I Фёдор
I Фёдор Иванович (1557 оны 5-р сарын 31-нд Москвад төрж, 1598 оны 1-р сарын 7-нд Москвад нас барсан) Бүх Оросын царь, Москвагийн их ван (1584 оны 3-р сарын 18-), "Догшин" IV Иван хаан, хатан хаан Анастасия Романовна нарын 3 дахь хүү. Рюриков угсааны Москвагийн сүүлийн төлөөлөгч.
Түүний сүсэг бишрэл, шашны номлогч байсны төлөө Оросын үнэн алдартны шашины сүм түүнийг "Москвагийн царь Ариун шүтлэгт Феодор I Иоаннович" хэмээн өргөмжлөсөн байна.
Бага нас
[засварлах | кодоор засварлах]Ирээдүйн Оросын царийн хүмүүжлийг "авга ах" Михаил Безнин, Андрей Клешнин нар хариуцаж байжээ. Эцгийнх нь хэлснээр Фёдор бол "төрийн эрх мэдлийн төлөө гэхээсээ илүү даруухан лам хүн болж төрсөн хүн" гэж байжээ. 1573 онд эцэг түүнийг Польш-Литвын хаан ширээнд нэр дэвшүүлэхээр санал болгож байсан. 1575 оны 1-2-р сард тэрээр Ирина Федоровна Годуноватай гэрлэжээ. 1581 оны 11-р сард том ах Иван нас барсны дараа (эцэг нь алсан гэж үздэг) Фёдор Оросын царийн ширээг залгамжлагч болжээ.
Эрх мэдэл авсан үе
[засварлах | кодоор засварлах]Эцэг Оросын царь IV Иван 1584 оны 3-р сарын 18-нд нас барснаас хойш дөч дэх өдөр Боярын дум хуралдаж, хамгийн ойрын сүмийн баяруудын нэгэнд шинэ царийг өргөмжлөх ёслол хийсэн гэдэг. Энэхүү ёслолд царь анх удаа очирт таяг ашигласан байна.
Догшин IV Иван хүүгээ бие даан захирах чадваргүй гэж үзээд, ханхүү И.Ф.Мстиславский, хунтайж И.П.Шуйский, Н.Р.Юрьев, Б.Ф.Годунов, Б.Я.Бельский нараас бүрдсэн асран хамгаалагчийн зөвлөл байгуулжээ. Фёдорын хаанчлалын эхний хоёр жилийн дараа энэ зөвлөл ажиллахаа больсон бөгөөд энэ нь бүлэглэлүүдийн хооронд ширүүн сөргөлдөөн болсонтой холбоотой байсан юм. Энэ хугацаанд Нагово овгийн бояруудыг Углич руу шилжүүлж, Головин, хэвлэгч Ольферьев, Шуйский гэх мэт ноёд 1584 оны намраас хойш засгийн газарт давамгайлж байсан хатан хааны ах Борис Годунов эцэст 1587 он гэхэд эрх мэдлийг өөрийн гарт бүрэн шилжүүлж авсан байна.
Фёдор Иванович шашин сүмийн асуудлыг голчлон сонирхож анхаардаг байсан бөгөөд дотоод, гадаад бодлогын бусад бүх асуудлыг хүргэн ах Борис Годунов хариуцдаг байсныг нийтээр хүлээн зөвшөөрдөг байжээ. Хааны ордонд Годуновын байр суурь маш өндөр байсан тул гадаадын элч нар Борис Годуновтой уулзахыг эрэлхийлж байжээ. "Фёдор хаанчилж, Борис захирч байсан"-ыг Орост ч, гадаадад ч бүгд мэддэг байсан байна. Түүх судлалд хааны эрүүл мэнд, сэтгэц муу байсан тул төрийг удирдахад бага оролцдог гэсэн үзэл баримтлал тогтоогдон үлджээ.
1597 оны сүүлээр Фёдор хүнд өвчилж 1598 оны 1-р сарын 7-ны өглөөний нэг цагт нас барсан байна.