Геродот

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Геродот /МЭӨ 484?-МЭӨ425/. цээж баримал

Түүхийн эцэг хэмээн олноо алдаршсан Геродот (гре. Ἡρόδοτος Ἁλικαρνᾱσσεύς) нь МЭӨ 484 он орчимд Галикарнассуст буюу өнөөгийн Туркийн Бодрум хотын ойролцоо мэндэлжээ. Тэрээр Персийн эзэнт улсын ноёрхлын эсрэг хуйвалдаанд оролцсон тул МЭӨ 457 онд Галикарнассусыг арга буюу орхин гарчээ. Энэ явдал нь түүнийг Самос арлаар дайран, Бага Ази, Египет, Грекийг хөдлөн гулд аялж, Газрын дундад тэнгис орчмын улс, үндэстнүүдийн талаарх үнэлж баршгүй эх сурвалжуудыг тэмдэглэн үлдээхэд нь түлхэц өгчээ. Тэрээр МЭӨ 447 онд Грекийн урлаг соёлын төв Афинд очсон бөгөөд Афины улс төрч Периклийн дараа орохуйц асар нэр хүндтэй болсон байлаа. Гэвч тэрээр Афинд удсангүй, МЭӨ 443 онд өмнөд Италид орших Грекийн колони Фурид очиж амьдарсан байна. Тэрээр үлдсэн амьдарлаа тэнд өнгөрүүлж, “Түүх” хэмээн нэрлэсэн алдарт бүтээлээ туурьвижээ.

“Түүх” ном нь 9 бүлэгтэй. Эхний бүлгүүдэд нь эртний дэлхийн Лиди, Скиф, Медес, Перс, Ассир, Египетийн ард түмнүүдийн зан заншил, домог, түүхийн талаар өгүүлсэн байдаг. Төгсгөлийн 3 бүлэг нь МЭӨ V зууны эхээр болсон өрнө, дорнын соёлын манлай төвүүд болж байсан Герег-Персийн дайны аймшигт харгис байдлын талаар өгүүлсэн байдаг.

Геродот мэдээллийнхээ нилээд хэсгийг өмнөх үеийн хүмүүсийн уламжлан үлдээсэн баримтуудыг ашиглсан бөгөөд үүн дээрээ өөрийн аяллын үеэр нүдээр үзсэн баримтуудаараа баяжуулан бичсэн байдаг. Хэдийгээр түүний зарим баримтууд нь алдаатай байдаг ч ерөнхийдөө хэн нэгнийг магтан дуулсан байдалтай бус, ангид бичигдсэн байдгаараа сайшаалтай юм.

Түүний “Түүх” ном нь одоогоор мэдэгдэж байгаа хамгийн анхны үргэлжилсэн үгийн зохиол хэмээн үздэг. Эртний болон орчин үеийн шүүмжлэгчдийн аль аль нь цэх шулуун, ухаалаг, ойлгомжтой, тааламжтай хөгжилтэй хэлбэрээр бичигдсэн бүтээлүүдийн охь манлай нь Геродотын “Түүх” зохиол хэмээн дээдлэн хүндэтгэдэг билээ. Геродот “Алив хүмүүнд мөнхөд байх зүйл үгүй, хорвоо ертөнцийг хувь заяа, боломж хоёрын удирддаг” хэмээн үздэг байв. Ёс суртахууны ямар чухал болохыг сургасан байдаг нь Грек, Ромын түүх бичигчдыг гол зарчим, үндэс нь болж өгсөн байна.

Нэмэлт мэдээллүүд[засварлах]

  • Several English translations of The Histories of Herodotus are readily available in multiple editions. The most readily available are those translated by:
    • A. D. Godley, 1920; revised 1926. Reprinted 1931, 1946, 1960, 1966, 1975, 1981, 1990, 1996, 1999, 2004. Available in four volumes from Loeb Classical Library, Harvard University Press. ISBN 0-674-99130-3 Printed with Greek on the left and English on the right.
    • Aubrey de Sélincourt, originally 1954; revised by John Marincola in 1972. Several editions from Penguin Books available.
    • David Grene, Chicago: University of Chicago Press, 1985.
    • George Rawlinson, translation 1858–1860. Public domain; many editions available, although Everyman Library and Wordsworth Classics editions are the most common ones still in print.
    • Robin Waterfield, Oxford World Classics, 1998.
  • Bakker, Egbert e.a. (eds.), Brill's Companion to Herodotus. Leiden: Brill, 2002
  • Evans, J. A. S., Herodotus. Boston: G. K. Hall, 1982.
  • —. Herodotus, Explorer of the Past: Three Essays. Princeton, NJ: Princeton University Press, 1991.
  • Fehling, Detlev. Herodotus and His "Sources": Citation, Invention, and Narrative Art. Translated by J.G. Howie. Arca Classical and Medieval Texts, Papers, and Monographs, 21. Leeds: Francis Cairns, 1989.
  • Flory, Stewart, The Archaic Smile of Herodotus. Detroit: Wayne State University Press, 1987.
  • Fornara, Charles W. Herodotus: An Interpretative Essay. Oxford: Clarendon Press, 1971.
  • Hartog, F., The Mirror of Herodotus. Berkeley, CA: University of California Press, 1988.
  • Immerwahr, H., Form and Thought in Herodotus. Cleveland: Case Western Reserve University Press, 1966.
  • Lateiner, D., The Historical Method of Herodotus. Toronto: University of Toronto Press, 1989.
  • Momigliano, A., The Classical Foundations of Modern Historiography. University of California Press, 1992.
  • Pritchett, W. K., The Liar School of Herodotos. Amsterdam: Gieben, 1991.
  • Romm, James S. Herodotus. New Haven, CT; London: Yale University Press, 1998 (hardcover, ISBN 0-300-07229-5; paperback, ISBN 0-300-07230-9).
  • Thomas, R., Herodotus in Context; ethnography, science and the art of persusion. Oxford University Press 2000.
  • Selden, Daniel. "Cambyses' Madness, or the Reason of History," Materiali e discussioni per l'analisi dei testi classici 42 (1999), 33-63.
  • Simons, Marlise. Himalayas Offer Clue to Legend of Gold-Digging 'Ants'. New York Times: 25 November 1996.
  • Peissel, Michel. "The ants' gold: The discovery of the Greek El Dorado in the Himalayas". Collins, 1984. ISBN-13: 978-0002725149.

Гадаад холбоосууд[засварлах]

Онлайн орчуулгууд[засварлах]