Тирана
Тирана (албаниар Tiranë, англиар Tirana) — Албани улсын нийслэл бөгөөд хамгийн том (386,420 хүнтэй) хот.
1614 онд байгуулагдсан бөгөөд 1920 оноос нийслэл хот болсон байна.
Түүх
[засварлах | кодоор засварлах]1614 онд Сулейман Паша энд лалын сүм, турк халуун ус, нарийн боовны үйлдвэр, хэд хэдэн дэлгүүр байгуулсанаар Тирана хот байгуулагдсан гэж үздэг байна. Худалдааны замын уулзвар дээрх ашигтай байршил нь түүний хөгжилд нөлөөлсөн. 17-р зуунд энд торго, хоолны амтлагч, керамик, үнэт металл зардаг худалдаачид алдартай зах бий болгож байжээ.
Энэ хот нь Туркийн байлдан дагуулагч, нутгийн феодал ноёдын эсрэг Албанийн ард түмний тэмцлийн гол талбар байв. 1920 оны 2-р сарын 8-нд Лушна хотод болсон Албанийн үндэсний конгрессын шийдвэрээр Тираныг Албани улсын нийслэл, засгийн газрын байна гэж тунхагласан ажээ.
1939 оны 4-р сараас 1943 оны 9-р сард Тираныг Итали, 1943 оны 9-р сард Герман эзлэн авсан байв. Энэ нь Албанийн ард түмний үндэсний эрх чөлөөний тэмцлийн төвүүдийн нэг болсон байв. 1944 оны арваннэгдүгээр сарын 17-нд Үндэсний эрх чөлөөний арми тус хотыг Германы цэргээс чөлөөлөв. 1944 оны 11-р сарын 28-нд ардын ардчилсан засгийн газар Бератаас Тиран руу нүүж ирсэн, энд 1946 оны 1-р сарын 11-нд Бүгд Найрамдах Албани Ард Улсыг тунхаглав. 1950-иад онд ЗХУ болон бусад социалист орнуудын тусламжтайгаар орчин үеийн хэд хэдэн үйлдвэр баригдаж, зарим соёлын байгууллагууд бий болсон ажээ.
Зураг
[засварлах | кодоор засварлах]Цаг уур
[засварлах | кодоор засварлах]Тирана | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Тирана
Эх сурвалж: wetter.de; wetterkontor.de
|