Jump to content

Далайн заан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Далайн заан
Эр, эм Умардын далайн заан
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Хөхтөн
Баг: Мах идэштэн
Дэд баг: Сэлүүр хөлтөн
Овог: Phocidae
Төрөл: Mirounga
Зүйл

Умардын далайн заан M. angustirostris
Өмнөдийн далайн заан M. leonina

Далайн заан нь Mirounga төрлийн том далайн хав юм. Дотроо 2 зүйл байна: Умардын далайн заан, Өмнөдийн далайн заан. 19-р зуунд их хэмжээгээр агнаснаас устах аюулд хүрээд байсан ч өдгөө тоо хэмжээ нь эргэн нөхөгдөөд байна. Умардын далайн заан нь өмнөдийн зүйлээс биеэр жижиг бөгөөд Номхон далай, АНУ, Канад, Мексикийн эрэг орчмоор нутаглана. Өмнөдийн далайн заан нь дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст, Шинэ Зеланд, Өмнөд Африк, Аргентин болон бусад арлуудаар амьдардаг.

Далайн зааны нас бие гүйцсэн эр нь зааны хошууг санагдуулам том хамартай ба үржлийн үед чанга хүрхэрсэн дуу гаргана.

Эр далайн заан нь 5 м урт, 2700 кг, эм нь 3 м урт, 900 кг жинтэй байна. Бүртгэгдсэн хамгийн том далайн заан нь 6.9 м урт, 5000 кг жинтэй байв.

Далайн заан нь амьдралынхаа 80 гаруй хувийг далай, тэнгист өнгөрүүлнэ. Тэд 120 минут амьсгаагаа барьж чаддаг аж. Мөн 1550 м хүртэл гүн шумбаж чадна. Эр далайн заан дундажаар 60 минут, 300-600 м гүнд, эм нь 20 минутын турш шумбан дуртай хоол тэжээл нь болох наймаалж, арваалж, ангиан, дэвээхэй, могой загас, оцон шувуу, зарим жижиг зүйлийн аврага загасаар хооллодог.

Эм далайн заан 23 орчим наслах ба 4-5 насандаа үржилд орох ба эр нь 5 нас хүрээд нас бие гүйцэх ч 8 нас хүртэл өөрийн сүрэгтэй болж чаддаггүй. Эр далайн заан 20 орчим жил амьдардаг бөгөөд 10 эрэгчин тутмаас зөвхөн 1 нь сүргийн ахлагч болдог байна.

 Commons: Далайн заан – Викимедиа дуу дүрсний сан