II Иохан Паул
Гэгээн, Ромын Пап II Иохан Паул | |
---|---|
Өргөмжлөгдсөн | 1978 оны 10 сарын 16 |
Сэнтийнээс буусан | 2005 оны 4 сарын 2 (26 жил, 168 хоног) |
Өмнөх | I Иохан Паул |
Дараах | XVI Бенедикт |
Санваартны хэргэм хүртсэн | 1946 оны 11 сарын 1 |
Санваартны хэргэм хүртээсэн | Адам Стифан Сафиха |
Хамба ламын хэргэм хүртсэн | 1958 оны 9 сарын 28 |
Хамба ламын хэргэм хүртээсэн | Евгениуш Базиак |
Кардиналаар томилсон Пап | VI Паул |
Хувийн мэдээлэл | |
Жинхэнэ нэр | Кароль Иозеф Войтыла |
Төрсөн | 1920 оны 5 сарын 18 Вадовиц, Польш |
Нас барсан | 2005 оны 4 сарын 2 (84 насалсан) Апостлуудын ордон, Ватикан |
Улс | Польш |
Гарын үсэг | |
Гэгээн | |
Тэмдэглэлт өдөр | 10 сарын 22 |
Хүндлэгддэг шашин | Ромын Католик шашин |
Адислагдсан | 2011 оны 5 сарын 1 Гэгээн Петрийн талбай, Ватикан |
Адисласан хүн | XVI Бенедикт |
Гэгээнтэн болсон | 2014 оны 4 сарын 27 |
Гэгээнтнээр өргөмжилсөн | Пап Францис |
Ивээгч | Залуу сүсэгтнүүд, гэр бүл, Дэлхийн Залуучуудын өдөр, Краковын шашны их хүрээ |
Сүлд тэмдэг | John paul 2 coa.svg |
II Иохан Паул (Латин: Ioannes Paulus II, 1920 оны 5 сарын 18 - 2005 оны 4 сарын 2) нь Польш улсад төрсөн, 264 дэх Ромын пап (1978 оны 10 сарын 16 - 2005 оны 4 сарын 2) юм. Жинхэнэ нэр нь Кароль Юзеф Войтыла (пол. Karol Józef Wojtyła).
VI Адриан (Нидерландад төрсөн, 1522 - 1523 онд Пап байсан)-аас хойш 455 жилийн дараа итали биш хүн Пап болсон нь II Иоан Паул бөгөөд мөн тэрээр анхны Слав угсаат Пап лам юм.
Дэлхийд энхтайван байдал тогтоохын төлөө, дайны эсрэг үйл ажиллагаагаараа маш их алдартай бөгөөд Зүүн Европт ардчилал тогтооход дэмжлэг үзүүлэх зэргээр шашны хүрээнээс гадуур ч дэлхий дахинд нөлөөтэй хүн байв. Ялангуяа шашин хоорондын харилцааны асуудлыг зөөлрүүлж, бусад шашин шүтдэг хүмүүсийн ч хүндлэлийг хүлээдэг байлаа.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Кароль Войтыла 1920 онд Краковын ойролцоох Вадовица хотод Кароль, Эмилиа нарын 2 дахь хүү болон мэндэлжээ. Эцэг нь польшийн армид ахлагчийн алба хааж байсан хүн аж.
Тэрээр 8 настайдаа ээхийгээ, 11-тэйдээ Эдмүнд ахыгаа, 20-тойдоо эцгээ алдаж өнчин хоцорчээ. Тэр үедээ Краков дахь еврейн нийгэмлэгийнхэнтэй ойр дотно байсан нь хожим Ромын Пап болсон хойноо еврейчүүдэд элгэмсэг хандаж байсных нь шалтгаан юм. Түүнийг 19-тэй байхад буюу 1939 онд Герман Польшийг эзлэн авахад сурч байсан их сургууль нь хаагдаж, уурхай, үйлдвэрт ажиллаж, мөн театрын жүжигчин, жүжгийн зохиолч хийж байв.
