Jump to content

Ричард Никсон

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ричард Никсон
 Америкийн Нэгдсэн Улсын 37 дахь ерөнхийлөгч
Албан тушаал хашсан
1969 оны 1 сарын 20 – 1974 оны 8 сарын 9
Vice President
  • Спиро Агню (1969–1973)
  • Байхгүй (1973 оны 10-12 сар)
  • Жеральд Форд (1973–1974)
ӨмнөхЛиндон Жонсон
ДараахЖеральд Форд
 Америкийн Нэгдсэн Улсын 36 дахь дэд ерөнхийлөгч
Албан тушаал хашсан
1953 оны 1 сарын 20 – 1961 оны 1 сарын 20
ЕрөнхийлөгчДуайт Эйзенхауэр
ӨмнөхАлбен Баркли
ДараахЛиндон Жонсон
United States Senator
from Калифорни
Албан тушаал хашсан
1950 оны 12 сарын 1 – 1953 оны 1 сарын 1
ӨмнөхШеридан Дауни
ДараахТомас Кучел
Member of the U.S. House of Representatives
from Калифорни's 12 district
Албан тушаал хашсан
1947 оны 1 сарын 3 – 1950 оны 11 сарын 30
ӨмнөхЖерри Воорхис
ДараахПатрик Хиллингис
Хувийн мэдээлэл
Төрсөн
Ричард Милхаус Никсон

1913 оны 1 сарын 9 (1913-01-09)
АНУ, Калифорни, Йорба Линда
Нас барсанApril 22, 1994(1994-04-22) (81 насалсан)
АНУ, Нью-Йорк хот
Resting placeРичард Никсон Ерөнхийлөгчийн номын сан ба музей
Улс төрийн намБНН
Эхнэр, НөхөрПат Райан (г. 1940; н. 1993)
Хүүхэд
Эцэг, эх
Боловсрол
Мэргэжил
  • Хуульч
  • зохиолч
  • улс төрч
Гарын үсэг
Цэргийн алба
Харьяалал АНУ
Салбар АНУ-ын тэнгисийн цэрэг
Алба хаасан жил
  • 1942–1946 (идэвхтэй)
  • 1946–1966 (бэлтгэл)
Цол Командлагч
Тулаан/дайн

Ричард Милхаус Никсон (Англи: Richard Milhous Nixon; 1913 оны 1 дүгээр сарын 9-нд Калифорни муж улсын Йорба-Линдад төрж, 1994 оны 4 дүгээр сарын 22-нд Нью-Йорк хотод нас барсан) Америкийн Нэгдсэн Улсын 37 дахь Ерөнхийлөгч (1969—1974), 36 дахь Дэд ерөнхийлөгч (1953—1961). Хугацаанаасаа өмнө огцорсон цорын ганц АНУ-ын Ерөнхийлөгч юм. АНУ-ын Бүгд Найрамдах намын гишүүн.

1913 онд Калифорни муж улсад төрсөн. Хуульч болсныхоо дараа тэрбээр 1937 онд төрөлх муждаа ирж, хуульчийн мэргэжлээр ажиллаж байжээ. 1942 онд Холбооны засгийн газарт ажиллах саналыг хүлээн аваад эхнэрийн хамт Вашингтон руу нүүжээ. Дэлхийн 2 дугаар дайны үед АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчинд алба хааж байжээ.

1946 онд тэрбээр Калифорни муж улсаас АНУ-ын Төлөөлөгчдийн танхимд, 1950 онд Сенатад сонгогдож байжээ. Зөвлөлтийн тагнуул Элжер Хиссийн хэргийн явцад Никсон коммунизмын эсрэг тэмцэгч нэр олж авч, үндэсний хэмжээнд нэр хүндтэй болсон. Дуайт Д.Айзенхауэр ялсан 1952 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Р.Никсон дэд ерөнхийлөгчийн албыг хашсан. Энэ суудалд найман жил болсоны дараа 1960 онд тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон боловч тун бага зөрүүтэйгээр Жон Ф.Кеннедид ялагдав. 1962 онд тэрбээр Калифорни муж улсын захирагчийн сонгуульд мөн амжилтгүй оролцсон ажээ.

1968 онд Ерөнхийлөгчийн сонгуульд ялж, 1972 онд улиран сонгогдсон ч 1974 онд Уотергейтийн дуулиант хэргийн улмаас огцорч, хугацаанаасаа өмнө албан тушаалаа өгсөн. Энэ бол АНУ-ын түүхэнд дээд удирдагч огцорсон анхны тохиолдол болж үлдсэн.

