Ван: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
бNo edit summary
Мөр 6: Мөр 6:


==Одоо үед==
==Одоо үед==
Мөн Орос хэлний ''Королевство'', Англи хэлний ''Kingdom'' гэх өрнө дахины хаант засагт улсын үндсэн хэлбэрийг [[вант улс]] гэж нэрлэж байна. Улсыг жолоодогчийг нь ван гэнэ.
Мөн Орос хэлний ''Королевство'', Англи хэлний ''Kingdom'' гэх өрнө дахины хаант засагт улсын үндсэн хэлбэрийг [[вант улс]] гэж нэрлэж байна. Улсыг жолоодогчийг нь ван гэнэ. Хэл бичгийн нэрт эрдэмтэн Бямбын Ринчен анх Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант улс хэмээн монгол хэлэнд хөрвүүлснээр Европын хаант засаглалтай улсуудыг вант улс гэж ярьж, бичиж хэвшжээ. Зарим эрдэмтэн судлаачид улсыг нь вант хэмээн нэрлэх атлаа удирдагчийг нь хаан, хатан хэмээн нэрлэх нь утгын зөрүүтэй гэж маргалддаг байна.


== Холбогдох утга ==
== Холбогдох утга ==

09:05, 20 Наймдугаар сар 2016-ий байдлаарх засвар

Ван хэмээх нь Хятадаар Хан гэсэн утгатай үг бөгөөд Эртний Хятадын улсуудад их хаадыг хуанди, бага хаадыг ван гэж нэрлэдэг байжээ. Монголын нууц товчоонд Хэрэйдийн Ван Ханд Алтан улсын хаан Ван цол олгосоноор Ван Хан гэж алдаршсан гэж өгүүлдэг билээ. Энэ цол бол Хятадын төрийн улс төрийн бодлогын нэг хэсэг байсан бөгөөд хуанди бол тэнгэрийн хүү, тэнгэрийн доорхи бүхэн түүний эзэмшил гэдэг үзлийг илэрхийлэн хөрш орнуудын хаадад ван цолыг олгодог байсан байна.

Чин улсын үеэс Манжийн төрийн тэргүүн зэргийн хэргэм болон Манжийн төр улсыг байгуулахад гавъяа байгуулсан хүмүүст олгодог хэргэм болсон байна. Манж Чин улсын үе болон Олноо Өргөгдсөн Монгол улсын үеүдэд хэрэглэж байсан төрийн ноёдын тэргүүн зэргийн цол юм. Манж Чин улсын үеийн вангийн хэргэм дээр чин ван, жүн ван тэргүүтэн зэргийг нэмж олгодог байжээ. Ван хүн гурван нүдтэй тогосын отго малгайдаа зүүдэг байсан байна.

Манж Чин (1644-1912) улсын мөхөлтэй хамт энэ цолыг хэрэглэхээ байсан боловч Богд хаант Монгол Улсын (1911-1924) үед хэрэглэж байгаад Ардын хувьсгалын дараа ноёд язгууртнуудын хэргэм зэргийг устгаснаас хойш Монголд энэ цол хэргэмийг хэрэглэхээ больсон. Япончуудын Манжуурт байгуулсан Манжго улсын үед (1932-1945) дахин сэргэж хэрэглэгдэж байжээ.

Одоо үед

Мөн Орос хэлний Королевство, Англи хэлний Kingdom гэх өрнө дахины хаант засагт улсын үндсэн хэлбэрийг вант улс гэж нэрлэж байна. Улсыг жолоодогчийг нь ван гэнэ. Хэл бичгийн нэрт эрдэмтэн Бямбын Ринчен анх Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант улс хэмээн монгол хэлэнд хөрвүүлснээр Европын хаант засаглалтай улсуудыг вант улс гэж ярьж, бичиж хэвшжээ. Зарим эрдэмтэн судлаачид улсыг нь вант хэмээн нэрлэх атлаа удирдагчийг нь хаан, хатан хэмээн нэрлэх нь утгын зөрүүтэй гэж маргалддаг байна.

Холбогдох утга