Ухаа хөгт
Appearance
Ухаа хөгт | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||
| ||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||
Glareola maldivarum Forster, 1795 |
Ухаа хөгт (Glareola maldivarum), урьд Ухаа сугат хөгт гэгдэж байсан, нь Хөгтийнхөн овгийн шувуу юм. Энэхүү шувуу нь орой үдэш усны ойролцоо, эсвэл задгай тал газар шавьж хорхой хайн барьж иднэ. Ухаа хөгт зүүн өмнөд Ази, Энэтхэгийн хойд хэсэг, Хятад, Монгол, Европт нутаглах ба өвлийн улиралд Энэтхэг, Индонез, Австралируу нүүдэллэдэг. Газар үүрээ засаж, 2-3 өндөг гаргана.
Гадаад төрх
[засварлах | кодоор засварлах]Биеийн урт нь 23-26.5 см, далавчаа дэлгэхэд 59-64 см юм. Ухаа хөгт нь богино хөл, урт далавч, урт салаа сүүлтэй. Хошуу нь богино ба нисэж байхдаа жавьж барьж идэхэд зохилджээ. Нуруу, толгой нь хар, далавч нь бор ба нислэгийн дэвүүр өд нь хар байна. Далавчны өвөр хэсэг нь хүрэн өнгөтэй.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах] Commons: Glareola maldivarum – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Викизүйлд Glareola maldivarum-тай холбоотой мэдээлэл байна. |