Дэлхийн Роботын Олимпиад
Дэлхийн Роботын Олимпиад (Англи: World Robot Olympiad) нь 2004 онд Сингапурт анхны тэмцээнийг зохион байгуулснаас хойш 8 дахь жилдээ зохиогдож байна. Олимпиадад LEGO-роботуудыг үндсэн болон нээлттэй гэсэн хоёр төрлийн ангилалд уралдуулдаг. Үндсэн ангилалд тодорхой өгөгдсөн даалгаврыг гүйцэтгэдэг бол харин нээлттэй ангилалд өгөгдсөн сэдвийн дагуу төслийг гүйцэтгэдэг.
Дэлхийн Роботын Олимпиад нь шинжлэх ухаан, технологи болон боловсролын салбарын хувьд ач холбогдол бүхий үйл явдал бөгөөд дэлхийн залуучуудыг нэгтгэн улмаар сургалтын роботын тэмцээнд уриалан дуудсанаар тэдний ур чадварыг хөгжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдэх чадвар эзэмшүүлэх зорилготой юм. Энэ тэмцээнд оролцохоор уригдсан сургууль гурван оюутны бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлж орно. Тэмцээнд оролцох багууд өгөгдсөн даалгаварын дагуу хүнтэй төстэй үйл хөдлөлтэй роботын загварыг зохион бүтээх ёстой.
Зохиогдсон газар
[засварлах | кодоор засварлах]Он | Хот | Явагдсан газар | Нээлттэй ангиллын сэдэв |
---|---|---|---|
2004 | Сингапур | Сингапурын Шинжлэх Ухааны Төв | |
2005 | Тайланд, Бангкок | ||
2006 | Хятад, Наньнин | Хүнчилсэн робот | |
2007 | Тайвань, Тайбэй | Тайбэйн Үндэсний Их Сургууль | |
2008 | Япон, Ёкохама | Пасифико Ёкохама | Глобал байгаль орчныг хамгаалахуй |
2009 | Өмнөд Солонгос, Пухан | Постек | Хиймэл роботууд |
2010 | Филиппин, Манила | Эс-Эм-Экс Конвеншн Төв | Роботууд аялал жуулчлалд хувь нэмэр оруулна |
2011 | Арабын Нэгдсэн Эмират Улс, Абу-Даби | Абу-Дабигийн Үндэсний Үзэсгэлэнгийн Төв | Амьдралыг сайжруулагч роботууд |