Аттила хаан

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Баруун зүг одсон хүннүчүүд баатар гавъяа ихийг байгуулжээ. Гал мэсэн дундуур нүүдэллэн явсаар Ижил хавьд Хүн гүрнээ байгуулан суусан. Дараа нь ахин нүүдэллэж, Дунайн Хүнийг байгуулсан юм. Чингэх замдаа түрэг, иран, угор олон хүн ардыг дагуулан уусгажээ.

Attila

Герман, Кельт, Франк, Слав, Алан, Лесгин зэрэг одоогийн Европ нарын өвөг-овог аймгуудтай дайтаж тэднийг буулган аваад (энэ тухай Нибэлүнгүүдийн дуулал зохиогджээ.) улмаар түүхэндээ, дэлхийн ноён гэгдэж хандсан зүгтээ дайлж өрнө дахины соёл иргэншлийн өлгий гэгдэх Бага-Ази, Европ, Африкийн хойд эргийн улс үндэстнийг ирт мэс, исгэрэх сумаар буулган авч хүн ардыг боол болгож асан хожим нь Визант, Ром хэмээн 2 хуваагдсан хүчирхэг гүрнүүдтэй нүүр тулж, өөрсдийг нь байлдан дагуулж, аль алинаар нь алба бариулав. Тэнгэрийн ташуур гэгдсэн агуу байлдан дагуулагч Аттила хаан Европын улс төрд багагүй нэр нөлөөтэй байв. Ордны хуйвалдаанаас болж, Византид цөлөгдсөн, Ромын Хонория гүнж өөрийг нь чөлөөлбөл хатан нь болохоо илэрхийлж асан. Хэрэв Хонория гүнжтэй гэрлэвэл, Ром, Византид ноёрхох боломж нээгдэх байлаа. Энэ асуудлаас болж, Аттила Ромтой эвдрэлцэж, их дайнд мордох аян шалтаг болов. Зарим түүхэнд өгүүлсэнээр хэрэв хүнчүүдийн дунд өвчин гараагүй бол ялах байжээ. Юутай урьд дээрхи овог аймгууд өөр хооронын дайсагналаа зогсоон, Хүн нарын эсрэг нэгдэн Атилла хааныг одоогийн Бельгийн зүүн нутагт бут цохисон ажээ. Ромын пап тэргүүтэй төлөөлөгчид ирж хүндлэл үзүүлснээр, найрамдлын гэрээ тогтоогдож асан. Дунайн хүнчүүд Францын нутагт ч цөмрөн орж байв. Аттила хааныг их эрдэнэсийнх нь хамт нэгэн голын усан дор оршуулжээ. Тэр нууцлаг газар одоо хүртэл тодорхойгүй. Умард хүн нар Ард түмнүүдийн их нүүдлийн эхийг тавьж, Евразийн улс төр, угсаатны дүр зургийг багагүй өөрчилсөн, Ромын дарангуйллыг унагалцаж, олон ард түмнийг чөлөөлсөн авч энэ үеэс өрнө дахинийг мунхруулсан 1000 жилийн шашны ноёрхол буюу дундад зууны эхэлжээ.Юутай ч тэртээ дорно зүгт Сүмбэ нарт цохигдон сарнисан өвөр Хүннү нар 10 000 км-ийн алсад өөрсөд нь цохигдон ухарсан садан төрөл гуж ар Хүннү нар өрнө дахинд алдар нэрээ дуурсгаж байгааг мэдсэнгүй.