Австрали улс Олимпод

Австрали Улс Олимпод
Австрали улсын төрийн далбаа
ОУОХ-ны код: AUS
ҮОХ: Австралийн Олимпын Хороо
Албан ёсны сайт
Олимп
Медаль
Алт
136
Мөнгө
138
Хүрэл
167
Нийт
441
Австрали - Зуны олимпод
1896190019041908* • 1912* • 192019241928193219361948195219561960196419681972197619801984198819921996200020042008

*Шинэ Зеландтай цуг Австралази гэсэн нэрээр оролцсон

Австрали - Өвлийн олимпод
193619481952195619601964196819721976198019841988199219941998200220062010

Австрали улс орчин үеийн бараг бүх олимпын наадамд тамирчдаа илгээж байжээ. Тус улс нь бүх зуны олимпод оролцсон бөгөөд 1952 оноос эхлэн бүх өвлийн олимпод алгасалгүй оролцож байна.

Австралийн Олимпын Хороо 1895 онд байгуулагдаж, хүлээн зөвшөөрөгдсөн.

Эдвин Флак Австрали улсыг төлөөлж олимпын наадамд оролцсон анхны тамирчин болжээ. Тэрээр Грекийн Афин хотноо зохиогдсон орчин үеийн анхны олимпод оролцож, 800, 1500 метрийн гүйлтийн төрлөөр хошой алтан медаль хүртсэн юм.

1908, 1912 онуудад тус улс нь Шинэ Зеландтай хамтдаа Австралази гэсэн нэрээр оролцож байв.

Австрали улс зуны олимпын наадмыг 2 удаа нутагтаа зохион байгуулсан. 1956 онд Мельбурнд, 2000 онд Сиднейд зохиоход медалийн тоогоороо харгалзан 3, 4-р байр эзэлж, өндөр амжилт гаргаж байжээ.

Австралийн алтан медалиудын ихэнхийг тус улсад өргөн дэлгэрсэн усанд сэлэлтийн спортоор хүртжээ. Түүнчлэн зүлэгний хоккей, дугуй, сэлүүрт завь, морин спорт, далбаат завины төрлөөр хүчтэй өрсөлддөг.

Өвлийн олимпоос 1994 оныг хүртэл нэг ч медаль хүртэж амжаагүй байсан тус улс өвлийн олимпын багийнхаа төсвийг өсгөснөөр медаль байнга хүртэх болж, 2010 оны олимпод 13-р байр эзэлсэн.

Медаль хүртсэн спортын төрлүүд[засварлах | кодоор засварлах]

Спорт Алт Мөнгө Хүрэл Нийт
Усанд сэлэлт 56 54 58 168
Хөнгөн атлетик 19 24 25 68
Дугуй 13 16 13 42
Сэлүүрт завь 10 10 12 32
Далбаат завь 7 4 8 19
Морин спорт 6 3 2 11
Зүлэгний хоккей 4 3 4 11
Буудлага 4 1 5 10
Усанд үсрэлт 3 2 6 11
Фристайль 3 1 1 5
Каноэ 2 7 11 20
Триатлон 1 2 1 4
Теннис 1 1 3 5
Хүндийн өргөлт 1 1 2 4
Тэквондо 1 1 0 2
Байт харваа 1 0 1 2
Шорт-трэк 1 0 1 2
Волейбол 1 0 1 2
Усны поло 1 0 1 2
Сноуборд 1 0 0 1
Сагсан бөмбөг 0 3 1 4
Бокс 0 1 3 4
Софтбол 0 1 3 4
Бөх 0 1 2 3
Гимнастик 0 1 0 1
Бэйсбол 0 1 0 1
Жүдо 0 0 2 2
Уулын цана 0 0 1 1
Нийт1 136 138 167 441

1 Дээрх тоо нь Австралази гэсэн нэрээр 2 олимпоос хүртсэн 11 медалийг тооцоогүй дүн