Вьетнамын Коммунист нам
Вьетнамын Коммунист нам (ВКН) (вьетнам. Đảng Cộng sản Việt Nam, данг конг шан вьет нам); 1930 оны 2-р сарын 3-нд Хонгконг-д Францын Коммунист намын салбар болж үүссэн. 1930 оны 10-р сараас 1945 оны хооронд «Энэтхэг хятадын хойгийн Коммунист нам» (вьетн. Đông Dương Cộng sản Đảng), 1945-1951 онд намын үйл ажиллагаа зогссон, 1951-1976 онуудад «Вьетнамын ажилчдын нам» (ВАН) нэртэй байсан. Вьетнамчуудын дунд «Нам» (вьетн. Đảng, данг) буюу «манай Нам» (Đảng ta, данг та) гэж дууддаг байна.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Вьетнамын Коммунист нам (ВКН) -ыг Хо Ши Мин болон Хятад дахь цагаачдын хамт 1930 оны 2-р сарын 30-нд Хонконг-д болсон бага хурлаар үүсгэн байгуулсан байна. Энэ хурлаар Энэтхэг хятадын хойгийн Коммунист нам, Аннамын Коммунист нам болон Энэтхэг хятадын хойгийн Коммунист лигийн зарим гишүүд нийлсэний үндсэн дээр 1930 оны 2-р сарын 3-нд «Вьетнамын Коммунист нам» (вьетн. Việt Nam Đảng Cộng Sản) бий болжээ.
Үе үеийн удирдагч нар
[засварлах | кодоор засварлах]- Хо Ши Мин, Тон Дык Тханг, Фам Ван Донг, Во Нгуен Зяп, Чыонг Тинь.
- Ле Зуан, Ле Дык Тхо, Во Ти Конг, Нгуен Ван Линь.
- До Мыой, Ле Дык Ань, Во Ван Киет.
- Нонг Дык Мань, Нгуен Фу Чонг, Нгуен Тан Зунг.
- То Лам
Баримталдаг бодлого
[засварлах | кодоор засварлах]Вьетнамын Коммунист Нам нь Лаос Ардын хувьсгалт нам, Камбожийн Ардын намтай ойр дотно харилцаанд чухал ач холбогдол өгдөг. Мөн Хятадын коммунист нам, Кубын коммунист нам, Монгол Ардын нам /хуучин МАХН/ , Умард Солонгосын Хөдөлмөрийн намтай дотно харилцаатай ажилдаг байна. Вьетнамын коммунистууд дэлхийн олон орны коммунист намуудын Их хуралд төлөөлөгчдөө илгээж иржээ.
Намын Их хуралууд
[засварлах | кодоор засварлах]Их хурал | Он сар өдөр | хуралдсан газар | Төлөөлөгчид | Намын гишүүдийн тоо | Холбогдох мэдээлэл |
---|---|---|---|---|---|
1-р | 1935 оны 3-р сарын 27—31 | Макао | 13 | 600 | Төв хороогоо сонгосон, империализмын эсрэг ЗХУ-ын дэмжлэгтэй нэгдсэн Энэтхэг-хятадын фронт байгуулсан. |
2-р | 1951 оны 2-р сарын 11—19 | Туенкуанг | 158 (53 ирээгүй) | 766 349 | Вьетнамын хөдөлмөрчдийн нам гэж нэрээ өөрчилсөн. Намын дүрэм, хөтөлбөр гаргасан. |
3-р | 1960 оны 9-р сарын 5—12 | Ханой | 525 (51 ирээгүй) | 500 000 | Шинэ дүрмийн дагуу Умард Вьетнамд социализм барих ба хоёр Вьетнамыг энхийн замаар нэгтгэх намын жанжин шугам батлагдсан. |
4-р | 1976 оны 12-р сарын 14—20 | Ханой | 1008 | 1 550 000 | Ле Зуан намын дарга байсан. |
5-р | 1982 оны 3-р сарын 27—31 | Ханой | 1033 | 1 727 000 | |
6-р | 1986 оны 12-р сарын 15—18 | Ханой | 1129 | ~1 900 000 | Шинэчлэлийн бодлогын эхлэл. Нгуен Ван Линь Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон. |
7-р | 1991 оны 6-р сарын 24—27 | Ханой | 1176 | 2 155 022 | Ерөнхий нарийн бичгийн даргаар До Мыой сонгогдсон. |
8-р | 1996 оны 6-р 28-наас 7-р сарын 1 | Ханой | 1198 | 2 130 000 | Намын бага хурлаар Ле Кха Фьеу Ерөнхий нарийн бичгийн дарга болсон. |
9-р | 2001 оны 4-р сарын 19 -22 | Ханой | 1168 | 2 479 719 | Ерөнхий нарийн бичгийн даргаар Нонг Дык Мань сонгогдон. Удирдагчдийн 4 дахь үе орж ирсэн. |
10-р | 2006 оны 4-р сарын 18-25 | Ханой | 1176 | ~3 100 000 | Ерөнхий нарийн бичгийн даргаар Нонг Дык Мань сонгогдсон. |
11-р | 2011 оны 1-р сарын 12-19 | Ханой | 1377 | ~ 3 600 000 | Ерөнхий нарийн бичгийн даргаар Нгуен Фу Чонг сонгогдсон. |
12-р | 2016 оны 1-р сарын 20-28 | Ханой | 1510 | ~ 4 500 000 | Ерөнхий нарийн бичгийн даргаар Нгуен Фу Чонг улиран сонгогдсон. |
13-р | 2021 оны 1-р сарын 25-2-р сарын 1 | Ханой | 1587 | ~ 5 100 000 |