1913 оны 1 дүгээр сарын 9-нд Калифорнид хүнсний дэлгүүр эзэмшигч, фермерийн аж ахуйтан Фрэнсис Никсон (1878-1956), Ханна Милхаус Никсон (1885-1967) нарын хүү болж төрсөн. Түүний ээж нь шашны ажилтан байсан бөгөөд түүний хүмүүжил нь тухайн үеийн консерватив нөлөөн дор явагдсан байна. Түүний аав Фрэнсис ээжтэй нь гэрлэсний дараа мөн шашинтан болжээ. Фрэнсис Никсон бол шотланд угсаатай хүн юм. Ричард Никсон Харолд (1909-1933), Дональд (1914-1987), Артур (1918-1925), Эд (1930-2019) гэсэн 1 ах, 3 эрэгтэй дүүтэй байсан. Никсоны 5 хүүгийн дөрөв нь Их Британи, Английн хаадыг бэлгэдэн нэрлэгджээ.

Эхэндээ Никсон Фуллертоны ахлах сургуульд сурч байсан боловч дараа нь Уиттиер дэх өөр сургуульд шилжиж, 1930 онд сурлагаараа хоёр дахь дээд амжилт үзүүлж төгссөн байна. Амжилттай төгссөн тул Харвардад сурах урилга ирсэн боловч хөрөнгө санхүүгийн боломжгүйгээс гэртээ үлдэж Уиттиер коллежид сурч дүүргээд Дюк их сургуулийн хуулийн сургуульд элсэн сурч 1937 онд төгссөн байна.

Тэрээр 1937 оноос Калифорнид өмгөөлөгчөөр ажиллаж эхэлжээ. Никсон хууль эрх зүйн дадлыг сонирхолгүй гэж үзсэн боловч ирээдүйн улс төрийн карьертаа маш их хэрэгтэй туршлага хуримтлуулахад хэрэгтэй гэж ажилласан байна.

1938 онд Калифорнийн Ла Хабра хотод "Уингерт ба Бели" -гийн охин компаниа нээж, дараа жил нь тус компанийн бүрэн түнш болжээ.

Япончууд Америкийн Перл Харбор руу дайрсны дараа тэрбээр АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчинд элсэн зүтгэсэн байна. Тэрээр 1942 оны 6 дугаар срын 21-нд дунд сургуулийн багш Тельма Пэт Райантай гэрлэсэн байна. 1942 оны 8 дугаар сард Никсон Тэнгисийн цэргийн дэслэгч цол хүртэж Номхон далайд нисэхийн газрын үйлчилгээний офицероор ажилласан. Дэлхийн 2 дугаар дайны төгсгөлд Никсон дэслэгч командлагчийн цолд хүрсэн байжээ. 1946 онд цэргээс халагдсан.

Р.Никсон, Мао Зэдун нар. 1973 он.

1946 онд түүнд Бүгд Найрамдах Намын Калифорни муж улсаас Төлөөлөгчдийн танхимын гишүүний сонгуульд оролцох санал хүлээн авч ялалт байгуулжээ. 1948 онд дахин сонгогдсон байна.

1950 онд тэрбээр Сенатын гишүүнээр сонгогджээ.

Р.Никсон 1952 оны сонгуульд Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчид нэр дэвшсэн Дуайт Д.Айзенхауэрыг дэмжин хамтран ажиллаж, улмаар найман жил Дэд ерөнхийлөгчөөр нь ажилласан. Тэрбээр 1960 оны Ерөнхийлөгчийн сонгуульд амжилтгүй оролцож, Жон Кеннедид ялагджээ. Үүний дараа Ричард Никсон 1962 онд Калифорни муж улсын захирагчийн төлөөх өрсөлдөөнд Пат Браунд ялагдсан байна.

1968 онд дахин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж Хуберт Хамфри, Жорж Уоллес нарыг ялж, сонгогджээ.

Никсон 1973 онд Америкийн Вьетнам дахь дайны оролцоогоо зогсоож, тэр жилдээ цэргээ татаж дуусгасан юм. Никсон 1972 оны 2 дугаар сард Хятадад айлчилж хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосон бөгөөд мөн тэр жилийнхээ 3 дугаар сард Зөвлөлт Холбоот Улсад айлчилж баллистик пуужингийн эсрэг гэрээ байгуулсан юм.

Р.Никсон, Л.Брежнев нар. 1973 он.

Тэрбээр түүхэнд хугацаанаасаа өмнө огцорсон АНУ-ын цорын ганц Ерөнхийлөгч болсон юм. Алдарт "Уотергэйт"-ын хэрэгтэй холбоотой 1974 оны 8 дугаар сарын 9-нд огцорсон билээ.

Ричард Никсон 81 насандаа 1994 оны 4 дүгээр сарын 22-нд Нью-Йорк хотод зүрхний шигдээсээр нас баржээ.

  1. Richard Nixon Presidential Library and Museum http://nixon.archives.gov/thelife/nixonbio.pdf Архивлагдсан Есдүгээр сар 21, 2015 at the Wayback Machine