Jump to content

Ханс Георг Демельт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ханс Георг Демельт
Төрсөн огноо1922 оны 9 сарын 9 (1922-09-09) (
  1. REDIRECTЗагвар:25 настай)
    Гёрлиц, Герман
Оршин суугаа улсАмерикийн Нэгдсэн Улс
ҮндэсГерман
СалбарФизик
БайгууллагаДюк Их Сургууль
Вашингтоны Их Сургууль
Төгссөн сургуульГёттингений Их Сургууль
Дюк Их Сургууль
Алдаршсан зүйлИоны урхийг хөгжүүлсэн
Электроны жи-факторыг нарийн хэмжсэн
Нэр хүндтэй шагналуудФизикийн салбар дахь Нобелийн шагнал (1989)

Ханс Георг Демельт (Герман: Hans Georg Dehmelt, * 1922 оны 9 сарын 9-нд Германы Гёрлицэд; † 2017 оны 3 сарын 7-нд Сиэтлд) нь Герман гаралтай Америкийн физикч бөгөөд ионы урхийн технологийг Вольфганг Паултай хамтран боловсруулж, 1989 оны физикийн салбарын Нобелийн шагналын талыг хуваан хүртжээ[1] (нөгөө талыг нь Норман Фостер Рамзей хүртсэн). Тэдний технологи электроны жи-факторыг өндөр нарийвчлалтай хэмжихэд ашиглагдсан билээ.

Демельт 10 настайдаа Берлин дэх латин сургуульд элсэн орж, тэтгэлэгтэйгээр суралцан 1940 онд төгсөөд Германы армийн үйлчилгээнд сайн дураараа тусалдаг байв. 1943 оноос Бреслаугийн Их Сургуульд 1 жил физик судлаад армид буцаж ирэн ажиллаж байгаад Бюлжийн тулалдааны үеэр холбоотны армид олзлогджээ.

Америкт хоригдож байгаад 1946 онд суллагдсан Демельт Гөттингений Их Сургуульд элсэн орж үргэлжлүүлэн физик судлав. Тэнд байхдаа дайны өмнөх үеийн хуучин радиог засч, солилцдог байжээ. 1948 онд мастерын ажлаа бичиж дуусган, улмаар 1950 онд шинжлэх ухааны доктор цол хүртжээ. 1952 онд Дюк Их Сургуульд докторын дараах судалгааны ажил хийхээр уригдан очжээ.

1955 онд Вашингтон Муж Улсын Сиэтл хотод байх Вашингтоны Их Сургуульд туслах профессороор ажиллах болж, 1958 онд сурвалжлагч профессор, 1961 онд профессор болж, 2002 онд тэтгэвэрт гарах хүртлээ ажиллажээ. Тэрээр Ирмгард Лассовтой гэрлэж, Герд гэдэг хүүтэй болсон ч хожим салж, туршлагын физикч Дайана Дандортой гэрлэжээ.

Демельтийн удирдсан баг 1979 онд анх удаа атомын зургийг авч чадсан билээ.

  1. "Nobel Prize in Physics 1989. Press release". The Royal Swedish Academy of Sciences. 12 October 1989. Татаж авсан: 2008-04-08.
  2. National Science Foundation - The President's National Medal of Science
  • "Moby Electron" Дэвид Х. Фриймэний "Дисковер" сэтгүүлийн 1991 оны 2 сарын дугаарын 51-56-р хуудсанд хэвлүүлсэн өгүүлэл.