Very Small Aperture Terminal
(VSAT/ВиСат) гэдэг нь Very Small Aperture Terminal үгний товчлол бөгөөд хиймэл дагуулын тусламжтайгаар мэдээ, өгөгдөл дамжуулах, хүлээн авах терминал бүхий антенныг ашигладаг сансрын холбооны нэг төрөл юм. Энэ нь суурин хэлбрээр ашиглагддаг Small Aperture Terminals хүлээн авах станцыг бодвол хөдөлгөөнт хэлбрээр ашиглаж болдгоороо давуу талтай.
Техник болон стандартууд
[засварлах | кодоор засварлах]VSAT-ын тавган антенны диаметр нь давтамжийн урттай 50-100н харьцаатай байдаг ба энэ нь харьцаа нь 1000тай байдаг дүрсний дамжуулалттай харьцуулхад бага юм.
ВиСат-ын антенн нь KейЮ зурвас дээр дээд тал нь 4м диаметртэй, Си зурвас дээр 8 хүртэл метрийн диаметртэй байдаг аман хэллэгээр хөдөлгөөнт антенныг нийтэд нь VSAT/ВиСат гэж нэрлэх тал бий.
Дохио дамжуулалтын хувьд олон сонголтууд байдаг. Хамгийн түгээмэл байдаг сонголтууд нь Хю, айДайрект болон Виасат болно. Виасат нь DVB-RCS стандарт дээр суурилсан бөгөөд DVB/MPEG2 дохиог илгээдэг байна. Хэдий ВиСатын системүүд адил бүтэцтэй байдаг ч системын дагалдах хэрэгслүүд нь ихэнхдээ техникийн болоод зах зээлийн өрсөлдөөний байдлаас болоод хоорондоо тохирдоггүй бөгөөд зарим нэг тохиолдолд хүлээн авагч, трансмиттер нь тохирч болдог.
Дагалдах хэрэгслүүд
[засварлах | кодоор засварлах]Ямар нэгэн сүлжээ буюу компьютерыг ВиСатаар дамжуулан холбоход дараах зүйлс хэрэгтэй:
- Хиймэл дагуулын модем: Үйлчилгээний стандартаас хамаараад сүлжээ болон антенныг холбодог төрөл бүрийн модемууд байдаг ба зах зээлийн үнээр 300-1000 хүртэлх долларын үнэтэй байдаг. Модем нь „commissioned“ статустай худалдаалагддаг бөгөөд энэ нь зөвхөн зөвшөөрөгдсөн үйлчилгээ үзүүлэгчийн системд таарахаар кодлогдсон гэсэн үг юм.
- Block Up Converter (BUC): гэдэг нь антенн дэх мэдээ дамжуулагч бөгөөд хүчин чадал нь 1-4Ватт хүртэл байдаг.
- LNC|Low Noise Converter: нь терминалын дохио хүлээн авагч бөгөөд үнийн хувьд багцдаа хамгийн хямд нь болно.
- Антенн: Ер нь КейЮ зурвас дээр 0,9-1,2 метрийн диаметртэй антенн хангалттай байдаг. Үнэ нь чанар болон хэмжээнээс шалтгаалан 200-2000 долларын үнэтэй байдаг байна.
- Transceiver: BUC болон LNC хоёрыг нэгтгэсэн хэлбэр бөгөөд энэ талаараа угсарч суурилиулхад хялбар, эвдэрч гэмтэх нь бага байдаг. Хиймэл дагуулын дохионы туйлаас хамааран тэр болгон трансивер нь тохирдоггүй. Transceiver гэдэг үг нь Transmitter болон Reciever гэсэн үгнүүдээс нийлсэн болно.
Хиймэл дагуулууд
[засварлах | кодоор засварлах]Хиймэл дагуулууд болон үйлчилгээ үзүүлдэг газрууд
- Апстар: Монголд КэйЮ зурвасын Апстар 5[1] хиймэл дагуул тохиромжтой ба энэ зурвасаар дамжуулан Ддэш тв болон Орбитнэт гэх мэт компаниуд өгөгдөл дамжуулах үйлчилгээг санал болгож байгаа. Хамрах хүрээ: Ази тивийн ихэнх орон багтдаг.
- Бусад хиймэл дагуулууд: NewSkies, Hellasat гэх мэт.
VSAT-ын хэрэглээ
[засварлах | кодоор засварлах]- Data буюу өгөгдөл дамжуулах
- Интернэт
- Яриа болон факсын үйлчилгээ
- Дотоод сүлжээний холбоо
- интернэт VIP яриа
- Мэдээ дамжуулалт
- Видео конференц