Зурагт
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Зурагт (орос. Телевизор) гэдэг нь телевизийн өргөн цацалтыг хүлээн авч дуу авиаг сонсгож, дүрсийг үзүүлэх зориулалт бүхий төхөөрөмж юм.
Зурагт нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш түгээмэл дэлгэрсэн бөгөөд өнөө үед цахилгаанаар хангагдсан газарт гэр ахуйн тавилга, хэрэгслийн зайлшгүй нэгэн төрөл болдог. Зурагт нь радиогаас суурь авч бүтээгдсэн ба хожим нь компьютер, гар утас зэргийн суурь болсон юм. Өнгөт телевизор анх 1953 онд бүтээгдсэн.
Дэлгэц [засварлах]
Орчин үед уламжлалт дэлгэцээс илүүтэйгээр шингэн болор, плазма, гэрлийн тусгалт дэлгэц бүхий зурагтууд өргөн хэрэглэгдэж байна.