Jump to content

Жессика Чон

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Jessica Jung-с чиглүүлэгдэв)
Жессика
Тайзны нэрJessica → 제시카 → Жессика
Төрсөн нэрJessica Jung → Жессика Чон
정수연 → Чон Сү-ёнь
Төрсөн өдөр1989 оны 4 сарын 18 (1989-04-18)
Төрсөн газарАмерик, Сан-Франциско
Яс үндэссолонгос үндэстэн
Улсын иргэн Америкийн Нэгдсэн Улс
 Өмнөд Солонгос
Ажил үйлдуучин, бизнесмэн
Төрөл садандүү Кристал Чон
Дуулдаг хэлсолонгос, англи
Урсгалсолонгос поп, бүжигт поп
Танил үе2007 он — өнөөдөр
ХамтлагСунёшидэ (2007-2014)
ЗуучS.M. Entertainment (2007-2015)
Coridel Entertainment (2016 оноос)
Цахим хаягblancgroup.com

Жессика хэмээх тайзны нэртэй Жессика Чон (1989 онд төрсөн) — Өмнө Солонгосын дуучин, бизнесмэн.

Жессика 2007-2014 онд Өмнө Солонгосын Сунёшидэ охидын хамтлагийн гишүүн байсан. Хамтлагаас гарсанаас хойш хувцас загварын компани байгуулан ажиллаж байна. 2016 онд дуу хөгжмийн тавцанд эргэн ирж цомог гаргасан.

Жессика Америк улсын Калифорни мужийн Сан-Франциско хотын солонгос гэр бүлд төрсөн. 2000 оны зуны амралтаар Өмнө Солонгост дэлгүүр хэсэж яваад S.M. Entertainment-ийн сонгон шалгаруулалттай таарч авьяасаа шалгуулан тэнцжээ. Долоон жил бэлтгэгдсэний дараа есөн гишүүнт Сунёшидэ хамтлагийн бүрэлдэхүүнд багтан 2007 оны 8-р сард урлагийн тавцанд хөл тавьсан. Нэг хамтлагийн Тиффани нь мөн Сан-Францискод төржээ. Дүү Кристал Чон нь мөн компанийн f(x) хамтлагийн гишүүн болж 2009 онд мөн дуу хөгжмийн урлагт орсон.

Жессика 2010 онд
Гол өгүүлэл: Сунёшидэ

Жессика Сунёшидэгийн гишүүдээс анх түрүүлж S.M. Entertainment-ийн сурагч болсон. Хамтлаг 2007 оны 8 сарын 5-нд анхны дуугаа бичүүлж цацсан. Сунёшидэ хамтлаг «Gee» (2009), «Oh» (2010), «Boys» (2011), «I Got A Boy» (2013), «Mr.Mr.» (2014) зэрэг олон дуу бүтээсэн ба Жессика хамтлагтаа Тэёний хамтаар гоцлол хоолойн үүрэг гүйцэтгэж байсан.

2014 оны 9 сарын 30-нд Жессика өөрийн цахим хуудаснаа хамтлагаас жийгдлээ гэж бичсэн ба S.M. Entertainment маргааш нь Жессика цагийн хуваарийн хувьд хамтлагтай тохирохгүй болсон учир цаашид хамтлагийн гишүүн байхаа больсон хэмээн мэдэгдсэн. Жессика энэ үеэс хувцас загварт хөл тавьсан.

2015 оны 8-р сард S.M. Entertainment Жессикагийн хөтөч байхаа больж хоёр тийш болсоноо мэдэгдсэн.

Жессика хамтлагийн хажуугаар гоцлол болон хамтарсан дуу дуулж байсан. 2008 онд хамтлагийн Сохёнь, Тиффанитай хамтарсан "Love Hate", "Mabinogi (It's Fantastic!)"-г гаргасан. 2009 онд Shinee хамтлагийн Уньютай хамтарч "One Year Later", хошин жүжигчин Паг Мёнь-сүтэй хамтарч "Naengmyeon" дуу дуулав.

2010 онд "Sweet Delight" дууг гаргасан. 2011 онд "Because Tears Are Overflowing" дууг, 2012 онд Кристалтай хамтарсан "Butterfly", "Heart Road", "My Lifestyle" зэрэг дууг дуулсан. 2013 онд "The One Like You", 2014 онд "Say Yes"-ийг дуулжээ.

2016 оны 2-р сард Жессика шинэ компани буюу Coridel Entertainment-ийн дуучин болсон ба 2016 оны 5-р сард "With Love, J" тал цомог гаргасан. Цомгийн гол дуу болох "Fly" дуунд 2017 оны 1 сарын байдлаар 25 сая хүн ханджээ. 2016 оны 12-р сард "Wonderland" тал цомог гаргав. Жессика өөрийн цомгийн гол дуунуудаа мөн англи хэлээр дуулсан.

Жессика 2013 онд

2009 оны 11-р сараас 2010 оны 4-р сар хүртэл "Legally Blonde" хөгжимт жүжгийн гол дүрд дуулж жүжиглэсэн.

2012 онд "Wild Romance" олон бүлэгт кинонд тоглосон. 2015 онд Хятадын "I Love That Crazy Little Thing" УСК-т тоглосон.

2014 оны 5-р сард "Jessica & Krystal" реалити нэвтрүүлэгт оролцсон, 2016 оны 2-р сард "Beauty Bible"-ийг хөтөлсөн.

2014 оны 8-р сард Жессика Чон өөрийн хувцас загварын шугам Blanc-ийг худалдаалах болсон. Удалгүй Blanc & Eclare хэмээсэн.

Жессика Чон Хонконгийн бизнесмен, солонгос, Coridel Entertainment-ийн захирал Тэйлор Күоньтой 2013 оноос үерхэж байна.

Бүртгэл жагсаалт

[засварлах | кодоор засварлах]
 Commons: Jessica Jung – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  • With Love, J (2016)
  • Wonderland (2016)
  • Sweet Delight (2012)
  • Fly (2016)
  • Love Me The Same (2016)
  • "Wonderland (2016)