Николай Гоголь: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.7.2+) (робот Нэмж байна: sah:Гоголь Николай Васильевич
б r2.6.8) (бот изменил: sh:Nikolaj Vasiljevič Gogolj на sh:Nikolaj Gogolj
Мөр 68: Мөр 68:
[[ru:Гоголь, Николай Васильевич]]
[[ru:Гоголь, Николай Васильевич]]
[[sah:Гоголь Николай Васильевич]]
[[sah:Гоголь Николай Васильевич]]
[[sh:Nikolaj Vasiljevič Gogolj]]
[[sh:Nikolaj Gogolj]]
[[simple:Nikolai Gogol]]
[[simple:Nikolai Gogol]]
[[sk:Nikolaj Vasilievič Gogoľ]]
[[sk:Nikolaj Vasilievič Gogoľ]]

14:34, 5 Арванхоёрдугаар сар 2012-ий байдлаарх засвар

Николай Гоголь
Николай Гоголь

Николай Васильевич Гоголь (Орос: Николай Васильевич Гоголь, Украйн хэл: Микола Васильович Гоголь) нь 1809 оны 3 сарын 31 - 1852 оны 3 сарын 4) нь Украйнд төрсөн Оросын зохиолч юм. "Амьгүй албат", "Тарас Бульба" зэрэг романаараа алдартай. Эцэг Василий Гоголь нь украйн хэлээр зохиолоо бичдэг зохиолч байв.

Намтар

Тэрээр Украйны Великие Сорочинцыд төрсөн бөгөөд 1828 онд Санкт Петербург хуу нүүж, 1831 онд Александр Пушкинтай танилцсан байна. Пушкин Гоголийн авъяас билгийг үнэлэн, нөхөрлөх болсон аж. 1834-1835 онд Петербургийн их сургуульд түүх зааж байлаа. Түүний дараа Петербургт үйл явдал нь өрнөдөг "Невскийн өргөн чөлөө", "Галзуу хүний өдрийн тэмдэглэл", "Хамар" зэрэг өгүүллүүдээ бичсэн байна. Гоголь 1836 онд "Байцаагч түшмэл" зохиолоо хэвлүүлснээр ихээхэн нэрд гарсны зэрэгцээ ихээхэн шүүмжлэлд өртөх болж, Ром руу явжээ.

Гоголь үлдсэн амьдралынхаа ихэнхийг Герман, Италид өнгөрөөсөн юм. Тэр үеийн захидлуудаас нь Гоголийг ижил хүйстэн байсан гэж дүгнэж болохоор байдаг. Энэ үедээ алдарт "Амьгүй албат" романаа бичсэн бөгөөд 1-р боть нь 1842 онд хэвлэгдэв. Ихээхэн шүтлэгтэй тэрээр 1848 онд Иерусалим руу мөргөл үйлдэхээр одов. Тэндээс буцаж ирснийхээ дараа бурхны ариун замаар замнахаар шийдэж, бичиж дууссан байсан 2-р ботио шатаасан гэдэг. Харамсалтай нь 10-хан өдрийн дараа Москвад нас нөгчсөн юм. "Амьгүй албат" романы 2-р ботийн зарим хэсэг нь үлдэж хоцорсон бөгөөд хожим хэвлэгдсэн байна.