Кэтрин Зета-Жонс

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Кэтрин Зета-Жонс

Зета-Жонс 2005 онд.
Төрсөн Кэтрин Зета-Жонс
1969 оны 9 сарын 25 (1969-09-25) (44 настай)
Нэгдсэн Вант Улс, Уэльс, Суонси
Үндэстэн Британи
Ажил Жүжигчин
Он жил 1981–одоо
Эхнэр (нөхөр) Майкл Дуглас (2000–одоо)
Хүүхэд

Дилан Майкл Дуглас

Кэрис Зета-Дуглас

Кэтрин Зета-Жонс (англ. Catherine Zeta-Jones, CBE, 1969 оны есдүгээр сарын 25-нд төрсөн) нь Уэльсийн жүжигчин, дуучин юм.

Замнал[засварлах]

Зета-Жонс 1999 оны Каннын кино наадмын ёслолын үеэр.

Тайзны замналаа бага наснаасаа эхэлсэн тэрээр Британий болон Америкийн телевизийн ба уран сайхны олон олон кинонд гол болон туслах дүрүүд бүтээж байсан бөгөөд Холливүүдийн замналаа 1998 онд Зоррогийн баг тулаант кино, 1999 онд Ан гэмт хэргийн триллер кинонуудад тоглож эхэлж байв. Харин 2000 онд Майкл Дуглас, Бенисио дель Торо, Дон Чидл, Сальма Хайек зэрэг ансамблей жүжигчидийн тоглосон Траффик киноны Хелена Айалагийн дүрээр Алтан бөмбөрцөгийн Шилдэг эмэгтэй туслах дүрийн шагналд анх удаа нэр дэвшиж амжилт олж байв.

Зета-Жонс алдарт Бродвейн Чигаго хөгжимт жүжгээс сэдэвлэн 2002 онд Роб Маршаллын найруулсан хөгжимт драмын төрлийн Чигаго кинонд Велма Келлигийн дүрийг бүтээж Оскар, БАФТА, Гилдийн шагналыг тус тус хүртэж улмаар Алтан бөмбөрцөгийн хөгжимт инээдмийн киноны Шилдэг эмэгтэй дүрийн номинацид нэр дэвшиж байв. Оскар хүртсэн тэрээр түүний дараа 2003 онд Жорж Клуни, Жеффри Раш, Билли Боб Торнтон нарын Оскартнуудтай романтик, инээдмийн төрлийн Тэсэшгүй араншин кинонд, 2004 онд гэмт хэргийн сэдэвтэй инээдмийн төрлийн Оушений арванхоёр найз кинонд Жорж Клуни, Брэд Питт, Мэтт Дэймон, Энди Гарсиа, Венсан Кассель, Жулия Робертс нарын ансамблейтай хамт, Том Хэнксийн гол дүрд нь тоглосон Нисэх онгоцны буудал кинонд онгоцны үйлчлэгч Амелиа Уоррений дүрд тус тус тоглосон билээ.

Доун Фрэнч болон Женнифер Саундерс нарын Британий алдартай элэглэгч нарын Фрэнч ба Саундерс теле шоунд Зета-Жонсыг Кэтрин Спартак-Зета-Дуглас-Жонс нэртэйгээр ээлжит цувралаараа элэглэсэн нь шоу нэвтрүүлгийн нэрийг ихэд өргөж өгсөн гэдэг. Дэлгэрүүлбэл Зета-Жонсын хадам аавын нь тоглосон (Спартак киноны үйл явдлаар зохиомжилж Америк, Уэльс аялгыг хэт хатуулаг болгон ярилцдаг болоор Фрэнч, Саундерс нар элэглэн тоглодог билээ.

Түүнчлэн Зета-Жонсын зургийг Allure,[1] Harper's Bazaar, W, Vanity Fair болон Vogue зэрэг маш олон сэтгүүл, хэвлэл нүүр, гол гол хуудсууддаа тавьж байсан бөгөөд People[2] сэтгүүлийн "1998 оны Хамгийн дур булаам хүмүүс" санал асуулгын 68-д, FHM' сэтгүүлийн "2005 оны дэлхийн хамгийн сэтгэл татам 100 эмэгтэй" жагсаалтын 82-т, VH1' сэтгүүлийн "Халуунаас халуухан 100 бүсгүй" жагсаалтын 50-д тус тус эрэмбэлэгдэж байжээ.

