Маарах
Маарах המערך | |
---|---|
Түүхэн удирдагчид | Леви Эшкол (1969) Голда Меир (1969–74) Ицхак Рабин (1974–77) Шимон Перес (1977–91) |
Байгуулагдсан | 1969 |
Татан буугдсан | 1991 |
Нэгдсэн нам | Израилын ажилчдын нам |
Үзэл баримтлал | Социал демократ[1] Ажилчдын Сионизм Бүлгийн: Социализм Либерализм |
Улс төрийн жигүүр | Төв-зүүн |
Олон улсын харъяалал | Социалист Интернационал |
Member parties | Аажилчдын нам (1968–91) Мапам Ахдут ха-Авода (1965–68) Мапай (1965–68) Хөгжил ба Дэвшил (1974–76) Бедуин ба Тосгоныхны Арабын жагсаалт (1974–77) Рац (1981–84) Яхад (1984—86) Бие Даасан Либералууд (1984–91) |
Хамгийн их авсан суудал | 63 (1969) |
Хамгийн бага авсан суудал | 31 (1977–1980) |
Сонгуулийн тэмдэг | |
אמת |
Маарах (Еврей: המערך) Израилын хоёр улс төрийн намын эвсэл юм, энэхүү хоёр нам нь Израилын Ажилчдын нам болон нэгдэж оршин тогтнохоо болисон юм.
Анхны "Нэгдэл" нь 1965 оны Мапай ба Ахдут ха-Авода намуудын холбоо юм. Хоёр нам нь тус тусдаа үйл ажиллагаагаа явуулж байсан ч, сонгуульд нэг намын жагсаалттай оролцож байсан. Ажилчдын Нэгдэл гэх нэршилтэй уг холбоо нь 3 жил оршиж 1968 онд РАФИ намтай нэгдэж нэгдсэн Израилын Ажилчдын намыг байгуулсан.
Дараа жил Ажилчдын нам нь Мапам намтай эвсэл байгуулж, Нэгдэл гэх нэрийг авч үлдсэн. Хоёр бүрэлдэхүүн нам нь тус тусдаа үлдсэн боловч сонгуульд нэг намын жагсаалттай оролцож байсан. "Нэгдэл"-ийн хоёр дахь хувилбар нь 20 гаруй жил оршин тогтносон.
1969 онд байгуулагдах үедээ Маарах нь Кнессетийн 120 суудлаас 63 суудлыг эзэмшиж байсан ба энэ нь Израилын парламентад нэг бүлэг олонхи болж байсан анхны тохиолдол юм. Хэдийгээр 1969 оны сонгуульд парламентын олонхийг авч чадаагүй ч, 56 суудал авсан нь Израилын сонгуульд ялсан хамгийн их хэмжээний суудал юм.
Анхны Нэгдэл
[засварлах | кодоор засварлах]Ажилчдын Нэгдэл המערך לאחדות פועלי ארץ ישראל | |
---|---|
Түүхэн удирдагч | Леви Эшкол |
Байгуулагдсан | 1965 |
Татан буугдсан | 1968 |
Нэгдсэн нам | Израилын ажилчдын нам |
Үзэл баримтлал | Социал демократ[1] Ажилчдын Сионизм |
Улс төрийн жигүүр | Төв-зүүн |
Олон улсын харъяалал | Социалист Интернационал |
Гишүүн намууд | Мапай ба Ахдут ха-Авода |
Сонгуулийн тэмдэг | |
את |
"Нэгдэл"-ийн анхны хувилбар, албан ёсоор Ха-Маарах Леадут Поалей Эрец Исраэль (Еврей: המערך לאחדות פועלי ארץ ישראל), нь Мапай ба Ахдут ха-Авода намын 1965 оны сонгуульд оролцохоор байгуулсан эвсэл юм. Энэхүү эвсэлийн үүсэл нь Израил дахь зүүн-жигүүрийн ноёрхлыг унагахаар Израилын томоохон баруун-жигүүрийн Херут ба Либерал нам эвсэл байгуулсантай холбоотой юм.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1.0 1.1 Elisha Efrat (16 August 2005). Geography and Politics in Israel Since 1967. Routledge. p. 153. ISBN 978-1-135-77926-9.