Jump to content

Элст

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Элст
Элиста
Бусад галиглал
 • ХалимагЭлст
 • Хуучин нэрСтепной
Элст далбаа
Элст сүлд
Байршил: Элст
Map
Элст is located in Европын Орос
Элст
Элст
Байршил: Элст
Элст is located in Халимаг
Элст
Элст
Элст (Халимаг)
Элст is located in Орос
Элст
Элст
Элст (Орос)
Солбицол: 46°19′N 44°16′E / 46.317°N 44.267°E / 46.317; 44.267Солбицол: 46°19′N 44°16′E / 46.317°N 44.267°E / 46.317; 44.267
Улс Орос
Холбооны субъектХалимаг[1]
Байгуулагдсан1865[2]
Засаг захиргаа
  LeaderШафран Тепшинов
Өндөр
120 м (390 фут)
Хүн ам
  Нийт103,749
  Тооцоо 
(2018)[4]
103,132 (−0.6%)
  Байр156-д (2010 онд)
  Харьяалагдах нэгжЭлст хот[1]
  Нийслэл ньБүгд Найрамдах Халимаг Улс[1]
  Нийслэл ньЭлст хот[1]
  Хотын тойрогЭлст хотын тойрог[5]
  Нийслэл ньЭлст хотын тойрог[5]
Цагийн бүсUTC+3 (Moscow Time Edit this on Wikidata[6])
Шуудангийн код[7]
358000–358014Edit this on Wikidata
Залгах код(ууд)+7 84722
OKTMO ID85701000001
Вэб сайтwww.gorod-elista.ru

Элст (хал. Элст; Oirad: ᡄᠯᡄᠰᡉᡐᡉ
ᡋᠠᠯᡎᠠᠰᡅᠨ
/ ᠡᠯᠡᠰᠦᠲᠦ
ᡋᠪᠠᠯᠭᠠᠰᠢᠨ
), өөрөөр бас Элстэй (Орос: Элиста гэдгээс улбаалан) хэмээн дууддаг нь — Оросын Холбооны Улсын бүрэлдэхүүн дэх Бүгд Найрамдах Халимаг Улсын нийслэл хот. 2010 оны тооллогоор бол 103,728 оршин суугчтай байна.[8]

Оросын хамжлагат тариачин Степан Прокопьевич Кийков 1862 оны хавар нэгэн Халимагийн зөвлөсөнөөр байшин барьснаар суурь тавигджээ. 1865 он гэхэд Элст 15 байшин баригдсан байв. Үүнээс 1865 онд Элст хотыг үүсгэн байгуулагдсан гэж үздэг. 1930 оноос "Элст" хотын зэргийг олов. 1942 оны 8 сард Элст хот Германчуудад эзлэгджээ. 1944-1957 оны хооронд Элст хотыг "Степной" гэж нэрлэн Ставрополь мужийн нэгэн хэсэг гэж үздэг байсан үе бий.

Өнөөдөр Элст хот Халимагийн улс төр, эдийн засаг, соёлын төв. Эх газрын эрс тэс уур амьсгалтай. 1940 оны 8 сарын 7-нд энэ хотод 42.9 хэмийн халуун болж байжээ. Харин 1935 оны 1 сарын 8-нд 34 хэмийн хүйтэн болсон байна. 2010 оны байдлаар Элст хот 10 бичил хороолол, баруун хойд, өмнөд, дүүрэгт хуваагддаг.

Соёл, гэгээрэл, үзвэр

[засварлах | кодоор засварлах]

Элст хотод "Жангар" хүүхдийн театр, Хошин шог, драмын театр, Б.Басанговын нэрэмжит Халимагийн улсын их театр, А.М.Амарсанаагийн нэрэмжит номын сан, Н.Очирын нэрэмжит хүүхдийн номын сан, А.С.Пушкины нэрэмжит хотын номын сан, Н.Н.Пальмовын нэрэмжит орон нутаг судлалын музей, Халимагийн дүрслэх урлагийн музей, Буддизмын түүхийн музей, Соёлын ордон, Улсын концертын танхим, “Родина” соёлын төв, “Октябрь” кино театр ажилладаг. Хотын төвд В.И. Ленины нэрэмжит талбайд “Пагода на 7 дней” усан оргилуур, шатрын талбай бий. Элст хотын өндөр довцог дээр Халимагийн нийслэлийг чөлөөлсөн танкийн бригадад зориулсан хөшөө, “Дружба” паркад “Бортха” рашааны булаг бий. Будда бурханы хөшөө, Жангар туулийн хөшөө, Халимагийн цөллөгийн дурсгалын цогцолбор «Исход и Возвращение», Сити Чесс шатрын ордон зэрэг жуулчдын анхаарал татдаг газрууд бий. Элст хотын хамгийн эртний барилга нь 1907 онд баригдсан Улаан сургууль юм. Элст хотод дөрвөн том талбай, нэг өргөн чөлөө, нэг цэцэрлэгт гудамж бий. Элст хотын ихэнх гудамж нь орос нэртэй. Гэвч Халимаг, Монгол нэртэй гудамж цөөнгүй. Жишээ нь, Сүхбаатарын гудамж, Халх голын гудамж, Алтан булаг гудамж, Рашааны гудамж, Бамба цэцэг гудамж, Баруун гар гудамж, Зүүн гар гудамж, Жангарын гудамж, Хаврын дун гудамжийг нэрлэж болно.

