I Иохан Паул

Ромын Пап, Тэнгэрбурханы зардас I Иохан Паул
I Иохан Паул 1978 онд Гэгээн Петрийн их цогчин дуганы цонхоор сүсэгтнүүдтэй мэндчилж, залбирал үйлдэж байгаа нь
Өргөмжлөгдсөн 1978 оны 08 сарын 26
Сэнтийнээс буусан 1978 оны 09 сарын 28 (&-1-1-1-1-1-1-1-1-1-1-1-1-1-1-1-2.1000000−1 жил, &0000000000000347.000000347 хоног)
Өмнөх VI Паул
Дараах II Иохан Паул
Санваартны хэргэм хүртсэн 1935 оны 7 сарын 7
Санваартны хэргэм хүртээсэн Ж.Каттаросси
Хамба ламын хэргэм хүртсэн 1958 оны 12 сарын 27
Хамба ламын хэргэм хүртээсэн XXIII Иохан
Кардиналаар томилсон Пап VI Паул
Хувийн мэдээлэл
Жинхэнэ нэр Албино Лучиани
Төрсөн 1912 оны 10 сарын 17 (1912-10-17)
Венето, Италийн Вант Улс
Нас барсан 1978 оны 9 сарын 28 (65 насалсан)
Элч нарын ордон, Ватикан
Улс Итали

I Иохан Паул нь Ромын католик шашны Пап, Ватикан Улсын дээд эрх баригч байв. Сэнтийд залрахдаа хоёр гэгээнтний нэрийг авсан анхны Пап юм. Түүний сэнтийн нэр Гэгээн Иохан болон Паул нарын нэрийг нийлүүлж бий болгожээ.

Кардинал Албино Лучиани Ромын католик шашны түүхэнд хамгийн богино хугацаанд сэнтийд заларсан Папын нэг хэмээн тэмдэглэгдэн үлджээ. Учир нь тэрээр сонгогдсоныхоо дараа 33 хоногийн дараа учир битүүлгээр нас барсан байна.

Анхдугаар Иохан Паулыг түүний залгамжлагч II Иохан Паул Тэнгэр бурханы зардас хэмээж 2003 онд түүнийг гэгээнтнээр батлах үйл ажиллагааг эхлүүлсэн. II Иохан Паул, XVI Бенедикт болон католик шашны сүсэгтнүүд түүнийг "Инээмсэглэж буй Пап" хэмээн дурсдаг аж.

Пап Лучианигийн музей.
Лучиани 1966 онд.
Ватикан дахь I Иоанн Павелийн бунхан.


Кино дэлгэцийн бүтээл, урлагт дүрслэгдсэн нь[засварлах | кодоор засварлах]

  1. Английн пост-панк урсгалын хамтлаг түүний тухай "Hey, Luciani" дууг олны хүртээл болгосон.
  2. 1990 онд Америкийн "Загалмайлсан Эцэг" цуврал киноны III ангид дүрслэгдсэн.
  3. Зохиолч Роберт Литтелийн 2002 оны "The Company" зохиолд Зөвлөлтийн тагнуулууд зохион байгуулалттайгаар түүнийг хөнөөсөн гэж дүрслэгдсэн.
  4. 2006 онд Италийн олон нийтийн RAI телевиз " Пап Лучиани: Тэнгэр бурханы инээмсэглэл" хэмээх нэртэй олон ангит кино бүтээсэн.


Өмнөх
VI Паул
263 дэх Ромын пап
1978 - 1978
Дараах
II Иоанн Павел