Бавуугийн Лхагвасүрэн
Appearance
Бавуугийн Лхагвасүрэн | |
---|---|
Төрсөн: | Бавуугийн Лхагвасүрэн 1944 оны 11 сарын 25 Баян-Өнжүүл сум, Төв аймаг |
Өнгөрсөн: | 2019 оны 2 сарын 5 (
|
Нууц нэр | |
Ажил үйл | 3охиолч |
Яс үндэс | Халх |
Улс орон | Монгол Улс |
Төрөл | Яруу найраг |
Шагнал | Монгол Улсын хөдөлмөрийн баатар БНМАУ-ын Төрийн шагнал, Ардын Уран Зохиолч, Соёлын Гавьяат Зүтгэлтэн |
Бавуугийн Лхагвасүрэн (1944 оны 11-р сарын 25-нд Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төрсөн- 2019 оны 2 сарын 5-нд Улаанбаатар хотод нас барсан) Монгол Улсын Хөдөлмөрийн баатар БНМАУ-ын Төрийн шагналт, Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Монгол улсын Ардын Уран Зохиолч, яруу найрагч.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Б.Лхагвасүрэн нь 1944 оны арваннэгдүгээр сарын 25 нд Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төржээ. Тэрбээр
- 1963 онд Улаанбаатарт Худалдааны техникум төгссөн
- 1973-1977 онд ЗХУ-ын Москва хотын Кино Урлагийн дээд сургуульд суралцаж байсан.
- 1963 онд Улсын хүүхэлдэйн театрт жүжигчин, зураач, туслах найруулагч
- 1968 оноос Монголын зохиолчдын эвлэлийн дэргэдэх үлгэрийн танхимд жүжигчин, “Утга зохиол” сонин, Монголын радиод редактор, Соёлын яаманд мэргэжлийн зохиолчоор ажлласан,
- 1990-1992 онд Монголын зохиолчдын эвлэлийн даргаар,
- 1992-1996 оны хооронд УИХ-ын гишүүнээр сонгогдож соёл урлагийн олон арван хуулийн төслийг санаачлан батлуулсан.
- 2009-2012 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн хорооны даргаар ажилласан.
- 2019 оны 2-р сарын 5-нд нас барсан. Тэрээр 75 насалсан байна
Уран бүтээл
[засварлах | кодоор засварлах]1962 оноос зохиол бүтээл бичиж туурвиж эхэлсэн.
- 4000 мөр бүхий “Тамгагүй төр” эмгэнэлт жүжиг,
- Их Монгол Улс байгуулагдасны 800 жилийн ойд зориулж “Атга нөж” жүжиг туурвисан.
- "Ангир уураг" жүжиг
- "Галзуу гурвалжин" зэрэг олон арван жүжгийн зохиол бичсэн.
- Кино зохиол
- “Боржигоны бор тал"
- “Бүлээн нурам”,
- “Араатан”,
- “Хүн чулууны нулимс”,
- Хүннүгийн тухай “Бор манан” зэрэг кино зохиол бичсэн.
- Яруу найргийн
- "Аргаа барсан шүлэг"
- "Бодрол"
- "Боржигоны бор тал"
- "Буруу энгэртэй дээл"
- "Ижийнхээ ачийг яалаа даа"
- "Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам"
- "Ижийтэйгээ байхад би баян байсан"
- "Монголын их хээр тал"
- "Охиноо би их санадаг"
- "Уянгын шаглаа"
- "Харанхуй"
- "Хос уянга"
- "Хүүдээ унших шүлэг"
- "Чамаараа би зөндөө гоёсон"
- "Чи бидэн хоёр" зэрэг олон шүлэг тэрлэсэн.
- Үргэлжилсэн үгийн зохиол
- "Нулимстай дурсамж" өгүүллэг
- "Яргуй нүдлэх цагаар" өгүүллэг
- "Тэр алсад" тууж
- "Үр могой" домог дууль
- Шүлгийн түүвэр
- "Ангир уураг"
- "Хос уянга"
- "Гашуун өвс"
- "Сул асгарсан сувд"
- Ном туурвил
- Уянгын тойрог
- Цагаан тэнхлэг
Гавьяа Шагнал
[засварлах | кодоор засварлах]- МЗЭ-ийн шагнал /1989/,
- БНМАУ-ын Төрийн шагнал /1990/,
- БНМАУ-ын Соёлын Гавьяат Зүтгэлтэн /1990/,
- Монгол улсын Ардын Уран Зохиолч цол /2001/,
- Монгол улсын Хөдөлмөрийн баатар /2017/
- Америкийн Аризон мужийн Дэлхийн их сургуулийн соёлын доктор /1992/ цол хүртсэн.
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]Ангилал:
- Бавуугийн Лхагвасүрэн
- Монголын зохиолч
- Монголын яруу найрагч
- Монгол улсын ардын уран зохиолч
- Монгол Улсын Төрийн шагналтан
- Монгол улсын хөдөлмөрийн баатар
- Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн
- Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналтан
- Монгол Улсын Их Хурлын гишүүн
- Баян-Өнжүүлийн хүн
- Монголчууд
- 1944 онд төрсөн
- 2019 онд өнгөрсөн