Далан
Далан, levée (англи хэлэнд: dike, dyke, embankment, floodbank эсвэл stopbank) нь байгалийн хүчин зүйлээр бий болсон эсвэл хүний гараар баригдсан хана маягийн барилга байгууламж, нурууг хэлэх ба ихэнхдээ усны түвшинг тохируулах зорилгоор баригддаг. Далангийн хэрэглээ их байх ба ихэвчлэн газар нутгийг ус, үерээс хамгаалах зориулттай учир голын урсгалын чиглэл, далайн эргийн шугам гэх мэт обьектдоо тэнхлэгийн хувьд параллел чиглэлтэй, ихэвчлэн ул хөрсөөр баригддаг.[1]
Үгийн гарал үүсэл
[засварлах | кодоор засварлах]Далан - Levee
[засварлах | кодоор засварлах]Далан[2] буюу levee нь Франц үг levée-ээс гаралтай ба (түвшин өсөх гэсэн утгатай) ихэвчлэн Америк англи хэлэнд хэрэглэгддэг. 1718 онд Шинэ Орлеанд хот байгуулсаны дараа тэнд оршин суудаг байсан англичууд анх одооны утгаар нь хэрэглэжээ.[3] Нэрний үндсэн гарал нь гол ба голын татмаас хяр нь өндөр түвшинд байрлах дэнж, түүний онцлогоос үүдсэн гэж үздэг.
Далан - Dike
[засварлах | кодоор засварлах]Орчин үеийн бас нэг нэр болох dike эсвэл dyke нь Голланд хэлний "dijk" гэсэн үгнээс гаралтай ба 12-р зуунд Присиагийн даланг (одоогоор Нидерланд ба Германы хэсэгт байдаг) барьж түүнийгээ Frisia dike гэж нэрлэсэнээр эхэлсэн гэж үздэг. Дараа нь 126 kilometres (78 mi) урттай Westfriese Omringdijk даланг 1250 онд хуучин байсан Присиагийн далантай холбож барьж дууссан гэдэг. Ромын он тооллын бичиг хөтлөгч Такитус (МЭ 70) үймээн дэгдээгч Батави омгийнхон тэдний гэр орон, газар нутгаа үерээс хамгаалахын тулд хэсэг хэсэг далан барьлаа гэж тэмдэглэсэн байдаг.[4] Энэхүү dijk гэдэг үг нь шуудуу ба дэнж гэсэн үгнүүдтэй ойролцоо утгыг илэрхийлдэг. Дуудлага ойролцоо англи үгээр to dig (ухах) гэж илэрхийлэгдэж болно.
Хэрэглээ
[засварлах | кодоор засварлах]Хүний гараар бүтээсэн далангуудын нийтлэг хэрэглээ нь эдэлбэр, аж ахуйн газрыг үерийн уснаас хамгаалах, гол мөрний сав газарт оршин суух хот тосгоныг хамгаалах, далайн эрэг, усан замын зөрлөгийн өөрчлөлтийг бага байлгах, чиглүүлэх гэх мэт юм; мөн даланг голын урсгалыг чиглүүлэх, голдирол өөрчлөх, голын урсгалын хурдыг тохируулах зорилгоор барьж болно. Газрын гадаргын хотгор гүдгэрийг тохиромжтой налуутай трассын дагуу даван туулахын тулд засмал болон сайжруулсан авто замын дор даланг барьж ашигладаг. Авто замын далангийн барилгын технологи нь үер усны далангийн технологиос ангид байна. Мөн далайн эрэг, эх газрын өргөтгөл полдоруудад даланг харж болох ба энд хэрэглэгдэх далангийн хяр нь мөлгөр хөтөл хэлбэртэй байна. Өөрөөр хэлбэл мөрөн болон далайд эргийн өргөтгөл хийхэд даланг эх газрыг хүрээлж хамгаалалт байдлаар барьдаг. Мөн даланг дайны үед талбайн хязгаар, шуудууг хүрээлж бэхлэлт байдлаар барьж ашигладаг байжээ. Устай үл харьцах даланг ерөнхийд нь dry-stone wall эсвэл dry-levee буюу хуурай далан гэж нэрлэдэг.
Далан нь бат бөх шороон байгууламж байх, мөн барьж байх үед үерийн эрсдэл тохиолдох магадлал өндөр байдаг тул тусгай технологиор орон бүрт харилцан адилгүй барьж байгуулдаг. Ихэвчлэн гэнэтийн үерийн үед шуудаатай элсээр эхний бэхлэлтийг хийж улмаар өргөтгөн ул хөрсөөр хучиж тогтвортой даланг бий болгож болно.
