Цахилгаан соронзон
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Цахилгаан соронзон | ||
---|---|---|
Цахилгаан · Соронзон | ||
| ||
| ||
| ||
| ||
| ||
Цахилгаан соронзон нь байгалийн дөрвөн үндсэн харилцан үйлчлэлийн нэг. Цахилгаан цэнэгтэй бөөмсийн хоорондын харилцан үйлчлэлийг бий болгодог хүч бөгөөд үүний явагдах огторгуйн хэсгийг цахилгаан соронзон орон гэнэ.
Татах хүчийг эс тооцвол цахилгаан соронзон үйлчлэл нь өдөр тутмын амьдралд тохиолдох бараг бүх үзэгдлийн шалтгаан болно. Жишээлбэл материаллаг зүйлсийг түлхэх/татах нь бидний болон материаллаг зүйлсийн молекулууд хоорондын хүчнээс үүднэ. Эдгээр нь цаашлаад атом хоорондын үйлчлэлээр бий болдог.
Атом дахь электрон, протонуудыг барьцалдуулдаг, молекукул дахь атомуудыг барьцалдуулдаг хүч нь мөн цахилгаан соронзон хүч юм. Ийнхүү тус хүч атомуудыг тойрон эргэх электронуудын харилцан үйлчлэлийн дүнд үүсэх химийн процессүүдийг мөн захирдаг болно.
Цахилгаан соронзон хүч нь цахилгаан орон, соронзон орны аль алинд илэрхийгээр үзэгдэнэ: энэ хоёр нь ердөө л цахилгаан соронзонгийн хоёр төрх, иймд хоорондоо нарийн уялдаатай. Цахилгаан орон өөрчлөгдөхөд соронзон орон үүсч, урвуугаараа мөн адилаар соронзон орны өөрчлөлтөөр цахилгаан орон үүснэ. Энэ үзэгдлийг цахилгаан соронзон индукцлэл гэх бөгөөд цахилгаан генератор, индукцийн мотор, трансформатор ажиллах үндэс суурь болно. Математикийн хувьд соронзон ба цахилгаан орнууд нь 4-векторын байдлаар харьцангуй хөдөлгөөнөөр солигддог.
Цахилгаан орон нь цахилгаан потенциал (батарэйн хүчдэл гэх мэт), цахилгаан гүйдэл (гар чийдэнгээр урсах цахилгаан гэх мэт) зэрэг түгээмэл үзэгдлүүдийн үр дүнд бий болдог. Соронзон орон нь соронзонтой холбогддог хүчний эх үүсвэр болно.
Цахилгаан соронзон хүч нь фотон, виртуал фотон гэсэн мэдээлэл дамжуулах бөөмсийн дамжуулалтаар ажиллана. Биетүүд нь өөр өөр хоорондоо мэдээлэл дамжуулах бөөм солилцсоноор ойлголцох хүч үүсч, солилцоо нь бөөмсүүдийг хооронд нь түлхэх буюу татахын оронд эдгээрийг солилцуулах бөөмсүүдийн шинж чанарыг өөрчилнө.
Цахилгаан соронзонгийн онолын хувьдах судалгааны үр дүнд 1905 онд Альберт Эйнштейн харьцангуйн тусгай онолыг хөгжүүлж бий болгожээ.