XXIII Иохан

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Гэгээн, Ромын Пап XXIII Паул
Ромын Пап XXIII Иохан
Өргөмжлөгдсөн 1958 оны 10 дугаар сарын 28
Сэнтийнээс буусан 1963 оны 6 дугаар сарын 3 (&0000000000000004.0000004 жил, &0000000000000218.000000218 хоног)
Өмнөх XII Пио
Дараах VI Паул
Санваартны хэргэм хүртсэн 1904 оны 8 сарын 10
Санваартны хэргэм хүртээсэн Жузеппе Сеппелли
Хамба ламын хэргэм хүртсэн 1925 оны 3 сарын 19
Хамба ламын хэргэм хүртээсэн Жованни Тачи Порсэлли
Кардиналаар томилсон Пап XII Пио
Хувийн мэдээлэл
Жинхэнэ нэр Анжело Жузеппе
Төрсөн 1881 оны 11 сарын 25 (1881-11-25)
Бергамо, Италийн Вант Улс
Нас барсан 1963 оны 6 сарын 3 (81 насалсан)
Элч нарын ордон, Ватикан
Улс Итали
Гэгээн
Тэмдэглэлт өдөр

10 сарын 22 (Ромын католик сүм) 6 сарын 3 ( Америкийн Эвангелийн Лютеран сүм)

6 сарын 4 ( Канадын болон Америкийн Англикан сүм)
Хүндлэгддэг шашин

Ромын Католик шашин

Лютерийн урсгал
Адислагдсан 2000 оны 9 сарын 3
Гэгээн Петрийн талбай, Ватикан
Адисласан хүн II Иохан Паул
Гэгээнтэн болсон 2014 оны 4 сарын 27
Гэгээнтнээр өргөмжилсөн Пап Францис
Ивээгч Папын элчин сайд, дипломат төлөөлөгчид, Венецийн патриархат шашны хүрээ, Ватиканы II Дээд Хуралдаан, Христ итгэлийн эв нэгдэл, Бергамо хотын шашны хүрээ

XXIII Иохан (лат. Ioannes XXIII ита. Giovanni XXIII, жинхэнэ нэр нь Анжело Жузеппе Ронкалли) нь Ромын Пап юм. 1958 оны 10 сараас эхлэн 1963 онд нас барах хүртлээ Ромын католик сүмийг тэргүүлсэн.

Анжело Жузеппе нь Ломбарди тосгонд 14 хүүхэдтэй айлын 4 дэх хүү болон мэндэлсэн. 1904 онд Ромын католик шашны санваартны хэргэм хүртсэн бөгөөд Франц Улсад суух Папын нунц, Болгар, Грек, Турк улсад дипломат төлөөлөгчөөр ажиллаж байсан. 1953 онд Пап XII Пио түүнийг Венец хотын Патриархаар томилжээ.

1958 онд 76 настайдаа Ватиканы нууц зөвлөгөөнд оролцож Ромын тэргүүн хамбаар сонгогдсон. Папын сэнтийд залрахдаа Иохан гэсэн нэр сонгож авсан нь сүүлийн 500 жилд сонгогдоогүй нэр болсон. Католик сүмийг тэргүүлж байх хугацаандаа олон янзын шашны шинэтгэлийн бодлого хэрэгжүүлж байсан. Түүний санаачилгаар 1962-1965 оны хооронд Ватиканы II Дээд Хуралдааныг зохион байгуулсан нь XX зууны Католик сүмийн хамгийн чухал үйл явдал болжээ.

Пап XXIII Иохан Ватиканы II Дээд Хуралдааныг санаачилан нээн хуралдуулсан боловч дуусгаж чадалгүй 1963 оны 6 сарын 3-ны өдөр ходоодны хорт хавдар өвчнөөр нас барсан. 2013 оны 7 сарын 5-нд Пап Францис түүнийг гэгээнтнээр өргөмжилсөн.

Өмнөх
XII Пио
262 дахь Ромын пап
1958-1963
Дараах
VI Паул