Сюаньгуан
Appearance
Сюаньгуан (хятадаар:宣光, пиньинь галиг:xuānguāng) бол Монголын Юань улсын сүүлчийн хаан Тогоонтөмөрийн ууган хүү Билэгт хаан Аюушридарын оны цол юм.
Түүхэн тойм
[засварлах | кодоор засварлах]1370 онд Тогоонтөмөр хаан Инчан хотод нас барсны дараа, хунтайж Аюушридар Хархорум хотод ирж их сууринд суухдаа Билэгт хаан хэмээн өргөмжлөгдсөн. Оны цолыг Сюаньгуан (宣光) Чжоу улсын Сюань ван, Хань улсын Гуан Уди 2-ын гавьяагаар энэ 2 улс сэргэсэн гэсэн утгаар) хэмээн нэрлэжээ.[1] Сюаньгуан гэх энэ цолыг хэрэглэж байсан тухай анхны мэдээлэл нь Солонгосын Курё улсын түүхэнд тодорхой бичигдэн үлджээ.
Цаг тооны бичиг
[засварлах | кодоор засварлах]Сюаньгуан | 1-р он | 2-р он | 3-р он | 4-р он | 5-р он | 6-р он | 7-р он | 8-р он | 9-р он |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Нийтийн тоолол | 1371 он | 1372 он | 1373 он | 1374 он | 1375 он | 1376 он | 1377 он | 1378 он | 1379 он |
Дорнын зурхай | Цагаагчин гахай | Хар хулгана | Харагчин үхэр | Хөх бар | Хөхөгчин туулай | Улаан луу | Улаагчин могой | Шар морь | Шарагчин хонь |
Холбоотой өгүүлэл
[засварлах | кодоор засварлах]Өмнөх Жыжөн |
Юань улсын хаадын оны цол 1371-1379 |
Дараах Тяньюань |
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Ц.Цэрэндорж, Конминъ вангийн үеийн Умард Юань-Корёгийн харилцаа (Олон улсын монголч эрдэмтний Х их хурал, УБ., 2011. тал.2