Эртний далангуудын нэг нь МЭӨ2600 оны үед Харраппен тариаланч хүмүүс барьсан байж магадгүй гэсэн таамагтай Пакистан болон Энэтхэгийн хойт хэсэгт ул мөр нь байдаг.[5] Даланг мөн л 3000 жилийн өмнө Эртний Египетэд барьсан ба энд Нил мөрний зүүн эргээр системчилэн 970км орчим урттай үргэлжилж Газар дундын тэнгисын эрэг дээрх Нил делтагаас эхлэн орчин үеийн Авсан хүртэл өргөтгөгдсөн байна. Месопотамийн иргэншил болон Эртний Хятадад томоохон хэмжээний далангийн систем баригдаж байсан. Эртний иргэншлийн хувьд усны хаалтанд ганц хүчтэй сул тал байсан нь усны хаалтын өндөр ба түүний барилгын стандарт уртынхаа дагууд нэгэн ижил байх ёстой гэсэн шаардлага байсан юм. Нөгөө талаас энэ шаардлагаар баригдсан усны хаалтуудын хувьд тухайн үеийн бүтээгчид болон барьж буй иргэдийг удирдах засгийн үйлчлэл хэр байсанийг харуулдаг.
Далан нь ихэвчлэн сайтар бэхжсэн суурь дээр нягтруулгатай шороон овоолгоор баригдана. Суурь нь өргөн, хяраасаа доош конус хэлбэртэй /ихэвчлэн урвуу трапец/ байх ба их бие нь шороон боловч түр хүчитгэлийн элсэн уутнууд байдаг. Учир нь усны хаалтыг барьж байх үед голын хөндлөн огтлолын багасалтын нөлөөгөөр усны түвшин голын эрэг тус бүрд хурдан нэмэгдэж, голын ёроол дахь шаврын хуримтлал нэмэгдэж буурь тогтворгүй болох зэргээс хамаарч түр хүчитгэлийг хэрэглэдэг. Голын эргээс хоёр тийш үерийн татмыг үлдээж усны хаалтыг барих ба ихээхэн үертэй бүс нутагт усны хаалтын задралаас сэргийлж хэд хэдэн үе, зурвас усны хаалтын системийг босгодог. Буурь ширгэрхэг ул хөрстэй бол бул чулуугаар усны хаалтын тэхлэгийн чиглэлд мөр хийж тогтворийг сайжруулах ба үүнийг шүд гэж нэрлэдэг.
Далангийн төсөл болон барилгын технологи нь инженерчлэлийн ур ухааныг нарийн шаарддаг. Усны хаалтын дээд ба доод налуу нь элэгдлээс хамгаалагдсан байх ёстой ба хамгийн тохиромжит арга нь тогтвортой налууг өгч үндэсэрхэг өвс тарих арга юм. Өндөр усны хаалтын хамгаалагдсан газар талын налуу буюу доод налууд элэгдэлийн эсрэг дэвсэг, трассуудыг гаргаж өгдөг. Голын хэсгийн налуу буюу дээд налууд усны давалгаа, угаагдлаас сэргийлэхийн тулд усны хаалтын тогтворшилтоос илүү нарийн шийдэл хэрэгтэй байдаг. Дээд налууг хамгаалахын тулд бетон өнгөлгөө, чулуун хаялага, өрлөг, ус үл хүрэх хэсэгт таримал ургамал тарих зэрэг арга хэмжээг авна. Дээд хашицаар эсвэл бууриар шүүрэн орж ирэх усны урсгалыг хааж гидростатик даралт үүсгэхгүйн тулд тусгай шүүрүүлийн элемент, сувгийг барьж өгнө.
Голын үерээс хамгаалах
[засварлах | кодоор засварлах]Нилээд ач холбогдол бүхий үеийн усны хаалтууд дэлхий даяар том голуудын хоёр талаар баригдсан байдаг ба эдгээрийн жишээ нь Америкийн Нэгдсэн Улсын Миссиссиппи болон Сакраменто голын эрэг, Европт ихэнх голуудад тухайлбал Нидерландад Счелдд голын эргийн усны хаалтууд юм.
