Өлзийхутаг хатан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 19: Мөр 19:
}}
}}
{{end}}
{{end}}
[[Ангилал:Монголчууд]]
[[Ангилал:Монголын хатад]]
[[Ангилал:Монголын хатад]]
[[Ангилал:1301 онд төрөгсөд]]
[[Ангилал:1301 онд төрөгсөд]]

03:34, 2 Гуравдугаар сар 2014-ий байдлаарх засвар

Ки Хван-Хү
Их хатан
Төрсөн огноо1301
Өнгөрсөн огноо1369/1370
ХатанТогоонтөмөр хаан
ХүүхэдАюушридар хаан
ЭцэгКи Ча О

Өлзий Хутаг хатан (сол. 기황후, Ки Хван-Хү, жинхэнэ нэр нь Ки Жа-О) нь Тогоонтөмөр хааны 3 дахь хатан нь бөгөөд хожмын Аюушридар хааны төрсөн эх нь билээ. Түүнийг анх Солонгос тайган Түмэндэй гэгч хааны ордонд оруулжээ. Угаас сэцэн сэргэлэн тул удалгүй Тогоонтөмөр хааны хайр ивээлийг хүртэж сул хатан болсон. 1335 онд Данашири хатан цөлөгдсөний дараа түүнийг Тогоонтөмөр хаан их хатан болгох гэсэн боловч Баян тэргүүтэй Монгол ноёдын эсэргүүцэлтэй тулгарч, Хонгирад аймгийн Баян Хутаг гэгчийг их хатан болгосон түүхтэй. 1338 онд тэрбээр хүү төрүүлсэн бөгөөд тэр хүү нь хожмоо Умард Юань улсын Аюушридар хаан болсон билээ. Мэргид овгийн Баян төрийн эрхээс шахагдаж, Бaян Хутаг хатан нас нөгчсөний дараа 1365 онд их хатанд өргөмжилсөн. 1368 онд Юань улс мөхсөний дараа тэрээр 1370 он хүртэл Инчан хотод амьдарч байгаад, 1370 оны 6 сард Мин улсын цэрэг тус хотыг эзлэхэд олзлогдожээ.

Өмнөх
Баян Хутаг
Юань улсын их хатан
1365-1370
Дараах
Өлзийт гоо хатан