Wikipedia:Энэ долоо хоногийн онцлох өгүүлэл/2009-20

Жакомо Пуччини
Жакомо Пуччини

Жакомо Антонио Доменико Мишел Секондо Мариа Пуччини (Итали: Giacomo Antonio Domenico Michele Secondo Maria Puccini, 1858 оны 12 сарын 22 – 1924 оны 11 сарын 29) нь Италийн хөгжмийн зохиолч бөгөөд түүний зохиосон Бохем, Тоска, Хатагтай Эрвээхэй болон Турандут зэрэг дууриуд нь стандарт репертуарууд дунд хамгийн ихээр тоглогддог билээ. Түүний Жанни Скикки дуурийн "O mio babbino caro" (Хайрт аав мину зээ), Бохем дуурийн "Che gelida manina", Турандут дуурийн "Nessun dorma" (Хэн ч унтаж үл болно) зэрэг аринууд орчин үеийн соёлын нэгэн чухал элементүүд болсон байдаг. (бүрэн эхээр унших)