Дарви сум (Ховд)
Дарви сум
ᠳᠠᠷᠪᠢᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Ховд |
Сумын төв | Булган |
Газар нутаг | |
• Нийт | 5,604 км2 (2,164 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 3,014 |
Цагийн бүс | UTC+7 (UTC + 7) |
Ховд аймгийн Дарви сум. 1921 онд Засагт хан аймгийн Эрдэнэ бэйсийн хошууг Хантайшир уулын аймгийн Сутай уулын хошуу хэмээн нэрлэж, хожим Дарви сум болгон өөрчилжээ.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Олхонууд, Бэсүд голлосон овгуудын нутаг Засагт хан аймгийн Эрдэнэ бэйсийн хошууг 1921 онд Хантайшир уулын аймгийн Сутай уулын хошуу хэмээн нэрлэжээ. Улсын анхдугаар их хурлын шийдвэрийн үндсэн дээр орон нутгийн засаг, захиргааны зохион байгуулалтад өөрчлөлт хийж Сутай уулын хошууг Дарви сум болгон нэрийдэж, 1927 онд сумын анхны бага сургуулийг байгуулжээ.
Дарви сумаас 1931 онд Хайрхан сум тасарч, 1932 онд Дарви, Хайрхан сумууд нийлж, 1934 онд дахин салж Мөнгөн аяга хэмээх газар төвлөрөх, 1938 онд дахин нэгдэх зэргээр явсаар 1940 онд 18 багтай 1100 гаруй өрхтэй, 150 мянга орчим малтай Дарви сум суурин айл болж, 1932 онд хүн эмнэлэг, 1936 онд мал эмнэлэг, 1957 онд телефон харилцаа үүсэн байгуулагджээ.
Газарзүй
[засварлах | кодоор засварлах]Дарви сум 549 мянга гаруй га газар нутагтайн 336 мянган га нь тариалангийнх, 54.0 га нь хадлангийнх, 6,4 мянган га нь ой мод, бусад ихэнх нутаг нь уул тал, говь хосолсон бэлчээр нутаг юм.
Далайн түвшнээс 4000 гаруй метр хүрэх Сутай, түүний салбар Хүрэн өндөр, Өлзийт, Жинстийн тасархай уул, Бумбат хайрхан, Музан Хөшөөтийн тасаг, тасаг салбар уулс, Хүйс, Тунгалаг, Дөргөн, Далан түрүүний тал, Буянт, Дэлгэр, Улаанбулагийн гол горхи байна.
Улаан номд орсон хар сүүлт, бөхөн, зэгсний гахай, ирвэс, суусар, нүүдлийн 9 зүйл, суурин 26 төрлийн жигүүртэн амьдарна. Дарвийн Чулуутын нурууны булш, Долоотын давааны долоон чулуу, хүрэл үеийн хадны сүг зураг, Алтан гадас, Суврага хайрханы оромж зэрэг түүхийн ба өнө эртний дурсгалтай газрууд домог бий.
Хүмүүс
[засварлах | кодоор засварлах]Эрдэнэ засгийн хошуу ноён болоод богд хаант монгол улсын түшээ гүн Гүнсэнсүрэн Монгол улсын баатар Пунцагийн Чогдон, Ховд аймгийн анхны поркурор Д.Түдэвдорж, партизан Базарын Очир, Д.Дэлэг, Д.Даваа, Б.Пүрэв, П.Пүрэвжав, Л.Түндэв, Монгол улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт хоньчин С.Цогтгэрэл, С.Лхагважав, Б.Гэндэнпил, Б.Галсандорж, Ш.Лхагва нарын хоньчин баатрууд, 100 шахам улс, аймгийн аварга цолтнууд, Монгол улсын ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Д.Мяасүрэн, урлагийн гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт Э.Чойдог, самбо бөхийн дэлхийн аварга, жүдо бөхийн олимпын хүрэл медальт, самбо, жүдо бөхийн улсынхаа 21 удаагийн аварга Р.Даваадалай, гавьяат жүжигчин Д.Найдан, З.Галсанданзан, З.Пүрвээ, гавьяат нэгдэлчин И.Даваа, МУ Цэцийн дарга, УИХ дэд дарга, УИХ гишүүн, гавьяат хуульч Доктор профессор Ж.Бямбадорж,гавьяат хуульч Б.Дагвадорж, хуульч/прокурор Шажинбат овогтой Чадраабалын Чунтсүрэн, гавьяат багш М.Цэрэнханд, гавьяат эмч Д.Самбуупүрэв, Б.Жав, Т.Эрхэмбаатар, худалдааны гавьяат ажилтан З.Цагаан, гавьяат уурхайчин Ц.Намжил, шинжлэх ухааны доктор Л.Дорж, Б.Цэрэндаш, Д.Жамбал, Н.Нямдаваа, Д.Данзан, С.Норовсамбуу зэрэг олон эрдэмтэн мэргэд төрөн гарчээ.
Мөн Монгол улсын заан хадагт хар хэмээх Д.Рэнчиндорж, Ард Аюуш киноны зохиолч Д.Содном, Ази тивийн хүрэл медальт, дугуйн спортын олон улсын хэмжээний мастер Ш.Жамбал, дэлхийг тойрсон таван хуруу багийн гишүүн, олон улсын хэмжээний мастер Ёндондаш нарын бахархалт олон арван хүмүүс бий.