1943 онд шашны зүтгэлтэн болохоор шийдсэн боловч тэр үед шашны сургууль хориотой байсан тул хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан шашны нууц сургуульд орж, 1946 оны 11 сарын 1-нд Хамба ламын зэрэгтэй болжээ. Улмаар Италийн Ром орж Ватиканы Анжелик шашны их сургуульд дэвшин суралцаж, 1948 онд теологийн докторын зэрэг хамгаалсан байна. Мөн ондоо Польш руугаа буцан, их сургуульд багшилж байгаад 1958 оны 7 сарын 4-нд Краковийн дэд хамба ламаар томилогдож, 9 сарын 28-нд өргөмжлөх ёслол үйлджээ.
Улмаар 1964 оны 1 сарын 13-нд Краковийн тэргүүн Хамба лам болсон бөгөөд 1967 оны 7 сарын 26-нд кардинал цолтой болсон. 1978 онд Ромын Пап VI Павел нас нөгчин, Войтылагийн оролцсон Ватиканы нууц зөвлөгөөнөөр 65 настай Албино Лучиано (I Иохан Паул) Ромын Папаар сонгогдсон ч 33-хан өдрийн дараа нас нөгчиж, 1978 оны 10 сард дахин нууц зөвлөгөөн /конклав/ болсон байна. Ийнхүү Войтыла 2 дахь удаагаа конклавт оролцоод 58 насандаа шинэ Ромын Папаар сонгогдсон байна. (10 сарын 16-нд сонгогдож, 22-нд сэнтийд заларсан)
Польшоос Ромын Пап төрсөн нь польшуудын үндэсний үзлийг дэврээж, Зөвлөлт Холбоот Улсын эсрэг хөдөлгөөн хүчээ авахад ихээхэн нөлөөлсөн юм.
Тэрээр Ромын Пап байх хугацаандаа дэлхийн 130 гаруй оронд айлчилсан гэдэг.
Орос руу хийх аялал нь II Иохан Паулын биелээгүй мөрөөдөл хэвээр үлджээ. Коммунизм унахаас өмнөх жилүүдэд түүний ЗХУ -д хийх аялал боломжгүй байсан. "Төмөр хөшиг" нурсаны дараа Орост айлчлах нь улс төрийн хувьд боломжтой болсон боловч Оросын Үнэн алдартны сүм Папын айлчлалыг эсэргүүцсэн байна. Москвагийн Хамба-Патриарх нь Ромын Католик Сүмийг Үнэн Алдартны Сүмийн анхны нутаг дэвсгэрт өргөжсөн гэж буруутгаж, Москва ба Бүх Оросын Патриарх II Алексий хэлэхдээ, католикууд прозелитизмээс татгалзах хүртэл (Үнэн Алдартны Христэд итгэгчдийг католик шашинд оруулах оролдлого), Тэдний сүмийн тэргүүн Орос нутагт хөл тавих боломжгүй гэжээ. Владимир Путин зэрэг олон улс төрийн удирдагчид Пап ламыг Орост айлчлуулахыг оролдсон боловч Москвагийн Патриархын байр суурь хатуу хэвээр байжээ. 2001 оны 2-р сард ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Касьянов Москвагийн Патриархын дургүйцлийг тойрон, Пап ламыг Орост шашны бус, төрийн айлчлал хийхийг санал болгосон байдаг.
1981 оны 5 сарын 13-нд Гэгээн Петрийн талбайд үг хэлж байх үедээ Туркийн иргэн хэт барууны үзэлтэй "Саарал чоно" бүлгийн гишүүн Мехмед Али Агжад буудуулж гэдсэндээ хүнд шархадсан юм. Түүнийг алах ажиллагааг Болгарын тусгай алба болон Зөвлөлтийн Аюулаас хамгаалах хороо /КГБ/ санаачилж зохион байгуулсан гэгддэг бөгөөд тэр үед түүний үйл ажиллагаа нь социалист системд үхлийн цохилт өгч байсантай нь холбоотой гэж үздэг.
Мөн 1982 оны 5 сард Португалд айлчилж байх үедээ түүний Ватиканд хийж буй шинэчлэлийг эсэргүүцдэг Испанийн нэгэн санваартан хутга барьж дайран, гэмтээсэн удаатай.
