Испани улс Олимпод

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Испани Олимпийн наадамд
Flag of Spain.svg
Испанийн төрийн далбаа
ОУОХ-ны код: ESP
ҮОХ: Испанийн Олимпийн Хороо
Албан ёсны сайт
Олимп
Медаль
Алт
35
Мөнгө
49
Хүрэл
31
Нийт
115
Испани - Зуны олимпод
1900190419081912192019241928193219361948195219561960196419681972197619801984198819921996200020042008
Испани - Өвлийн олимпод
193619481952195619601964196819721976198019841988199219941998200220062010

Испани улс олимпийн наадамд анх 1900 онд оролцсон бөгөөд 1920 оноос хойших бараг бүх зуны олимпод тамирчдаа илгээжээ. Мөн 1936 оноос эхлэн өвлийн олимпод тасралтгүй оролцож байна.

Испани улс 1936 оны зуны олимп Нацист Германд зохиогдсоныг эсэргүүцэж, мөн Зөвлөлт Холбоот Улс Унгарт халдсаныг эсэргүүцэж Мельбурнд болсон 1956 оны зуны олимпийг бойкотлож байв. Гэхдээ 1956 оны олимпийн морин спортын тэмцээн 5 сарын өмнө Стокхольмд зохиогдсон бөгөөд Испани улс тамирчдаа оролцуулсан.

Испани улс 1992 оны зуны олимпийг тэр үеийн Олон Улсын Олимпийн Хорооны ерөнхийлөгч Хуан Антонио Самаранчийн төрөлх хот Барселонад зохион байгуулж байсан түүхтэй.

Испанийн тамирчид олимпоос нийт 115 медаль хүртээд байгаагаас далбаат завины төрлөөр хамгийн олон медаль зүүжээ. 115 медалийн 2 нь өвлийн олимпийнх юм.

Испанийн Олимпийн Хороо (Comité Olímpico Español) 1924 онд байгуулагдаж байжээ.

Медалийн хүснэгт[засварлах]

Зуны олимпийн медалиуд[засварлах]

Олимп Алт Мөнгө Хүрэл Нийт
1900 Парис 1 0 0 1
1904 Сент-Луис оролцоогүй
1908 Лондон оролцоогүй
1912 Стокхольм оролцоогүй
1920 Антверпен 0 2 0 2
1924 Парис 0 0 0 0
1928 Амстердам 1 0 0 1
1932 Лос-Анжелес 0 0 1 1
1936 Берлин оролцоогүй
1948 Лондон 0 1 0 1
1952 Хельсинки 0 1 0 1
1956 Мельбурн оролцоогүй
1960 Ром 0 0 1 1
1964 Токио 0 0 0 0
1968 Мехико 0 0 0 0
1972 Мюнхен 0 0 1 1
1976 Монреаль 0 2 0 2
1980 Москва 1 3 2 6
1984 Лос-Анжелес 1 2 2 5
1988 Сөүл 1 1 2 4
1992 Барселона (зохион байгуулагч) 13 7 2 22
1996 Атланта 5 6 6 17
2000 Сидней 3 3 5 11
2004 Афин 3 11 5 19
2008 Бээжин 5 10 3 18
Нийт 34 49 30 113

Өвлийн олимпийн медалиуд[засварлах]

Олимп Алт Мөнгө Хүрэл Нийт
1972 Саппоро 1 0 0 1
1992 Альбервилль 0 0 1 1
Нийт 1 0 1 2

Зуны спортын медалиуд[засварлах]

Спорт Алт Мөнгө Хүрэл Нийт
Далбаат завь 11 5 1 17
Дугуй 5 5 4 14
Гимнастик 3 2 1 6
Жүдо 3 1 2 6
Каноэ 2 5 2 9
Хөнгөн атлетик 2 4 5 11
Теннис 1 7 3 11
Зүлэгний хоккей 1 3 1 5
Морин спорт 1 2 1 4
Хөлбөмбөг 1 2 0 3
Усны поло 1 1 0 2
Усанд сэлэлт 1 0 3 4
Байт харваа 1 0 0 1
Баск пелота 1 0 0 1
Бокс 0 2 2 4
Буудлага 0 2 1 3
Сагсан бөмбөг 0 2 0 2
Уран сайхны сэлэлт 0 2 0 2
Поло 0 1 0 1
Сэлүүрт завь 0 1 0 1
Тэквондо 0 1 0 1
Волейбол 0 1 0 1
Гандбол 0 0 3 3
Туялзуур сэлэм 0 0 1 1
Нийт 34 49 30 113

Өвлийн спортын медалиуд[засварлах]

Спорт Алт Мөнгө Хүрэл Нийт
Уулын цана 1 0 1 2
Нийт 1 0 1 2

Эшлэл[засварлах]