Jump to content

J.Y.Park

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
J. Y. Park
2011 онд
Төрсөн
Park Jin-young

1971 оны 12 сарын 13 (1971-12-13) (52 настай)
Бусад нэрJYP
J. Y. Park
The Asiansoul
БоловсролИонсей их сургууль
Мэргэжилбизнесмэн
хөгжмийн зохиолч
дуу зохиогч
продюсер
Идэвхтэй1992–одоо
Known forJYP Entertainment-ийн үүсгэн байгуулагч
Вэбсайтhttps://jyp.jype.com/

Park Jin-young (Сол: 박진영) нь J. Y. Park, JYP нэрээр алдаршсан Өмнөд Солонгосын дуучин, ая зохиогч, продюсер, реалити шоуны шүүгч юм.[1][2][3] Тэрээр анх 1994 онд "Blue City" цомгоо гаргаж дуучны карьераа эхэлж,[4] 1997 онд Өмнөд Солонгосын хамгийн ашигтай энтертайнмент агентлагуудын нэг болох JYP Entertainment-ийг үүсгэн байгуулжээ.[5] 2024 оны байдлаар тэрээр энтертайнментынхаа 15.37%-ыг эзэмшиж байна.

Бага нас болон боловсрол

[засварлах | кодоор засварлах]

Тэрээр Өмнөд Солонгосын Сөүл хотод төрсөн. Тэрээр дээрээ нэг төрсөн эгчтэй. Түүний аав АНУ-д мэдээний сурвалжлагчаар ажилладаг байсан ба 9 настай байхдаа ээжтэйгээ хамт Нью Йорк руу нүүжээ. Тэндээ гурван жил амьдраад буцаж Солонгост ирээд Сөүлийн ахлах сургуульд орж, дараа нь Yonsei их сургуульд орсон бөгөөд энэ хугацаандаа анхны хоёр цомгоо гаргасан байна. Тэрээр 1996 онд геологийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалан төгссөн.[6] Тэрээр их сургуульд байхдаа хоёр жилийн турш Өмнөд Солонгосын бүх цаг үеийн шилдэг поп хөгжмийн зохиолч, продюсеруудын нэг гэгддэг Kim Hyung-suk-ын шууд удирдлага дор хөгжмийн найруулга болон продюсерын ажлыг сурсан байна.[7]

Тэрээр 2011 оны эхээр Dream High олон ангит кинонд тоглосноор жүжигчний карьераа эхлүүлсэн бөгөөд уг киноны дүрээрээ "Baeksang Arts Awards"-д оны шилдэг шинэ жүжигчин номинацид нэр дэвшиж байсан. 2012 оны 1 сард Dream High киноны үргэлжлэл болох "Dream High 2" олон ангит кинонд ахин тоглосон.[8]

2012 онд "A Millionaire On The Run" нэртэй бүрэн хэмжээний киноны гол дүрд тоглосон нь түүний анхны бүрэн хэмжээний кино байв.[9] Тус кино нь 2012 оны 7 сарын 19нд нээлтээ хийсэн юм.[10]

Park нь 1999 онд Seo Yoon-jeong-той гэрлээд 2009 оны 3 сард салсан.[11] 2013 оны 10 сарын 10нд тэрээр өөрөөсөө 9 насаар дүү бүсгүйтэй гэрлэж,[12] 2019 оны 1 сарын 25нд анхны охин нь мэндэлжээ. Park өөрийн охиндоо болон аавдаа зориулан "This Small Hand" дууг зохиож, 2019 оны 2 сарын 9нд баримтат кино хэлбэрээр дууны клипээ гаргасан байна.[13] Тус клипэд аав нь Альцхаймерын өвчин-ий сүүлийн шатандаа орсон тул хүүгээ танихаа больсон нь гарчээ. Уг дуунаас олсон бүх орлогыг "Green Umbrella" хүүхдийн санд хандивласан.[14] Park нь Христэд итгэгч бөгөөд салсныхаа дараа шашинд итгэх итгэлээ олохын тулд хэд хэдэн шашинд хандсан байдаг.

Park нь 2022 оны 12 сард Samsung Сөүл эмнэлэг болон Дэлхийн зөн олон улсын тусламж, хөгжлийн төрийн бус байгууллагад тус бүр 500 сая воныг хандивласан.[15] 2023 оны 12 сард Өмнөд Солонгосын дэмжлэг муу 5 эмнэлэгт тус бүр 200 сая вон хандивлаж, ядуу хүүхдүүдийн эмчилгээний зардалд дэмжлэг үзүүлжээ.[16]

Солонгос студийн цомог

  • Blue City (1994)
  • Tantara (딴따라) (1995)
  • Summer Jingle Bell (1997)
  • Even After 10 Years (십년이 지나도) (1998)
  • Kiss Me (1998)
  • Game (2001)
  • Back To Stage (2007)

Эмхэтгэл цомог

  • J.Y. Park Best (2020)

