Мехико
Мехико
| |
---|---|
La Ciudad de los Palacios (Орднуудын хот) | |
Ciudad Innovadora y de Derechos (Инноваци ба эрхтэй хот) | |
Мексик дахь байршил | |
Улс | Мексик |
Байгуулагдсан |
|
Үүсгэн байгуулагч |
|
Засаг захиргаа | |
• Хотын дарга | Клара Бругада (Морена) |
Газар нутаг | |
• Нийслэл болон мегахот | 1,485 км2 (573 бээр2) |
• Бөөгнөрөл | 7,866 км2 (3,037 бээр2) |
32-р байр | |
Өндөр | 2,240 м (7,350 фут) |
Хамгийн өндөр цэг | 3,930 м (12,890 фут) |
Хүн ам (2020)[8] | |
• Нийслэл болон мегахот | 9,209,944 |
• Байр | Хойд Америкад 1-т Мексикт 1-т |
• Нягтрал | 6,200/км2 (16,000/бээр2) |
• Байр | 1-р байр |
• Хотын нутаг | 23,146,802 |
• Бөөгнөрөл | 21,804,515 |
Иргэдийн нэршил | Мехикочууд |
ДНБ | |
• Нийслэл болон мегахот | MXN 4.3 их наяд $ 212 тэрбум (2021) |
• Хотын бөөгнөрөл | MXN 6.8 их наяд $ 340 тэрбум (2021) |
Цагийн бүс | UTC−06:00 (ТЦБ) |
Шуудангийн код | 00–16 |
Бүсийн код | 55/56 |
ISO 3166 код | MX-CMX |
ХХИ | ▲ 0.839 маш өндөр 1-р байр[10] |
Вэб сайт | cdmx.gob.mx |
Албан нэр | Мехико хотын түүхэн төв, Сочимилько болон МҮАИС-ийн төв их сургуулийн хотхон |
Төрөл | Соёлын |
Шалгуур | i, ii, iii, iv, v |
Бүртгэгдсэн | 1987, 2007 (11-р, 31-р чуулган) |
Эшлэл ду. | 412, 1250 |
Бүс нутаг | Латин Америк ба Карибын тэнгис |
^ b. Мехико хотын өмнөд хэсэгт байрлах хот бус газруудыг багтаасан бүс нутаг |
Мехико (Испани: Ciudad de México, México, D.F. эсвэл México) нь Мексикийн нийслэл юм. Улсынхаа эдийн засаг, аж үйлдвэр, соёл урлагийн төв бөгөөд 2005 оны байдлаар 8,720,916 хүн амтайгаараа хамгийн их хүн амтай хот нь юм. Их Мехико хот (Zona Metropolitana del Valle de México) нь холбооны болон улсын засгийн газруудын өгсөн тодорхойлолтоор Мексик мужийн хөрш зэргэлдээ 58 хот болон Хидалго мужийн нэг хотыг өөртөө багтаадаг. 2006 оны байдлаар Их Мехико хот нь 19.2 сая хүн амтай байсан бөгөөд энэ нь дэлхийн баруун тал бөмбөрцөгийн нэг дэхь, дэлхийд хоёр дахь том метрополи газар нутаг болно. 2005 оны байдлаар дэлхийн хотууд дотор ҮНБ-ээрээ наймд жагсагджээ. Мехико нь Сао Паулотай хамт Латин Америкийн хоёр Бета дэлхийн хотын нэг нь юм.
Мехико хот нь мөн Мексикийн Холбооны тойрог (Испани: Distrito Federal, D.F.) юм. Холбооны тойрог болон Мехико нь нэг ижил байгууллаар удирдуулдаг бөгөөд Үндсэн хуулинд нь нэг ижил болохыг заасан байдаг. Гэвч анх Холбооны тойрог 1824 онд байгуулагдахад ийм байгаагүй байсан бөгөөд Мехико нь тойргийг бүрдүүлэгч хотуудын нэг байжээ. Мехико хөгжиж бусад хотуудаа залгиж, 1928 онд албан ёсоор бусад хотуудыг үгүй болгосны дараа 1993 онд албан ёсоор Мехико болон Холбооны тойргийг нэг хэмээн зааж Үндсэн хуулийнхаа 44-р зүйлд өөрчлөлт оруулжээ. Энэхүү зүйлд, Мехико нь холбооны тойрог бөгөөд холбооны хүчнүүдийн төв, Мексик улсын нийслэл хэмээн заагдах болжээ.
Мехико нь Мексик улсын төвд байрлах, Мексикийн хөндийд (мөн Анахуакийн хөндий гэгддэг) д.т.д. 2,240 метр өндөрт оршдог. Анх 1325 онд Ацтекуудаар Текскоко нуурын арал дээр байгуулагдаж байжээ. 1521 оны дайралтаар бараг бүтнээрээ устгагдсан бөгөөд дараа нь Испаний хотын стандартуудын дагуу дахин баригджээ. 1524 онд Мехико хот хэмээн байгуулагдаж (México Tenustitlán), 1585 онд Ciudad de México нэртэй болжээ.
Тэмдэглэл
[засварлах | кодоор засварлах]- ↑
- Mexihco Hueyaltepetl (Төв Нахуатл)
- U noj kaajil México (Юкатек Маяа)
- 'Monda (Отоми хэлнүүд)
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Presenta gobierno capitalino Himno de la Ciudad de México, primero en la historia en ser compuesto por una mujer". Мехико хотын Соёлын нарийн бичгийн даргын газар (испани хэлээр). 2024-06-20. Архивласан огноо 2024-06-24. Татаж авсан: 2024-10-19.
- ↑ "Secretaría de Relaciones Exteriores – México". Sre.gob.mx. Эх хувилбараас архивласан: 20 April 2011. Татаж авсан: 2024-10-19.
- ↑ "De la Colonia / 13 agosto de 1521: rendición de México-Tenochtitlan". Redescolar.ilce.edu.mx. Эх хувилбараас архивласан: 2008-07-01. Татаж авсан: 2024-10-19.
- ↑ "Conmemora la SecretarĂa de Cultura el 185 Aniversario del Decreto de CreaciĂłn del Distrito Federal". Cultura.df.gob.mx. Эх хувилбараас архивласан: 2011-07-22. Татаж авсан: 2024-10-19.
- ↑ Агрен, Дэвид (2015-01-29). "Мехико хот албан ёсоор нэрээ Мехико хот болгон өөрчлөв". The Guardian. Архивласан огноо 2020-04-24. Татаж авсан: 2024-10-19.
- ↑ "Resumen". Cuentame INEGI. Эх хувилбараас архивласан: 2010-01-30. Татаж авсан: 2024-10-19.
- ↑ "Relieve". Cuentame INEGI. Эх хувилбараас архивласан: 2011-03-02. Татаж авсан: 2024-10-19.
- ↑ "Censo Población y Vivienda 2020". inegi.org.mx (испани хэлээр). INEGI. 2021-01-25. Архивласан огноо 2022-02-14. Татаж авсан: 2024-10-19.
- ↑ Citibanamex (June 13, 2023). "Indicadores Regionales de Actividad Económica 2023" (PDF) (испани хэлээр). Архивласан (PDF) огноо 2023-06-17. Татаж авсан: 2024-10-19.
- ↑ "Mexico - Sub-national HDI". Global Data Lab. Радбоудын их сургуулийн менежментийн судалгааны хүрээлэн. Татаж авсан: 2024-10-19.
Гадаад холбоос
[засварлах | кодоор засварлах]- Холбооны тойргийн засгийн газар (испани хэлээр)
- Commons: Мехико хот – Викимедиа дуу дүрсний сан