Түвдэнгийн Бор

Энэ хүнийг бусад Бороос ялган таниарай.
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд байрлах хөшөө

Түвдэнгийн Бор (* 1913 онд Түшээт хан аймгийн Түшээт гүний хошуу; † 1932 он Өмнөговь аймгийн Цогтцэций суманд) Түшээт хан аймгийн Түшээт гүний хошуу одоогийн Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт Дархар нүдэн гэдэг газар малчны гэр бүлд 1913 онд төржээ. Эцэг эхийн гар дээр мал маллахын хамт тэр үеийн Дэлгэрхангай уулын хошуу тамган дээр бичиг үсгийн түр сургуульд орж амжилттай суралцан 17 насандаа 1930 онд тэр үеийн Богд хаан аймгийн Шанхай уулын хошууны ХЗЭ-ийн үүрийн даргаар сонгогдож, тэр үеийн нийгмийн онцгой байдлыг ухааран цаг төрийн байдалд дүгнэлт хийх чадвартай болсон байлаа.

1932 оны хавар хувьсгалын эсэргүү Ганжирваа хувилгаан (Одоогийн Баян-Овоо сумын төвлөрч байгаа Долоо шар загийн хөндийн том лам) түүний хамсаатан Дэл хөнжлийн нутгийн Дэлэгсамба, тэдний гар хөл бологсодын үг ятгалганд сохроор итгэн уугуул нутаг усаа орхин харийн нутгийг зорин нүүхээр зэхсэн, хөдөлсөн ардуудад төр засгийн бодлогыг танилцуулан тэднийг буцаахаар Т.Бор хэсэг нөхдийн хамт ухуулга хийж яваад Их Шанхайн зүүн хойд арын Гүнзаараг гэдэг газар эсэргүү эсэргүү нарын отоонд орж хүчинд автан баригджээ. Баригдсан тэднийг Лүнгийн хийдэд аваачиж, баян Мөнх-Очир гэгчийн байшинд заримыг нь алдлан хүлж, заримыг нь эсгий дотор зөрүүлж боож хонуулаад байцаан эрүү шүүлт тулган тарчилган зовоож, маргааш өглөө нь эртлэн "Тугийн цохио" хэмээх нэг талаасаа налуу, нөгөө тал нь 4метр өндөр цавчим цохион дээр аваачин буудаж нисгэн дээрээс нь том хад, чулуу нураан хороожээ. Тэдний дотроос Цогцолын Сайнбаяр хөндий цээжээрээ буудуулан шархдан мөлхөж яваад Даваа гэгч эмэгтэйн ачаар амьдарч хувьсгалын эсэргүү нарын харгис үйл явдлыг илчлэн зоригт эмэгтэй Т.Бор түүний нөхдийн баатарлаг эх орон ард түмнийхээ энх амгалан байдлын төлөө тууштай тэмцэгч байсан алдар гавъяаны амьд гэрч болсон билээ.

Гавьяа Шагнал[засварлах | кодоор засварлах]

МХЗЭ-ийн 50 жилийн ойг тохиолдуулан БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар 1971 онд "Улсын баатар" цолоор нэхэн шагнасан юм.

Гэгээн дурсгал[засварлах | кодоор засварлах]

Цогтцэций сумын дунд сургуулийг Т.Борын нэрэмжит болгож сургуулийн урд зоригт эмэгтэйн хөшөөг босгож Т.Борын амьдрал тэмцлийг харуулсан музей байгуулсан байна. Даланзадгадад 1932 оны эсэргүү нарын хэрэг явдлын улмаас амь үрэгдэгсдийн дурсгалд зориулж босгосон өндөрлөгт Т.Борын дүрийг товойлгон нэрийг сийлж алдаршуулсан юм.