Өргөтгөсөн цомог

  • Spring: 5 Songs for a New Love (2012)
  • Halftime (2013)
Он Гарчиг Дүр Тайлбар
2012 The Wonder Girls Movie Өөрөө Туслах дүр
A Millionaire on the Run Choi Young-in Гол дүр
2013 Queen of the Night Locksmith Cameo

Телевизийн цуврал

[засварлах | кодоор засварлах]
Он Гарчиг Дүр Тайлбар
2011 Dream High Yang Jin-man Туслах дүр
2012 Dream High 2 Yang Jin-man Туслах дүр
2015 Dream Knight The Moon Cameo
The Producers Өөрөө Cameo, анги 3-4
Он Гарчиг Тайлбар
2011-2017 K-pop Star Шүүгч
2015 Sixteen Шүүгч
2017 Party People Хөтлөгч
Stray Kids Шүүгч
2019 Super Intern CEO, хөтлөгч
2020 Nizi Project Шүүгч
2021 Loud JYP Entertainment-ын шүүгч
2022 Sing for Gold Шүүгч, хөтлөгч [17][18][19]
2023 A2K Шүүгч, хөтлөгч
Golden Girls Продюсер [20]
Шагнал гардуулах ёслол Он Төрөл Нэр дэвшсэн бүтээл Үр дүн Холбоос
Golden Disc Awards 2016 Digital Bonsang "Who's Your Mama?" шагнагдсан [21]
Mnet 20's Choice Awards 2012 20's Do Don't өөрөөрөө шагнагдсан [22]
Mnet Asian Music Awards 2001 Шилдэг R&B үзүүлбэр "I Have a Girlfriend" шагнагдсан [23]
2009 Азийн шилдэг хөгжмийн зохиолч "Nobody" (Wonder Girls хамтлагийн дуу) шагнагдсан [24]
2015 Шилдэг эрэгтэй уран бүтээлч өөрөөрөө шагнагдсан [25]
Шилдэг продюсер шагнагдсан

Хүндэтгэлийн цол хэргэм

[засварлах | кодоор засварлах]
Улс Он Цол хэргэм Холбоос
Өмнөд Солонгос[26][27][28] 2011 Ерөнхийлөгчийн өргөмжлөл [29]
Нийтлэгч Он Жагсаалт Байр Холбоос
Forbes 2021 Солонгосын хүчирхэг алдартан 28-р байр [30]


