Африк нөмрөг бүргэд

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Африк нөмрөг бүргэд
African fish eagle just caught fish.jpg
Ховордолтын зэрэглэл
Status iucn3.1 LC.svg
Ховордоогүй (IUCN3.1) [1]
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Харцагатан (эсвэл Шонхортон.)
Овог: Харцагынхан
Төрөл: Haliaeetus, Нөмрөгбүргэд
Зүйл: H. vocifer
Латин нэр
Haliaeetus vocifer
(Daudin, 1800)


Африк нөмрөг бүргэд (Haliaeetus vocifer[2]) нь Харцагынхан овгийн махчин шувуу юм. Энэхүү шувуу нь Зимбабве, Замби улсын үндэсний шувуу болно.


Гадаад төрх[засварлах]

African fish eagle flying cropped.jpg
African fish eagle from front flying.jpg
Haliaeetus vocifer

Энэхүү томхон бүргэдийн эмэгчин нь 3.2-3.6 кг, эрэгчин нь 2-2.5 кг жинтэй. Далавчаа дэлгэхэд эрэгчин 2 м орчим, эмэгчин 2.4 м байна. Биеийн урт 63–75 см. Бие нь бор, том хүчирхэг далавч нь хар өнгөтэй. Толгой, цээж, сүүл нь цасан цагаан ба хошуу нь хар үзүүртэй шар байдаг.

Тэд Африк тивийн цэнгэг уст гол мөрөн, нуурын орчмоор нутаглана.


Үржил[засварлах]

Тэдний үржлийн улирал усны түвшин намссан хуурай улиралд болдог. Энэхүү бүргэд нь нэг хостойгоо үхэн үхтлээ амьдардаг аж. Хосууд 2 ба түүнээс дээш үүртэй байх ба сэлгэн амьдарна. Жил бүр засаж сэлбэсээр зарим хуучин үүр 2 м голчтой, 1.2 м хүртэл өндөртэй болсон байдаг. Томхон модон дээр мөчир зэргээр үүр засаж 1-3 өндөг гаргана. Голдуу эмэгчин нь өндгөө дарах ба хааяа эмэгчинг анд гарсан үед эрэгчин дардаг.

42-45 хоноод өндөг хагарж ангаахай гарч эхлэх ба хамгийн анх төрсөн нь хэдэн өдрийн дараа гарсныгаа алж хороодог ажээ.

Hvidhovedet afrikansk ørn2.png

Идэш тэжээл[засварлах]

Гол идэш нь загас бөгөөд модны мөчир дээр суун хүлээж байгаад загас өнгөрмөгц шүүрэн барьдаг. Мөн жижиг яст мэлхий, матрын зулзага, ягаан нал болон улай сэг иддэг аж.


Эшлэл[засварлах]

  • BirdLife International (2004). Haliaeetus vocifer. 2006. Байгаль Хамгаалах Олон Улсын Холбооны Ховордсон амьтдын улаан жагсаалт. IUCN 2006. www.iucnredlist.org. 12 May 2006-д авсан. Database entry includes justification for why this species is of least concern
  • Wink, M.; Heidrich, P. & Fentzloff, C. (1996): A mtDNA phylogeny of sea eagles (genus Haliaeetus) based on nucleotide sequences of the cytochrome b gene. Biochemical Systematics and Ecology 24: 783-791. Загвар:DOI PDF fulltext


  1. BirdLife International (2005). Haliaeetus albicilla. 2006. Байгаль Хамгаалах Олон Улсын Холбооны Ховордсон амьтдын улаан жагсаалт. IUCN 2006. www.iucnredlist.org. 24 August 2006-д авсан. Database entry restates that the White-tailed Eagle has been downlisted to Least Concern in 2006.
  2. Etymology: Haliaeetus, New Latin for "sea-eagle". vocifer, from Latin vox, "voice" + -fer, one who bears something, in allusion to the conspicuous yelping calls. These are, when sitting, given with the head fully thrown to the back, a peculiarity found among sea-eagles only in this and the Madagascar species.
Commons
Викимедиа дуу дүрсний сан: Африк нөмрөг бүргэд