Интоор

Интоор

Биологийн ангилал
Аймаг: Ургамал
Division: Цэцэгт ургамал
Анги: Цэцэгт ургамал
Баг: Сарнай
Овог: Сарнайнхан
Дэд овог: Интоорынхон
Төрөл: Интоор
Интоор жимс

Интоор нь сарнайнхан овгийн интоорын бүлийн навчит мод буюу түүний үр жимсийг хэлнэ. Интоорын жимс нь дугуй хэлбэртэй, голдуу улаан өнгөтэй, сортоосоо хамаараад шаргал, улаан хүрэн зэрэг өнгөтэй байдаг. Голдоо 1 ширхэг үртэй.

Японы алдартай сакура нь интоорын нэг төрөл боловч сакурагийн жимс нь идэхэд тохиромжгүй, жижигхэн байдаг. Хүнсэнд жимсийг нь хэрэглэдэг интоор нь гол төлөв зэрлэг интоор (Латин: Prunus avium) байдаг. Мөн исгэлэн интоор (Латин: Prunus cerasus)-ыг ч хүнсэнд хэрэглэдэг.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Интоорыг хүн төрөлхтөн эрт дээр үеэс хүнсэнд хэрэглэж иржээ. Зэрлэг интоор нь Ираны умард нутгаас Европ, өрнө дахинд тархсан байна. Мөн исгэлэн интоор нь Турк орчмоос гаралтай.

Гэхдээ Англиас хүрлийн үеийн интоорын үр олдсон[1] тул яг хаанаас гаралтай болох нь эргэлзээтэй.

Нормандууд шерийз (cherise) гэж нэрлэдэг байсан нь англи хэлнээ черри (chery) болон хувирч үлджээ. Интоорыг 16-р зуунаас эхлэн их хэмжээгээр тариалах болж, улмаар 17-р зуунд Америк тивд очсон байна.

Монголд ургадаггүй. Оросоор дамжин орж ирдэг байсан бөгөөд интоорын ундаа ихэд дэлгэрсэн.

Үйлдвэрлэлийн хэмжээ[засварлах | кодоор засварлах]

Дэлхий дээр 2005 онд хурааж авсан интоорын хэмжээ нь 1,900 килотонн. Үүнээс эхний 3 нь дараах улсууд болно[2]:

Байр Улс Хэмжээ
1 Турк 260,000 т
2 Америкийн Нэгдсэн Улс 250,000 т
3 Иран 224,000 т

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Huxley, A., ed. (1992). New RHS Dictionary of Gardening. Macmillan ISBN 0-333-47494-5.
  2. Asociacion de Exportadores de Chile A.G. (Memento 16. Наймдугаар сар 2008 цахим архивт) World Sweet Cherry Review 2006 Edition (PDF 898K)

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Cherry – Викимедиа дуу дүрсний сан