Банхар булжуухай
Банхар булжуухай | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||
| ||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||
Coccothraustes coccothraustes (Линней, 1758) | ||||||||||||||
Амьдрах бүс
|
Банхар булжуухай, Coccothraustes coccothraustes, урьд Хөхөлт хөх болжмор гэж байсан, нь Fringillidae буюу Бужиргынхан овгийн шувуу юм. Энэхүү шувуу нь Европ болон Азийн сэрүүн бүсэд амьдарна. Европт амьдрах хэсэг нь суурин боловч Азид амьдардаг нь өвлийн улиралд өмнө зүгт нүүдэллэдэг. Хааяа ховор тохиолдолд Аляскийн баруун арлуудад таарах аж.
Навчит болон холимог модот газар, цэцэрлэг зэргээр нутаглан бут, модонд үүрээ засаж 2-7 өндөг гаргадаг. Тэдний гол хоол тэжээл нь ургамал, жимсний үр, ялангуяа интоор юм.
Банхар булжуухай үржлийн улирлаас бусад үед олноор сүрэглэхгүй бөгөөд голдуу хосоор эсвэл цөөн тоогоор амьдарна.
Гадаад төрх
[засварлах | кодоор засварлах]Тэд 16.5-18 см урт биетэй, банхардуу толгой, нисэх үед нь харагдах богино сүүлтэй. Толгой нь улбар шаравтар бор, нүдний орчим хар судалтай, бахим хүчирхэг хошуу нь зун хар, өвөл цайвар өнгөтэй болдог байна. Ар нуруу хэсэг нь хар бордуу, өвөр хэсэг нь улбар шар юм. Эрэгчин, эмэгчин гадаад төрхөөр төстэй.
Зургийн цомог
[засварлах | кодоор засварлах]-
Польш
-
Польш
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- Arnaiz-Villena, A., Moscoso, J., Ruiz-del-Valle, V., Gonzalez, J., Reguera, R., Wink, M., I. Serrano-Vela, J. 2007. Bayesian phylogeny of Fringillinae birds: status of the singular African oriole finch Linurgus olivaceus and evolution and heterogeneity of the genus Carpodacus. Acta Zoologica Sinica, 53 (5):826 - 834. PDF fulltext[permanent dead link]