1988 онд Элст хотод ДОХ-ын халдвар нэгэн зэрэг олон хүнд тархсан явдал бүртгэгджээ. Тухайн үед ариутгаагүй зүү тариурыг хэрэглэсний уршгаар нэгэн зэрэг 40 гаруй хүн ДОХ-ын вирусын халдвар авсан байна. 1988 оноос хойш 2011 оныг хүртэлх хугацаанд Халимагт нийтдээ ДОХ-ын вирусын халдвар авсан 300 гаруй тохиолдол бүртгэгдсэнээс 90 орчим нь нас баржээ.

Элст хотод том оврын автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явдаггүй, зөвхөн микро автобус үйлчилдэг. 2012 оны байдлаар хотын нийтийн тээвэрт 10 гаруй тогтмол чиглэлээр микро автобус үйлчилж байна. Тасалбарын үнэ 10 рубль. Үйлчилгээнд троллейбус, автобус, микробус, такси, дуобус зэрэг үйлчилдэг.

Элст хотын нийтийн тээврийн чиглэлүүд
Дугаар Чиглэл
1 8-р бичил хороолол — Поле Чудес
2 ЖДВ — Демьяновская гудамж
5 6-р бичил хороолол — 1-р бичил хороолол (Залуучууд)
6 8-р бичил хороолол — Төмөр замын буудал
7 ул. Баруун Гар гудамж — Сити-Чесс
9 1-р бичил хороолол — Төмөр замын буудал
10 Төмөр замын буудал — Рашааны гудамж
11 Төмөр замын буудал — Баруун Гар
12 Студ. городок — 8-р бичил хороолол
15 Элст — Рашаан
17 Өмнөд — Төмөр замын буудал
19 Баруун хойд — 8-р бичил хороолол
20 Хүүхдийн эмнэлэг — 8-р бичил хороолол (Эхний автобус: 8-р бичил хороолол — КИТ, түүнээс хойш 8-р бичил хороолол — Ногооны зах)
21 Төмөр замын буудал — 8-р бичил хороолол
23 Кирбазарная гудамж — 8-р бичил хороолол
25 Төмөр замын буудал — 6-р бичил хороолол
26 6-р бичил хороолол — Поле Чудес
27 6-р бичил хороолол — Өмнөд
40 Төмөр замын буудал — СИЗО (цуцлагдсан)
Элст хот дахь Буддагийн баримал
Жил Хүн ам (мянган хүн.)
1939 17,1
1959 23,171
1970 49,827
1979 70,282
1989 89,695
2002 104,254
2004 103,8
2005 103,3
2006 103,0
2007 102,7
2008 102,6
2009 102,8
2010 103,1
Элст
Уур амьсгалын диаграмм
123456789101112
 
 
25
 
-3
-9
 
 
18
 
-2
-8
 
 
17
 
5
-3
 
 
22
 
16
5
 
 
37
 
24
11
 
 
50
 
28
16
 
 
40
 
31
18
 
 
31
 
30
17
 
 
29
 
24
12
 
 
23
 
14
5
 
 
28
 
6
0
 
 
29
 
1
-4
Температур °CТунадас мм
Эх сурвалж: Roshydromet
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Элст
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) −2.9 −2.0 4.7 16.4 23.6 28.1 30.9 29.6 23.5 14.3 6.3 0.5 Ø 14.5
Мин. Температур (°C) −8.8 −8.4 −2.8 5.1 11.2 15.7 18.3 16.7 11.7 4.6 0.2 −4.4 Ø 5
Тунадас (мм) 25 18 17 22 37 50 40 31 29 23 28 29 Σ 349
Бороотой өдөр (d) 6 5 5 4 5 6 5 4 4 4 6 8 Σ 62
Т
е
м
п
е
р
а
т
у
р
−2.9
−8.8
−2.0
−8.4
4.7
−2.8
16.4
5.1
23.6
11.2
28.1
15.7
30.9
18.3
29.6
16.7
23.5
11.7
14.3
4.6
6.3
0.2
0.5
−4.4
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
25
18
17
22
37
50
40
31
29
23
28
29
  1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Эх сурвалж: Roshydromet
 Commons: Элст – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. 1.0 1.1 1.2 1.3 1.4 Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named Ref56
  2. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named Pospelov
  3. Russian Federal State Statistics Service (2011). "Всероссийская перепись населения 2010 года. Том 1" [2010 All-Russian Population Census, vol. 1]. Всероссийская перепись населения 2010 года [2010 All-Russia Population Census] (Russian хэлээр). Federal State Statistics Service. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |1= (help)CS1 maint: unrecognized language (link)
  4. "26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года". Federal State Statistics Service. Татаж авсан: 23 Нэгдүгээр сар 2019.
  5. 5.0 5.1 Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named Ref728
  6. "Об исчислении времени". Официальный интернет-портал правовой информации (Russian хэлээр). 3 June 2011. Татаж авсан: 19 January 2019.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  7. Почта России. Информационно-вычислительный центр ОАСУ РПО. (Russian Post). Поиск объектов почтовой связи (Postal Objects Search) (Орос хэлээр)
  8. ОХУ-ын 2010 оны хүн амын тооллогын урьдчилсан дүнгээр