2000 онд Есүс Христ мэндэлсний 2000 жилийн ой тохиох үеэр урьдын Христийн шашинтнуудын еврейчүүдэд хандаж байсан хандлага, загалмайтны арми муслимуудад тарьсан гай зовлонг хүлээн зөвшөөрч уучлал гуйн, Галилео Галилейг цагаатгасан юм.
II Иохан Паулын нэртэй бүхэл бүтэн эрин үе холбоотой - Европ дахь коммунизм нуран унасан эрин үеийг түүнтэй холбон үздэг болсон юм. Иохан Паул II өөрийн албан тушаалд байх хугацаандаа Сталинизмын үзэл санааны эсрэг, мөн орчин үеийн капиталист системийн сөрөг тал болох олон түмний улс төр, нийгмийн дарангуйллын эсрэг тууштай тэмцэгч гэдгээ харуулжээ. Хүний эрх, эрх чөлөөг дэмжсэн олон нийтийн өмнө хэлсэн үг нь түүнийг дэлхий даяар авторитаризмын эсрэг тэмцлийн бэлгэдэл болгосон юм.
II Иохан Паул нь амьдралынхаа сүүлийн жилүүдэд Паркинсоны өвчнөөр шаналж байсан билээ.
2005 оны 2 сараас томуу тусч, эмнэлэгт байн байн хэвтэж байгаад 2005 оны 4 сарын 2-ны орой орон нутгийн цагаар 21 цаг 37 минутад 84 насандаа нас нөгчсөн байна.
2005 оны 4 сарын 8-нд болсон оршуулгын ёслолд дэлхийн олон орны удирдагчид оролцож түүнд хүндэтгэл үзүүлсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди 2000 онд Италид айлчлах үеэрээ Ромын Пап лам Иохан Паултай албан ёсоор уулзаж байжээ.
Гадаад холбоос
[засварлах | кодоор засварлах]- Ватиканы албан ёсны сайт дахь II Иохан Паулын тухай хуудас, англи хэлээр
- Third pilgrimage of John Paul II to Poland, Institute of National Remembrance
Өмнөх I Иохан Паул |
264 дэх Ромын пап 1978 - 2005 |
Дараах XVI Бенедикт |
- Articles with faulty RISM identifiers
- All articles with faulty authority control information
- II Иохан Паул
- Пап
- Ватиканы төрийн тэргүүн
- 20-р зууны гэгээнтэн
- 21-р зууны гэгээнтэн
- 20-р зууны кардинал
- 20-р зууны Ромын Католик шашны хамба
- 21-р зууны Ромын Католик шашны хамба
- 20-р зууны Ромын Католик шашны теологич
- 21-р зууны Ромын Католик шашны теологич
- Краковын тэргүүн хамба
- Люблины Католик Шашны Их Сургуулийн багш
- БНПАУ-ын хүн
- Белостокийн хүндэт иргэн
- Быдгощийн хүндэт иргэн
- Варшавын хүндэт иргэн
- Вроцлавын хүндэт иргэн
- Дублины хүндэт иргэн
- Жешувын хүндэт иргэн
- Катовицегийн хүндэт иргэн
- Лодзийн хүндэт иргэн
- Ломжагийн хүндэт иргэн
- Львовын хүндэт иргэн
- Познанийн хүндэт иргэн
- Пшемыслийн хүндэт иргэн
- Ромын хүндэт иргэн
- Санокийн хүндэт иргэн
- Торунийн хүндэт иргэн
- Шчециний хүндэт иргэн
- Элблонгийн хүндэт иргэн
- Варшавын Байгалийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн хүндэт доктор
- Сан Маркосын их сургуулийн хүндэт доктор
- Ерөнхийлөгчийн эрх чөлөөний медаль шагналтан
- Конгрессын хүндэтгэлийн алтан медаль шагналтан
- Алтан Шпорн одон шагналтан
- Григорийн одон шагналтан
- Инээмсэглэлийн одонгийн кавалер
- Пий одон шагналтан
- Силвестер одон шагналтан
- Цагаан Бүргэд одон шагналтан
- Карлын шагналтан
- Аллагын хохирогч
- 1981 оны эрүүгийн хэрэг
- 1982 оны эрүүгийн хэрэг
- Португал дахь эрүүгийн хэрэг
- 1920 онд төрсөн
- 2005 онд өнгөрсөн