Нева мөрөн
Нева мөрөн | |
---|---|
Эх | Ладога нуур 59°57′10″N 31°02′10″E / 59.95278°N 31.03611°E |
Адаг | Каспийн тэнгис 59°57′50″N 30°13′20″E / 59.96389°N 30.22222°EСолбицол: 59°57′50″N 30°13′20″E / 59.96389°N 30.22222°E |
Усаа цуглуулдаг орнууд | Орос |
Байршил | Умард Европ |
Урт | 74 км[1] |
Эхийн өндөр | 4 м, Балтын тэнгисийн усны түвшнээс дээр (Кронштадтын түвшин) |
Адгийн өндөр | 0 м Балтын тэнгисийн усны түвшин (Кронштадтын түвшин) |
Өндрийн ялгаа | 4 м |
Урсац | 2500 м³/с (дунджаар) |
Ус цуглуулах талбай | 281.000 км²[1] |
Голын систем | Нева мөрөн |
Зүүн цутгалууд | Мойка гол |
Нева мөрөн (Орос: Нева́) нь Ладога нуураас эх авч, Оросын Холбооны Улсын баруун хойд хэсгээр, Ленинград мужийн баруун хэсэг болон Санкт-Петербург хотын нутгаар урсаж, Финийн буланд цутгадаг гол юм. Харьцангуй богинохон боловч урсацын хэмжээгээрээ Европ тивд Ижил мөрөн болон Дунай мөрний дараа 3-т орох том гол болно.
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]Нева мөрний урт нь 74 км[2]. Түүний 28 км нь Санкт-Петербург, үлдсэн хэсэг нь Ленинград мужийн нутагт харьяалагдана. Ладога нуурын баруун өмнөөс эх авч баруун урагш урсан Тосна голын цутгалын орчимд хамгийн өмнөд цэгтээ хүрээд баруун хойш эргэж урссаар, Финийн буланд цутгана. Дундаж өргөн нь 400-600 м, хамгийн өргөн хэсгээрээ 1200 м-т хүрдэг. Далайн түвшнээс дээш дунджаар 8-11 метр өргөгдсөн нам дор газраар урсах бөгөөд хамгийн өндөр цэгтээ 24 метр л байдаг. Нева мөрний ай савд Ладога нуураас гадна Онега нуур (Европын хамгийн том 2 нуур), Баруун хойд Орос болон өмнөд Финландын томоохон газар нутаг хамаарна.
Невагийн дельт
[засварлах | кодоор засварлах]Нева мөрний адаг нь дельт үүсгэсэн байдаг бөгөөд байгалийн салаанууд болон хүний гараар бүтсэн сувгуудаар хашигдсан арлууд нь Санкт-Петербург хотын түүхэн хэсэг билээ. Томоохон салаануудыг нь дурьдвал:
Сувгууд, горхиуд:
Арлууд:
Түүхэн үйл явдлууд
[засварлах | кодоор засварлах]- Александр Невский 1240 онд Невагийн тулалдаанд Шведчүүдийг ялж, Нева мөрний нэрээр цоллогдох болжээ.
- Нева нь 1804 онд Юрий Лисянскийгийн удирдлагаар дэлхийг тойрч, дэлхийг тойрсон Оросын анхны хөлөг онгоц болсон.
- Григорий Распутин 1916 онд Нева мөрний усанд живж нас барсан.