Wikipedia:Энэ долоо хоногийн онцлох өгүүлэл/2008-34

2003 оны 6 сарын 4-нд
2003 оны 6 сарын 4-нд

Зинедин Язид Зидан (Англи: Zinedine Yazid Zidane, Араб: زين الدين زيدان , Zīn ad-Dīn Zīdān) нь (1972 оны 6 сарын 23-нд төрсөн), Зизу хэмээх хочоороо алдаршсан Францын хөлбөмбөгчин юм.

Алжирын Кабылаас гаралтай тэрээр Францын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг болон 4 клубт, түүний дотор хамгийн сүүлд Реал Мадрид клубт тоглож байсан. Өөрийн цаг үеийн шилдэг хөлбөмбөгчин гэгддэг. Гайхамшигтай бөмбөг эзэмшилт, тэнцвэр, дамжуулалт, цохилт болон чөлөөт цохилтын чадваруудаар нь түүнийг Францад Мишель Платинитай адилтган шилдэг холбогч гэдэг байна.

Зиданы 1998 оны ДАШТ-ий шигшээ тоглолтонд Бразилын хаалганд мөргөж хийсэн 2 гоол Францыг анх удаа аваргын тавцанд хүргэсэн билээ.

Тэрээр ФИФА-гийн оны шилдэг хөлбөмбөгчөөр 3 удаа (1998, 2000, 2003) сонгогдсон 2 тамирчны нэг (нөгөөх нь Роналдо), мөн нэг удаа Европын шилдэг хөлбөмбөгч (1998) болж байв.

Зидан 2006 оны ДАШТ-д оролцоод зодог тайлсан. (бүрэн эхээр унших)