Хувийн амьдрал[засварлах]

Зета-Жонс нөхөр Майкл Дугластайгаа 1999 оны гуравдугаар сараас эхлэн үерхэж[3] байгаад 2000 оны арваннэгдүгээр сарын 18-нд Нью-Йорк хот дахь Плаза зочид буудалд сүр дуулиантайхан гэрлэжээ.[4] Тэд хоёр хүүхэдтэй ба хүү Дилан Майкл Дуглас нь (хожим нь Дилан Томас болсон) 2000 оны наймдугаар сарын 8-нд мэндэлсэн ба анхны хүүхдээ тээж явахдаа Траффик кинонд тоглож байжээ. Охин Кэрис Зета-Дуглас нь 2003 оны дөрөвдүгээр сарын 20-нд мэндэлсэн бөгөөд одоо гэр бүлээрээ Нью-Йоркт амьдарцгаадаг ч дэлхийг тойрон аялан болон суурьшин амьдардагаараа онцлогтой гэр бүл юм. Мөн түүнчлэн Барбадос, Бермуд, Манхэттен, Аспен, Кэбэк, Мальорка зэрэг арал улс, Франц, Канадын мужуудад үнэт цаасны томоохон хувьцаа эзэмшихийн сацуу бүгдэд нь гэр, эдлэн газруудтай гэдэг.[5]

Кино бүтээлүүд[засварлах]

Жил Title Нэр Notes
1990 1001 nuits, LesLes 1001 nuits Scheherazade English: 1001 Nights
1991 Darling Buds of May, TheThe Darling Buds of May Mariette
1992 Christopher Columbus: The Discovery Beatriz
1993 Splitting Heirs Kitty
1994 Cinder Path, TheThe Cinder Path Victoria Chapman
1994 Return of the Native, TheThe Return of the Native Eustacia Vye
1995 Catherine the Great Catherine II
1995 Blue Juice Chloe
1996 Phantom, TheThe Phantom Sala
1996 Titanic Isabella Paradine TV miniseries
1998 Mask of Zorro, TheThe Mask of Zorro Eléna (De La Vega) Montero
1999 Entrapment Virginia Baker
1999 Haunting, TheThe Haunting Theo
2000 High Fidelity Charlie Nicholson
2000 Traffic Helena Ayala
2001 America's Sweethearts Gwen Harrison
2002 Chicago Velma Kelly
2003 Sinbad: Legend of the Seven Seas Marina Voice role
2003 Intolerable Cruelty Marylin Hamilton Rexroth Doyle Massey
2004 Terminal, TheThe Terminal Amelia Warren
2004 Ocean's Twelve Isabel Lahiri Nominated — Broadcast Film Critics Association Award for Best Cast
2005 Legend of Zorro, TheThe Legend of Zorro Eléna (De La Vega) Montero Nominated – People's Choice Award for Favorite Female Action Star
2007 No Reservations Kate Armstrong
2007 Death Defying Acts Mary McGarvie
2009 Rebound, TheThe Rebound Sandy
2012 Playing for Keeps Denise Completed
2012 Lay the Favorite Tulip Heimowitz
2012 Rock of Ages Patricia Whitmore
2013 Broken City Emily Barlow Completed
2013 The Bitter Pill Post-production
2013 RED 2 Filming

Шагналууд[засварлах]

Жил Нэр Role Одон
1981 Annie Annie
1983 Bugsy Malone Tallulah
1986 The Pajama Game Chorus
1987 42nd Street Peggy Sawyer
1989 Street Scene Mae Jones
2009 A Little Night Music Desiree Armfeldt

Эшлэл[засварлах]

  1. "Catherine Zeta-Jones Goes Nude in Allure Magazine", Stylelist.com. 9 December 2010-нд авсан. Archived from the original on 11 September 2012. 
  2. Biography for Catherine Zeta-Jones. Internet Movie Database. 9 December 2010-д хандсан.
  3. "Cheesy chat up line that snagged Catherine Zeta-Jones". The Sydney Morning Herald. 12 July 2007.
  4. Biography for Catherine Zeta-Jones. IMDB.com (1 October 2008). 1 October 2008-д хандсан.
  5. From Swansea to Barbados. A Place in the Sun (1 Dec 2008). 14 April 2011-д хандсан.

Холбоос[засварлах]

Викимедиа зургийн сан:
«Кэтрин Зета-Жонс»