Jump to content

Говь

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Сансраас авсан зураг
Монгол улс, Өмнөговь аймаг
Хонгорын Элс, тэмээн сүрэг
Говь Гурвансайханы Үндэсний Хүрээлэн дэх Хонгорын Элс

Говь нь Монголын өмнөд, Хятадын хойд, баруун хойд хэсгээр үргэлжлэх цөлөрхөг бүс. Ази тивд орших хамгийн том, дэлхийд 5-д орох цөлийн бүс юм. Хойд талаараа Алтайн нуруу, Монголын тал хээр нутаг, баруун өмнө талаараа Төвдийн өндөрлөг, зүүн өмнө талаараа Хятадын тэгш өндөрлөгтэй хаяа залгана. Говь нь Их Монгол Улсын үед чухал ач холбогдол бүхий нутаг байсан бөгөөд Торгоны замын дагуух хэд хэдэн хот суурин газар Говьд оршино.

Өндөр сүрлэг Гималайн нуруу нь энэ бүс нутагт ирэх борооны үүлийг хаадгаас шалтгаалж, хур тунадас бага ордог тул Говь үүсчээ. Говь нь байгаль цаг уур, топографийн хувьд олон янзын, ховор амьтан ургамал олонтой. Ялангуяа Өмнөговь аймгийн нутагт орших Нэмэгт уул нь эртний үлэг гүрвэлүүдийн ховор олдвор ихээр олддогоороо алдартай.

Хонгорын элс нь манханы тогтоцтой цөөхөн газруудынх нь нэг. Говийн хойд талын захаар жижиг баянбүрд байх бөгөөд тэнд байгаа хүн болон амьтныг хоол, уух устай нь залгуулна. Говийн нэг онцлог нь ар талаар нь загийн модууд байдаг. Эхийн гол нь говийн өмнө хэсгээр байрлах ба тусгаарлагдсан үржил шимгүй цөлөөр хүрээлэгдсэн байна. Социализмийн үеэс л төмөр замын дагуу хөдөө аж ахуйг хөгжүүлсэн боловч одоо 20-н л өрх үлдээд байна. Энд улаан лооль, өргөст хэмх, тарвас, чинжүү зэрэг олон жимс ургана.

Сахарын цөлөөс ялгаатай Говь нь элсэн манхантай, хамгийн том үржил шимгүй газар бөгөөд хадархаг чулуутай. Эрс тэс уур амьсгалтай бөгөөд зундаа температур +40°C, өвөлдөө -40°C болдог. Дунджаар жилд 100мм –ээс бага хур тунадас унах бөгөөд зарим газартаа 2-оос 3-н жилд нэг л удаа бороо орсон байдаг. Хаврын улиралаар 140км/ц хүртэл хүчтэй салхилах учраас энэ үед аялал жуучлал хийдэггүй.

Гучин гурван говь

[засварлах | кодоор засварлах]

Байгалийн нөөц газарт

  1. Шаргын говь (Говь-Алтай аймгийн Шарга, Халиун, Төгрөг сум)
  2. Загийн-Усны говь (Модон-Овооны говь ч гэдэг, Дундговь аймгийн Өлзийт сум, Дорноговь аймгийн Мандах сум, Өмнөговь аймгийн Манлай)
  3. Зүүнмодны говь (Зулганайн говь ч гэдэг, Өмнөговь аймгийн Гурвантэс сум)

Говийн их дархан цаазат газарт

[засварлах | кодоор засварлах]
  1. Номингийн говь (Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сум)
  2. Цэнхэрийн говь (Баянхонгор аймгийн Баян-Өндөр сум)
  3. Шаргын говь (Говь-Алтай аймгийн Цогт, Эрдэнэ сум)
  4. Халзансондогийн говь (Говь-Алтай аймгийн Цогт сум)
  5. Ингэнхөөвөрийн говь (Баянхонгор аймгийн Шинэжинст, Өмнөговь аймгийн Гурвантэс сум)
  6. Алтайн өвөр говь (Баянхонгор аймгийн Баянцагаан, Баянговь, Баянлиг, Баян-Өндөр, Баянцагаан, Шинэжинст сум, Говь-Алтай аймгийн Алтай, Бигэр, Бугат, Төгрөг, Цээл, Цогт, Эрдэнэ сум, Өмнөговь аймгийн Баяндалай, Баян-Овоо, Гурвантэс, Хүрмэн, Номгон, Ноён, Сэврэй, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан, Богд сум)
  7. Зүүнгарын говь (Ховд аймгийн Алтай, Булган, Үенч сум, Говь-Алтай аймгийн Бугат, Тонхил сум)
  8. Борцонжийн говь (Ховд аймгийн Алтай, Булган, Үенч сум)
  9. Давсанхуурай говь (Ховд аймгийн Алтай, Үенч сум)

Говийн бага дархан цаазат газарт

[засварлах | кодоор засварлах]
  1. Галбын говь (Өмнөговь аймгийн Ханбогд сум)
  2. Борзонгийн говь (Өмнөговь аймгийн Номгон сум)
  3. Загсүүжийн говь (Өмнөговь аймгийн Баян-Овоо сум)
  4. Зээмэгийн говь (Зээмгэний говь ч гэдэг, Өмнөговь аймгийн Баян-Овоо сум)
  1. Захуйн говь (Говь-Алтай аймгийн Цогт сум)
  2. Зармангийн говь (Говь-Алтай аймгийн Цогт, Эрдэнэ сум)
  3. Хонин-Усны говь (Говь-Алтай аймгийн Алтай сум)
  4. Хүйс, Төгрөгийн говь (Дундговь аймгийн Хулд сум)
  5. Хүйсийн говь (Говь-Алтай аймгийн Дарви, Шарга, Баян-Уул, Хөхморьт, Ховд аймгийн Дарви сум)
  6. Хөхөлзөхийн говь (Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён сум)
  7. Гашууны говь (Дундговь аймгийн Өлзийт сум)
  8. Бүрэгийн говь (Дундговь аймгийн Эрдэнэ сум)
  9. Хуурайномгоны говь (Дундговь аймгийн Өлзийт)
  10. Долоодын говь (Дорноговь аймгийн Өргөн сум)
  11. Номгоны говь (Дорноговь аймгийн Хатанбулаг сум)
  12. Баянгийн говь (Дорноговь аймгийн Улаанбадрах, Сайншанд, Хатанбулаг сум)
  13. Хашаатын говь (Дорноговь аймгийн Сайншанд, Өргөн сум)
  14. Сухайнхөөвөрийн говь (Дорноговь аймгийн Алтанширээ сум)
  15. Цагаанхөөвөрийн говь (Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сум)
  16. Боргой, Баянтөхөмийн говь (Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Онгон сум)
  17. Өөшийн говь (Дорноговь аймгийн Мандах, Сайхандулаан, Улаанбадрах сум)

Говийн дархан цаазат газар нь дэлхийн Биосперийн томоохон газрын нэг ба дэлхийн ховор амьтан, түүхийн, болон соёлын дурсгалт газрууд элбэг. 19-р зууны нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч, Говийн Догшин Ноён Хутагт Данзанравжаагийн 1820-иод онд байгуулж байсан Өвөр хамарын хийд, Монголын анхны театр “Саран хөхөөний намтар дуулах дацан”-гийн туурь, Дэлхийн энергийн төв “Шамбалын орон” гэх мэт газруудад жуулчид ирдэг.

Гадаад холбоосууд

[засварлах | кодоор засварлах]