Дархан цоржийн хийд

Дархан цоржийн хийд, Цоржийн хийд (Ойрад аялгаар хал. Дархн цорҗин киид, хас. Зоржинкет) нь Зүүнгарын хаант улсын үеийн Буддын хийд юм. Эрчис мөрний хойд эрэгт байрлана. Монголын Зүүнгарын хаант улсын хошууд түмний гол нутаг юм. Энэ хийд хэзээ баригдсаныг тодруулах шаардлагатай бөгөөд 1616 онд Цагаан хаант Орос улсын хайгуулын цэрэг, судлаачид ирэхэд 7 чулуун байшингийн эвдэрсэн суурь байсан байна. Хошуудын нутаг нь Зайсан нуураас хойш Эрчис мөрний дагуу, одоогийн Казахстан улсын Зүүн Казахстан муж, Улаан муж, Павлодар муж, Семей мужийн нутгийг хамардаг.

Одоогийн нэр[засварлах | кодоор засварлах]

Дархан цоржийн хийдийн буурин дээр Цагаан хаант Оросын хайгуулын цэргүүд бэхлэлт суурийн байгуулж долоон чулуун сүмийн үлдэгдэл байсан тул "Долоон хийд" буюу "Семь-палат" цайз гэж нэрлэж байгаад хожим Семипалатинкс хот гэж нэрлэжээ. ЗХУ-ын үед энэ бүс нутаг Казахстаны БНУ-ын засаг захиргаанд шилжин ирээд, ЗХУ задрахад Казахстан улсын бүрэлдэхүүнд үлдсэн байна. Хүн ам нь орос голдуу байсан боловч казах иргэд ихээр шилжин сууршиж, сүүлд казах хэлэнд дөхүүлэн Семипалатинкс хэмээх орос нэрийг нь 2007 онд Семей болгож сольжээ. Казах хэлэнд семей гэж үг огт байдаггүй байна.

Засаг захиргааны түүх[засварлах | кодоор засварлах]

Эрчис мөрний сав нутаг нь эртнээс Монголын төрт улсуудын эзэмшил нутаг байлаа. 17-р зуунд Монголын Зүүнгарын хаант улсын Хошууд түмэний гол нутаг байв. Манж гүрэн Монголын Зүүнгарын улсыг хэрцгийгээр даран сөнөөсний дараа энэ нутагт байсан үлдэгдэл хошууд, урианхай, цагаан ойрад овгуудаас газар нутгийг нь Цагаан хаант Орос гүрэн цэрэг зэвсгийн хүчээр булаан эзэлж цайз шивээ байгуулж эхэлсэн. 17-р зууны 2-р хагас Цагаан хаант Орос гүрэн бүрэн эзэмшилдээ оруулж Алтайн уулын тойрог (Алтайский горный округ) гэсэн засаг захиргааны нэгж байгуулан Томскийн губерн-д харъяалуулсан. 1920 онд энэ бүс нутагт зөвлөлт засаг тогтох үед Омскийн губерн гэсэн засаг захиргааны нэгж Томскийн губернээс салж байгуулагдсан. 1921 онд Омскийн губернээс ихээхэн газар нутаг Хиргисийн Өөртөө засах БНУ (Киргизской АССР)-н бүрэлдэхүүнд шилжсэн. 1925 онд Казахын Өөртөө засах БНУ (Казакская АССР)-н бүрэлдэхүүнд багтаж 1936 онд Казахын БНУ (Казахская ССР)-н нутаг болсон. Улмаар 1991 онд БН Казах улс(Казахстан) тусгаар тогтноход Казах улсын нутаг дэвсгэр болсон байна.

Түүхэн дурсгал[засварлах | кодоор засварлах]

Энэ орчим тод бичиг болон, төвөд үсгээр бичсэн хадны бичиг дурсгалууд түгээмэл буй.