Бөөрөнцөг түлхэлт
Бөөрөнцөг түлхэлт (Англи: Shot put) нь хөнгөн атлетикийн спортын шидэлтийн төрлүүдийн нэг бөгөөд бөөрөнцгийг хэр хол шидэхээ өрсөлддөг.
Дүрэм
[засварлах | кодоор засварлах]Бөөрөнцгийн жин нь хүйс, насны ангиллаас хамаардаг. 2.135 метр буюу 7 фут диаметртэй тойрог дотроос шидэх ёстой. Уг тойргийн төвд оройтой, 34.92 хэмийн өнцөг дотор бөөрөнцгийг унагаасан тохиолдолд хүчинтэйд тооцогдоно. Тойргийн гадна гишгэх, зураасан дээр гишгэвэл мөн хүчингүй болно.
Шидэх арга
[засварлах | кодоор засварлах]Дүрэм ёсоор бөөрөнцгийг хоёр мөрийг холбосон шугамаас хойно байрлуулж, шидэх ёстой байдаг тул эрүүний орчимд биедээ нааж, нэг гараараа түлхэх байдлаар шиддэг. Хөлнөөсөө түлхэлт авч шиддэг тамирчин олон байдаг ч биеэрээ эргэлдэж шиддэг тамирчин ч бас цөөнгүй.
Үүсэл
[засварлах | кодоор засварлах]Бөөрөнцөг түлхэлт нь хүнд зүйлийг хол шидэн, "хүчээ үзэх" явдлаас үүсэлтэй гэж үздэг. Эрт дээр үед Шотландад чулууг шидэх тэмцээн зохиогддог байв. Түүнээс санаа авч 1860 онд төмрөөр хийсэн бөөрөнцөг ашиглан тэмцээн зохион байгуулсан нь өнөөдрийн бөөрөнцөг түлхэлтийн анхны тэмцээн гэж үздэг. Тэр үед шидэх талбай нь одоогийнх шиг дугуй биш, 2 метр гаруй урт бүхий талтай квадрат хэлбэртэй байлаа. Анх дугуй талбайг ашигласан нь 1867 онд АНУ-д зохиогдсон тэмцээн юм.
Бөөрөнцөг
[засварлах | кодоор засварлах]Бөөрөнцгийн жин, хэмжээ нь дараах байдлаар тогтоогдсон байдаг. Диаметр нь эрэгтэйчүүд 11-13см, эмэгтэйчүүд 9.5-11см.
- Насанд хүрэгчид
- Эрэгтэй: 7.260кг (16 фунт)
- Эмэгтэй: 4кг
- Залуучууд
- Эрэгтэй: 6кг
- Эмэгтэй: 4кг
Өсвөр үе
- Эрэгтэй: 5кг
- Эмэгтэй: 2.721кг
Дээд амжилт
[засварлах | кодоор засварлах]Эрэгтэй
[засварлах | кодоор засварлах]Амжилт | Зай | Нэр | Харьяалал | Огноо |
---|---|---|---|---|
Дэлхий | 23м12см | Ранди Барнс | Америкийн Нэгдсэн Улс | 1990 оны 5 сарын 20 |
Монгол | 17м80см | Дашдэндэвийн Махашири | Монгол | 1998 оны 5 сарын 30 |
Эмэгтэй
[засварлах | кодоор засварлах]Амжилт | Зай | Нэр | Харьяалал | Огноо |
---|---|---|---|---|
Дэлхий | 22м63см | Наталья Лисовская | Зөвлөлт Холбоот Улс | 1987 оны 6 сарын 7 |
Монгол | 14м68см | Д.Намжилмаа | Монгол | 1966 оны 6 сарын 16 |
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Wiktionary: Бөөрөнцөг түлхэлт – Энэ үгийг тайлбар толиос харна уу |