380-н зургуудыг анх нийлүүлсэн хугацааны дарааллаар оруулав.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Airbus A380 – Викимедиа дуу дүрсний сан

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Produktionslisten bei airfleets.net (englisch). Gesamtzahl aller registrierten A380 mit Erstflug, abgerufen am 20. September 2015, umfasst auch die Prototypen und im Innenausbau befindliche Flugzeuge.
  2. Produktseite der A380-Familie, airbus.com: 2016-01-12