Миссиссиппи голын усны хаалтын систем нь дэлхий дээрх хамгийн том усны хаалтын систем юм. Энэ нь Миссуригээс Миссиссиппи делта хүртэл 6000км гаруй урт үргэлжилдэг. Энэ усны хаалтын систем нь Шинэ Орлеан хотыг хамгаалахын тулд 18-р зуунаас эхлэн баригдсан ба анх Лоуисиана дахь франц суурьшигчид эхлүүлсэн байдаг.[6] Анхны Лоусиана усны хаалт 0.91м өндөртэй 80км урттайгаар голын эргээр баригдсан байна.[6] АНУ-ын Инженерийн армийн корпус Миссиссиппи голын коммисстой хамтран усны хаалтын өргөтгөлийн ажлыг 1882 оноос эхлүүлж Иллиниосын Каирогоос Миссиссиппи делтагийн ам хүртэл барьж дуусгажээ.[6] 1980 оны дунд үе гэхэд, усны хаалтын одоогийн байгаа уртад хүргэж усны хаалтын өндөрийг 7.3м, зарим хэсэгт 15м хүртэл өндөртэй болгосон байна. Миссиссиппигийн усны хаалт нь дэлхийд хамгийн их хэсэгчилсэн усны хаалтуудаас бүрддэг. Ийм хэсэгчилсэн хамгийн урт хэсэг нь Арканзасд 610км-ын урттайгаар байрладаг.
Хүчитгэсэн хөрс ба усны хаалтын хамгаалалт – АНУ-ын Инженерийн армийн корпусийн (USACE) санаачлагчид болон хайрцаглаэн тусгаарлах технологийг (geocells-геонүд) практик туршилтын үедээ боловсруулжээ.[7] энэ технологийг нэврүүлсэнээр усны хаалтын тогтворшилт, налуугын бэхэлгээний асуудлыг цогцоор нь шийдэх боломж олгосон юм. Геонүдээр хүчитгэгдсэн хөрс нь тогтворгүй байдлыг эсэргүүцэх сунах хүчдэлийг бий болгодог.
Голын голдиролд нөлөөлөх нөлөөлөл
[засварлах | кодоор засварлах]Хиймэл усны хаалт нь голын байгалийн ёроолын өндөржилт, морфологийг урт хугацааны турш чиглүүлэх ба хэр хурдан эсвэл хэр хүчтэй нөлөөлөх эсэх нь өөр өөр хүчин зүйлээс хамаарах ба үүний нэг нь голын байгалийн хагшаас хөдөлгөх чанар буюу ёроолын ачаалал юм. Хагшаасны хуримтлал эрчимтэй Алльювийн хурдас бүхий голууд энэ шинж чанар давамгайлах хандлагатай байна. Америкийн нэгдсэн улмын Миссиссиппи голын хөндий, Хятадын Шар мөрний хөндийн зарим хэсэгт усны хаалтын гадна талын гадаргын өндөржилт усны хаалтын дотор талын буву голын ёроолын өндөржилтөөс бага байдаг нь тухайн хэсгийн усны хаалт голын ёроолын өндөржилтийг хагшаасны хуримтлалаар ихэсгэдэг гэдгийг харуулна.
Далайн эргийн хамгаалалт
[засварлах | кодоор засварлах]Далайн эргийн орнууд газар тариалан эрхлэх, суурьшилт бий болгох зорилгоор далайн эргийг тэлж таац газар үүсгэдэг ба таац газрын хүрээгээр давалгаа түрлэгээс хамгаалсан усны хаалтыг барьдаг. Энэ төрлийн усны хаалтыг ихэвчлэн "aboiteau" гэж нэрлэдэг. In the Lower Mainland around the city of , Бритиш Коламбиагийн Ванкувер хот орчмийн нам дор газар усны хаалт (заримдаа "далайн хана" гэнэ) барьж усанд автахаас хамгаалдаг.
Далай үерээс хамгаалах усны хаалтууд нь Вадден тэнгисийн хойт эргийн шугмаар баригдсан байдаг ба энэ орчмийн газар түүхэндээ маш олон удаа далайн үерт сүйтгэгдэж байсан.[8] Иймд тэнд амьдардаг хүмүүс болон засгийн газар хамтдаа далайн шуургаас үүдэлтэй тэнгисийн үерээс хамгаалах зорилгоор комплекс усны хаалтын системийг барьсан байна. Эдгээрийн хамгийн том нь Нидерландад байдаг.[9]
Урсгал чиглүүлэх болон давалгаа таслах усны хаалт
[засварлах | кодоор засварлах]Усны хаалттай төстэй функц бүхий усны барилга байгууламж нь ихэвчлэн гол болон далайн ёроол, эргийн элэгдлийн эсрэг баригддаг. Урсгал чиглүүлэх усны хаалт нь алльювийн хурдастай голд перпендукляр эсвэл тодорхой өнцөг үүсгэж байрлах ба анлуу болон сувгийн эрэг дагуу[10] байрлах бол давалгаа таслагч нь далайн эргийн шугам дагуу төрөл бүрийн байрлалтай байдаг. Баригдсан материалын төрөл шинж чанараас хамааруулан нэвтүүлэх ба үл нэвтрүүлэх гэж ерөнхийд нь ангилна.