  1. Jang, Yeong-jin (2015-09-18). "'꼬여버린 족보'…유재석 배용준 박진영의 애매한 관계" ['A twisted family tree'...the ambiguous relationship between Yu Jae-suk, Bae Yong-joon and Park Jin-young]. My Daily (солонгос хэлээр). Архивласан огноо 2018-05-07. Татаж авсан: 2018-05-06.
  2. "Park Jin-young Has Ambitions to Conquer the World". The Chosun Ilbo (англи хэлээр). 2007-07-03. Архивласан огноо 2018-05-07. Татаж авсан: 2018-05-07.
  3. Kwon, Ji-youn (2015-02-23). "K-pop Star - the last show standing". The Korea Times (англи хэлээр). Архивласан огноо 2018-05-07. Татаж авсан: 2018-05-07.
  4. Jung, Eun-jin (2016-04-06). "JYP 'Still Alive'". The Korea Herald (англи хэлээр). Архивласан огноо 2018-05-07. Татаж авсан: 2018-05-07.
  5. Herman, Tamar (2018-01-18). "TWICE Leads JYP Entertainment To Become No. 2 K-Pop Agency". Forbes (англи хэлээр). Архивласан огноо 2018-05-07. Татаж авсан: 2018-05-07.
  6. Nakayama, William. "Pop Monster Park Jin-Young". Goldsea (англи хэлээр). Asian Media Group. Архивласан огноо 2017-09-19. Татаж авсан: 2018-05-07.
  7. Go Hyang-mi (May 4, 2023). "김형석 "박진영에 2년 반 동안 함께 살며 작곡 가르쳤다"(일타강사)" (солонгос хэлээр). mydaily. Татаж авсан: July 6, 2023 – via Naver.
  8. "Park Jin Young Cast for Sequel of "Dream High"". Soompi. November 21, 2011. Архивласан огноо November 23, 2011. Татаж авсан: November 22, 2011.
  9. Ho, Stewart (23 May 2012). "Official Movie Poster for Park Jin Young's Debut Movie Unveiled". enewsWorld. CJ E&M. Archived from the original on 7 July 2012. Татаж авсан: 29 May 2012.
  10. "5 Million Dollar Man Releases Official Trailer Showing JYP Being Ridiculed". Soompi. June 25, 2012. Архивласан огноо June 28, 2012. Татаж авсан: June 25, 2012.
  11. Bae, Seon-yeong. 스타부부의 이혼 충격, 어떤 속사정과 아픔이... (Star Couples' Divorces, The Inside Story and Pain...). Joins.com. June 2, 2009. Retrieved June 11, 2009.
  12. Kim, Yon-se (2014-07-01). "JYP tried to sell agency". The Korea Herald. Архивласан огноо 2014-07-01. Татаж авсан: 2014-07-02.
  13. "[V LIVE] J.Y. Park(박진영) "꽉 잡은 이 손(This small hand)" M/V". www.vlive.tv (англи хэлээр). Архивласан огноо 2019-02-09. Татаж авсан: 2019-02-09.
  14. "초록우산 어린이재단". www.childfund.or.kr. Архивласан огноо 2019-02-09. Татаж авсан: 2019-02-09.
  15. Kim Hyun-gyeong (December 28, 2022). "박진영, 10억원 기부…소아·청소년 환자 치료비 지원" [Park Jin-young donates 1 billion won... Support for medical expenses for children and adolescent patients] (солонгос хэлээр). Korea Economy TV. Татаж авсан: December 28, 2022 – via Naver.
  16. Lee, Han-soo (5 December 2023). "JYP donates ₩1 billion to 5 hospitals to support treatment of underprivileged children". Korea Biomedical Review. KBR. Татаж авсан: 6 December 2023.
  17. Oh Ji-won (March 21, 2022). "[단독] 박진영 표 SBS 오디션 예능 출격…'K팝스타' 제작진 재회" [[Exclusive] Jinyoung Park's SBS audition variety show scramble... 'K-Pop Star' crew reunion] (солонгос хэлээр). YTN. Татаж авсан: March 21, 2022 – via Naver.
  18. Kang Joo-il (March 21, 2022). "박진영, SBS와 손잡고 합창+퍼포먼스 오디션 프로 만든다" [Jinyoung Park joins hands with SBS to make a choral + performance audition program] (солонгос хэлээр). Sports Kyunghyang. Татаж авсан: March 21, 2022 – via Naver.
  19. Lee Seung-gil (July 19, 2022). "SBS·박진영 손잡은 합창오디션 '싱 포 골드', 9월 첫 방송" [SBS and Park Jin-young's choral audition 'Sing for Gold' premieres in September] (солонгос хэлээр). My Daily. Татаж авсан: July 19, 2022 – via Naver.
  20. Lee, Kyung-min (October 18, 2023). "박미경 "몸 상태 완전 안 좋아"...박진영 '걸그룹 제안' 거절 ('골든걸스')" [Park Mi-Kyung, "I'm not feeling well at all"...Park Jin Young, "Girl group proposal" rejected ('Golden Girls')]. TV Report (солонгос хэлээр). Татаж авсан: November 1, 2023 – via Naver.
  21. "Winners of the "30th Golden Disk Awards" – Day 1 & Day 2". Koreaboo. 2016-01-21. Архивласан огноо 22 February 2019. Татаж авсан: 13 February 2019.
  22. Lee, Nancy (28 June 2012). "20′s Choice Awards: Who Won at the 20's Choice Awards?". enewsWorld. CJ E&M. Archived from the original on 27 October 2014. Татаж авсан: 29 June 2012.
  23. "2001 M.net Korean Music Festival Winners list" (Memento 9. Аравдугаар сар 2014 цахим архивт) Архивлагдсан Аравдугаар сар 9, 2014 at the Wayback Machine. MAMA. Retrieved 2014-12-14.
  24. "2009 M.net Korean Music Festival Winners list" (Memento 27. Нэгдүгээр сар 2013 цахим архивт) Архивлагдсан 2013-01-27 at the Wayback Machine. MAMA. Retrieved 2014-12-14.
  25. "Mnet Asian Music Awards 2015 Winners". Mnet Asian Music Awards.[permanent dead link]
  26. Hicap, Jonathan (October 18, 2018). "BTS, Red Velvet win at Korean Popular Culture and Arts Awards". Manila Bulletin. Архивласан огноо October 18, 2018. Татаж авсан: May 31, 2021.
  27. Yeo, Yer-im (October 25, 2018). "BTS gets award upon their return home". Yonhap News Agency. Архивласан огноо November 7, 2018. Татаж авсан: May 31, 2021 – via Korea JoongAng Daily.
  28. Lee, Sang-won (October 25, 2016). "Korean Popular Culture and Arts Awards announces winners". The Korea Herald. Архивласан огноо September 29, 2018. Татаж авсан: May 31, 2021.
  29. 대중문화예술상 2011년 [2011 Popular Culture and Arts Awards]. Korea Creative Content Agency (солонгос хэлээр). Архивласан огноо July 12, 2020. Татаж авсан: May 31, 2021.
  30. Park, Ji-hyun; Kim, Min-soo; Shin, Yoon-ae (April 23, 2021). 2021 포브스코리아 선정 파워 셀럽 40 [2021 Power Celebrity Selected by Forbes Korea 40]. JoongAng Ilbo (солонгос хэлээр). Архивласан огноо April 28, 2021. Татаж авсан: May 21, 2021 – via Joins.