Jump to content

I Отто

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

I Отто буюу Агуу I Отто (герман. Otto I der Große; итали. Ottone il Grande, 912 оны 11-р сарын 23-нд Валхаузенд төрсөн - 973 оны 5-р сарын 7-нд Мемлебенд нас барсан) - 936-961 онд Саксонийн гүн (Отто II нэрээр), 936 оноос Герман улсын хаан, 961 оноос Итали, 962 оноос 973 онд нас барах хүртлээ Ариун Ромын эзэнт гүрнийг үндэслэгч, анхны эзэн хаан.

Тэрээр Генри Фаулер, Рингельхаймын Матильда нарын ууган хүү байсан юм.

Отто 936 онд эцгийгээ нас барсны дараа Саксонийн гүнт улс болон Германы хаант улсыг өвлөн авсан. Тэрээр эцгийнхээ бүх германы овог аймгийг нэгтгэх ажлыг үргэлжлүүлж, язгууртнуудын дэмжлэгээр хааны эрх мэдлийг ихээхэн өргөжүүлсэн юм. Отто гэрлэлт болон хувийн томилгоогоор гэр бүлийн гишүүдээ хаант улсын хамгийн чухал эрх мэдэлд суулгасан байна. Энэ нь өмнө нь хаантай эн зэрэгцэж байсан янз бүрийн гүнүүдийг түүний эрх мэдлийн дор хааны харъяат болгон бууруулжээ. Отто хааны эрх мэдлийг бэхжүүлэхийн тулд Герман дахь сүмийг өөрчилж, санваартнуудыг хувийн хяналтандаа байлгаж чаджээ.

Эсэргүүцэгч ван гүн нарын хооронд богино хугацаанд иргэний дайныг зогсоосны дараа Отто 955 онд Лехфельдийн тулалдаанд Мажаруудыг /Унгар/ ялж, Баруун Европ дахь Унгарын довтолгоог дуусгав. Харийн шашинтай Мажаруудын эсрэг ялалт нь Оттог Христ шашны ертөнцийг аврагч хэмээн алдаршуулж, хаант улсыг эзэгнэх боломжийг олгосон юм. 961 он гэхэд Отто Италийн хаант улсыг байлдан дагуулсан. 800 онд Карл хааныг "Ромын эзэн хаан" хэмээн өргөмжилсний жишгээр 962 онд Ромын Пап лам XII Иоанн Ром хотод Оттог Эзэн хааны ширээнд өргөмжилжээ.

I Отто сүүлийн жилүүдэд Пап ламтай зөрчилдөж, Итали дахь өөрийн ноёрхлыг тогтворжуулахын төлөө тэмцэж байжээ. Ромоос хаан ширээнд сууж байхдаа Отто Византын эзэнт гүрэнтэй харилцаагаа сайжруулахыг эрэлхийлж байсан бөгөөд энэ нь түүний эзэнт гүрэн болон түүний хаант улсыг өмнөд зүгт өргөжүүлэхийг эсэргүүцэж байв. Энэ зөрчлийг шийдвэрлэхийн тулд Византын гүнж Теофану хүү II Оттотойгоо 972 оны 4-р сард гэрлэжээ. I Отто эцэст нь 972 оны 8-р сард Германд буцаж ирээд 973 оны 5-р сард Мемлебен хотод нас барсан. II Отто түүнийг залгамжласан байна.