Байгалийн усны хаалт
[засварлах | кодоор засварлах]Байгалийн усны хаалт нь хүний хөлөөс зайдуу нам дор газрын гол горхины эрэг орчим бий болдог. Тэдгээр нь голын үерийн татам дотор эргийн зах хэсэгт тогтсон шавар болон шавранцар урт дов юм. Нэгэнт тогтсон байгалийн усны хаалт нь хүний гараар бүтсэн усны хаалт шиг голын татам болон усны хаалтын арын газрыг бага хэмжээний үерт автахаас сэргийлж чаддаг.
Усны хаалтын хуримтлал болон хөгжил нь тахиралдсан буюу меандертай голуудад эрчимтэй байх ба мөн голын усны хөвмөл хагшаасны хэмжээнээс хамаарна. Хөвмөл хагшаасны хэмжээ хэт их бол голын урсгалын хөндлөн огтлол хагшаасыг өнгөрүүлэх хүчин чадал дутагдаж улмаар эргийн дагуу тунаж үлдэх цүлхэх үзэгдлийг бий болгоно. Ингээд дараачийн хэд хэдэн үерийн турш усны хаалтын бие бэхжилтээ авч томорно. Голын голдиролд харгиа ихтэй бол өмнө үүссэн усны хаалтыг хагшаастай ургсгал давж усны хаалт гадна талаасаа өргөжинө.
Үүнтэй адил зарим голын адагт далайн шуурганы улмаас хөвмөл хагшаас эрэглүү туугдаж байгалийн усны хаалтыг үүсгэх тохиолдол Шар мөрний адагт илэрдэг.
Усны хаалтын эвдрэл ба задрал
[засварлах | кодоор засварлах]Байгалийн болон хүний гараар бүтээсэн усны хаалт альн ч тэр хэд хэдэн шалтгаанаар эвдрэх буюу нурдаг . Хамгийн аюултай эвдрэл нь усны хаалтын задрал (англи:levee breach) юм. Усны хаалт нь элэгдэх, эсвэл хамгаалагдсан газраас үерт автах замаар усны хаалтын зарим хэсэг задардаг. Задрал нь гэнэт болон алгуур бий болж болох ба энэ нь усны хаалтын элэгдэл, буурь ба дотоод шүүрэлт болон дэд үеийн дорой нягтралын аль аль нь холбоотой.
Зарим үед усны хаалт дээгүүр ус хальсанаас бол заврах ба энэ нь ховор тохиолдох боловч хамгийн аюултай эвдрэл байдаг. Үерийн усны түвшинг зөв тооцсон тохиолдолд усны хаалтын хяраар ус халихгүй.
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]Лавлахууд
[засварлах | кодоор засварлах]Тэмдэглэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Henry Petroski (2006). "Levees and Other Raised Ground". 94 (1). American Scientist: 7–11.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(help) - ↑ Я.Цэвэл, Монгол хэлний товч тайлбар толь - Далан
- ↑ Oxford English Dictionary - levee
- ↑ Tacitus Histories V 19
- ↑ "Indus River Valley Civilizations". Татаж авсан: 2008-09-12.
- ↑ 6.0 6.1 6.2 Kemp,Katherine. The Mississippi Levee System and the Old River Control StructureThe Louisiana Environment.
- ↑ levee rehabilitation in USACE Technical Report REMR-GT-26, Innovative Methods for Levee Rehabilitation Edward B. Perry, September 1998
- ↑ Trilateral Working Group on Coastal Protection and Sea Level Rise (CPSL), Wadden Sea Ecosystem No. 25 by Jacobus Hofstede, Common Wadden Sea Secretariat (CWSS), Wilhelmshaven, Germany, 2009
- ↑ Polders and dikes of the Netherlands: The reclamation of land in the Netherlands through dikes and polders, Matt Rosenberg, About Education, Retrieved 2014-12-06
- ↑ "Hao Zhang, Hajime Nakagawa, 2008, ''Scour around Spur Dyke: Recent Advances and Future Researches''" (PDF). Татаж авсан: 2013-05-17.
Гадаад линк
[засварлах | кодоор засварлах]- "Well Diggers Trick", June 1951, Popular Science article on how flood control engineers were using an old method to protect flood levees along rivers from seepage undermining the levvee - i.e. drawings and illustrations
- "Design and Construction of Levees" US Army Engineer Manual EM-1110-2-1913, 30 April 2000, about the design and construction of levees.
- " Design and Construction of Levees US Army Engineer Manual EM-1110-2-1913" Above link did not work .
- "International Levee Handbook" The International Levee Handbook.