Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хрисопий Деветзи
|
|
Хөнгөн атлетик
|
Төлөөлдөг улс: Грек
|
Хувийн мэдээлэл
|
Бүтэн нэр |
Хрисопий Деветзи
|
|
|
Хрисопий "Пиги" Деветзи (гре. Χρυσοπηγή Δεβετζή, 1975 оны 10 сарын 2-нд төрсөн) нь Грекийн хөнгөн атлетикч, гурвын харайлт, уртын харайлтын тамирчин юм.
Тэрээр гурвын харайлтаар 2004 оны зуны олимпод 15.25 метр харайж мөнгө, 2008 оны зуны олимпод 15.23 метр харайж хүрэл медаль зүүсэн. 2004 оны олимпын хагас шигшээ харайлтад 15.32 метр харайж, улсынхаа дээд амжилтыг тогтоожээ. Уг амжилтаараа тэрээр бүх цаг үеийн шилдэг гурвын харайгчдын жагсаалтад дэлхийн дээд амжилтын эзэн Инесса Кравец, өөрийн хамгийн хүчтэй өрсөлдөгч Татьяна Лебедева болон олимпын хошой медальт Франсуа Мбанго Этоне нарын ард дөрөвдүгээрт бичигддэг. Гётеборгт болсон 2006 оны Европын АШТ-д Татьяна Лебедева сүүлчийн харайлтаараа түүнийг гүйцсэн бол Валенсид болсон 2008 оны танхимын дэлхийн АШТ-д Яргелис Савинье мөн л сүүлчийн харайлтаараа Деветцигээс алтан медалийг нь булаан авчээ.
Деветзи шигшээ тэмцээнд урьдчилсан шатнаасаа илүү муу харайх нь олон байдаг тул дэлхийн шилдэг гурвын харайгчдын нэг боловч томоохон тэмцээнүүдээс алтан медаль хүртэж байгаагүй билээ.