Ча Бом-гөнь
Дэлхийн хөлбөмбөгийн түүх, тоо бүртгэлийн холбооны нэрлэснээр "Ази тивийн зууны манлай хөлбөмбөгчин", Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн домог болсон тамирчин Ча Бо́м-гөнь (солонгосоор 차범근, жир дуудлага нь [ча-боом гөнь], үсгийн галигаар Ча Бом-гынь, англи латин үсгээр хэвшсэн нь Cha Bum-Kun, оросоор Чха Бом Гын, Бум Кун Ча) 1953 оны 5 сарын 22-нд улсынхаа Кёнги аймгийн Хуасон хотод төржээ.
Ча Бом-гөнь 1972-1978, 1986 онуудад Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багт 121 удаа (5-р байр) тоглож, 55 (1-р байр) гоол оруулжээ. Улсдаа агаарын хүчний багт тоглож байсан Ча хилийн чанадын Дармштадт багт шилжснээс хойш 11 жил (1979-1983 оны хооронд Айнтрахт Франкфурт багт, 1983-1989 онд Байер Леверкузенд) Германы мэргэжлийн багуудад тоглоод 98 бөмбөг оруулж, германаар «Tscha Bum» (Ча Бүүм - «Ча нүргээн») гэж хоч авчээ. 1991 оноос Өмнөд Солонгостоо мэргэжлийн баг дасгалжуулдаг болсон Ча 1997-1998 онд шигшээ багийг дасгалжуулж үзсэн. Түүний хоёр дахь хүү Ча Дү-ри өнөө цагт эцгийнхээ шийрийг хатаан хөлбөмбөгдөж яваа.
- Өмнөд Солонгосын шигшээ багийн хөлбөмбөгчин
- Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч
- Хятадын хөлбөмбөгийн дасгалжуулагч
- Айнтрахт Франкфурт багийн тоглогч
- Байер 04 багийн тоглогч
- Дармштадт 98 багийн тоглогч
- Өмнөд Солонгосын азийн наадамд оролцогч
- Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн ДАШТ-д оролцогч
- Холбооны Германы Гавьяаны Загалмай одон шагналтан (туузтай)
- Хөлбөмбөгийн азийн наадмын аварга
- Өмнөд Солонгосчууд
- 1953 онд төрсөн