Jump to content

Аюушридар хаан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Аюушридар хаан
ᠠᠶᠣᠰᠢᠷᠢᠳᠠᠷ᠎ᠠ ᠬᠠᠭᠠᠨ
Умард Юань улсын Хаан
Хаанчлал1370-1378
Хаан суусан1370 оны 5 сарын 23
Төрсөн огноо1340 оны 1 сарын 23
Өнгөрсөн огноо1378 оны 5 сарын 26
ӨмнөхТогоонтөмөр хаан
УдаахТөгстөмөр хаан
ХүүхэдМайдарбал
ЭцэгТогоонтөмөр хаан
ЭхӨлзийхутаг хатан
Ургийн овогБоржигин
Сүмийн цолМонгол: Билэгт хаан
Хятад: 元昭宗 (Юань Заозун)
Оны цолСюаньгуан

Аюушридар билэгт хаан нь 1338 оны шар барс жил төржээ. Тогоонтөмөр хааны солонгос хатнаас төрсөн ахмад хөвгүүн юм. Монголын уугуул нутаг, Хархорум хотноо нийслэллэж 1370 оны цагаан нохой жил дор Монгол удмын хаан ширээнд суужээ. Хятадын Мин улсын эсрэг амжилттай тэмцэж байсан бөгөөд 1378 оны шар морин жил таалал төгсжээ.

Хаан ширээний төлөөх тэмцэл

[засварлах | кодоор засварлах]

Аюушридар (самгарди хэлээр: आयुष्य तल्) 1339 онд Тогоонтөмөрийн хатан Гуулин гаралтай Ки овогт Өлзийхутагаас төрсөн. Аюушридар 1353 онд хуантайцзи өргөмжлөгдсөнөөс хойш үнэн хэрэгтээ хааныг төлөөлж, төрийн хэргийг явуулах болжээ.

Тэрээр 1360 оноос хатан эх Өлзийхутаг хатны шууд нөлөөгөөр эцгийнхээ хаан ширээнд суухаар хааны ордны хуйвалдаан хийж эхэлсэн. Түүний улс төрийн амбицаас болж, хаант төрийн ноёдын тэмцэл өрнөж байсан. Тухайлбал 1360-1365 оны хооронд болсон салжиуд овгийн Бортөмөр жанжин, найман аймгийн Цагаантөмөр жанжин нарын тэмцэл, хааны ордны хэд хэдэн удаагийн бүтэлгүйтсэн төрийн эргэлтүүд, Хөхтөмөр баатрын цэргээр хаан ширээг булаах гэж оролдоод, эцэст нь Хөхтөмөр нь хаандаа үнэнч үлдсэнд Аюушридар, Өлзийхутаг хатан нарын эгдүүцэл хүрч 1365-1368 он хүртэл хоорондоо байлдсан зэрэг нь Юань улсыг мөхөлд хүргэсэн.

Мин улсын түрэмгий дайн

[засварлах | кодоор засварлах]

Тогоонтөмөр хааны 1368 онд л түүнээр хаан ширээгээ залгамжлуулах зарлиг гаргасан. Харин 1370 онд тэрээр Инчан хотноо хаан суугаад, Хархорум хотноо хэсэг бусаг цэргийн хүчтэйгээ зугтаж ирээд, монгол нутагт байсан ноёдын цэргийн хүч, Гансуд дайтаж байсан Хөхтөмөр жанжны 20,000 цэргийн хүчийг шуурхайлан ирүүлж, ар тал, цэргийн хүчээ бэхэлсэн.

1372 онд Мин улсын хаан 3 төрлийн шалтаг тоочижээ.

  1. Монголчуудын гараас улсын тамгыг булаан авах
  2. Юаний хунтайжийн (Аюушридар хаан) сургийг гаргах
  3. Ван Бао Бао (Хөхтөмөрийн хятад хоч нэр)-гийн ялыг тоочих гэж байжээ.

Ийнхүү гурван замаар 150,000 их цэргийн хүчийг монгол нутаг өөд оруулжээ.

Баруун гарын цэргийн хүч нь Лань Ю, Фу Ю Дэ нарын удирдсан цэрэг Ганьсу син шэн, Ордосын бор тохой, Шаньси муж, Алшаа уул хүртлэх нутгийг эзэлж, тус оны сүүлээр буцсан.

Харин төв замын цэргийг Сюй Да жанжин удирдаж шууд 20 хоногийн дотор Туул голд хүрээд хэд хэдэн байлдаан хийж, Орхон голд Монголын их цэрэгт бүслэгдэн бут цохигдоод, шуурхайлан ухарсан. Нутагтаа очиход дагуулж явсан 50,000 цэргийнхээ 3-ны 1-ийг авч очсон байдаг.

Зүүн замын цэрэг нь Инчан хотоос зүүншлэн, Хэрлэн голоор орж, хэд хэдэн байлдаан хийж, Туул голын орчимд Харажан, Хөхтөмөр нарын их цэрэгт ялагдаж, ухарсан. Ухрах замдаа төөрснөөс болж ихээхэн хүн нь өлсөж үхжээ.

Тус жилийн дайнаар Мин улсын их цэрэгт хариу цохилт өгснөөр эх нутгаа эхний удаа хамгаалж чадсан.

Дараа оны намар нь Монголын цэргийн хүч цагаан хэрмийн зарим газрыг байлдан эзлэсэн. Хэдий тийм ч их хэмжээний цэрэгт ялагдаж, ухарсан.

1374 онд Хунъү хаан, Аюушридар хааны олзлогдсон хүү Майдарбалыг суллаж илгээн түр зуур найрамдсан.

1375 онд Хөхтөмөр жанжин Алтайн чинадад Мин улсын цэргийн үлдэгдэл хүчтэй байлдаж яваад Хар нохойн зоо гэх газар таалал төгссөн. Удалгүй 1378 онд Аюушридар хаан таалал төгсөж,түүнийг хаан ширээг дүү Төгстөмөр нь усхал (дөлгөөн тайван) хаан цолтойгоор монголын их хаан ширээг залгамжилсан.

Өмнөх
Ухаант хаан
Их Юань Улсын Их Хаан
1370-1378
Дараах
Усхал хаан