Том Хэнкс

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Томас Жеффри Хэнкс
TomHanksApr09.jpg
Төрсөн 1956 оны 7 сарын 9
Америкийн Нэгдсэн Улс, Калифорни муж, Конкорд хот
Мэргэжил жүжигчин, продюсер, найруулагч, дуу оруулагч, зохиолч, илтгэгч

Томас Жеффери "Том" Хэнкс нь (англ. Thomas Jeffrey "Tom" Hanks,1956 оны долоодугаар сарын 9) Америкийн Нэгдсэн Улсын жүжигчин, продюсер, зохиолч мөн найруулагч хүн билээ. Гэр бүл-нөхөрсөг инээдмийн төрөлт дагнасан драмын бүтээлүүдэд түүний бүтээсэн дүрүүдээр нь бид бүхэн илүү сайн мэдэх билээ. Энд Филадельфи киноны Андрей Беккет, Форрест Гамп киноны гол дүр, Аполло 13 киноны ахлагч Жеймс Артур Ловелл, Цэрэг Райныг аварсан нь киноны ахмад Жон Миллер, Өөрт тань хаягласан захиа киноны Жое Фокс, Орхигдсон хүн киноны Чак Ноландын дүрүүдийг тус тус онцлож байна. Хэнкс 1993 онд Филадельфи, 1994 онд Форрест Гамп киногоороо Оскарын шагналын Шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг дараалан хүртсэн эрхэм, Америкт л гэхэд түүний тоглосон кинонууд 3.5 тэрбум долларыг давсан ашиг олсон байдаг байна.[1] Тэрээр жүжигчин Колин Хэнксийн эцэг.

Бага залуу үеийн амьдрал[засварлах]

Хэнкс Калифорни мужийн Конкорд хотноо мэндэлсэн ба эцэг Амос Меффорд Хэнкс (1924-1992) нь Ерөнхийлөгч Авраам Линкольнтой түүний ээж Нэнси Хэнксээр холбогдон хамаатан байжээ.[2] Хэнксийн ээж Португал-Америк гаралтай Жанет Мэрилин Фрэгер (1932 оны нэгдүгээр сарын 18) нь эмнэлгийн ажилтан нэгэн. Тэд Сандра (Сандра Хэнкс Бенойтон зохиолч), Ларри (Лауренс М. Хэнкс Иллиноис мужийн Урбане-Шампейны Их сургуулийн шавьж судлалын доктор, профессор)[3], мөн Том. Жүжигчин, найруулагчийг маань бага ахуйд нь Жим гэдэг байсан ба нэрийг нь ээж нь өөрчилсөн байдаг байна. Хожуу эцэг эх нь салжээ. Сандра, Ларри, Том нарын хойд эх болох хүн таван хүүхэдтэй байв.

Амос Хэнкс ганц бие байхдаа уртасгасан цагаар ажилладаг тул хүүхдүүдийн сурлага, хүмүүжил зэрэгт нь төдийлөн сайн анхаарч чаддаггүй эцэг байлаа. Хэнкс сургуульдаа оюутнууд болон багш нарын дунд төдийлөн сайн нэртэй байгаагүй тухайгаа хожим нь дурсахдаа их л бүрэг, харьцааны доголдолтой, өвчтэй ч юм шиг байдал нь айдас төрүүлэм байсан гэж тодорхойлсон нь бий. 1965 онд эцэг нь Францис Вонг хэмээх Хятад гаралтай Сан Францискогийн суугуул бүсгүйтэй гэрлэжээ. Хэнкс ахлах сургуулийг төгсөн төгстлөө Францисийн гурван гурван хүүхэдтэй амьдардаг байлаа. Хэнкс Калифорнийн Хайвард дахь Чабот коллежид театрын жүжигчний мэргэжлээр хоёр жил суралцаж байгаад Сакраменто хотын Калифорнийн Их Сургуульд шилжсэн байна. Тухайн үед цуврал театрын жүжгүүдэд гол болон туслах дүрүүдэд тоглож тайзны хүүрнэл зохиолтой тоглолтоороо уусан нэгдэхийн арга ухаанд лавшруулан суралцсаар л байв. Бертолт Брехт, Теннеси Виллиамс, Хэнрик Ибсен нарын жүжигчдийн тоглолтын ур чадвараас үлгэр дууриалал авахын тулд тоглолтуудыг нь үздэг байсан тухайгаа дурссан байдаг. Энэ туршид Хэнкс Охайо мужийн Кливленд хотод зохион байгуулагдсан театрын фестивалаар театрийн найруулагч Винсент Довлинтой танилцсан ба тэр хүн мэргэжлийн гараагаа амжилттай эхлүүлэхэд Хэнкст ихээхэн дэмжлэг үзүүлжээ. Уильям Шекспирийн бичсэн Хоёр Верон жүжгийн гэмт хэрэгтний дүрийг бүтээж Клевлендийн тайз урлагийн Шилдэг эрэгтэй дүрийн шагнал хүртсэн нь мэргэжилийн анхны том үнэлгээ нь болов.

Ажлын гараа[засварлах]

1979 онд Нью-Йорк хотод амьдрахаар ирсэн даруйдаа He Knows You're Alone хэмээх анхны кино бүтээлд тоглов. 1979 онд Риверсайд Шекспир Компани продашны Никколат Мачиавеллигийн зохиол Мандрэк киноны Каллимакогийн дүрийг бүтээснээр Нью-Йоркийн тайз урлагийнхны хүрээнд нэр нь танигдаж эхлэсэн байна. Дараа жил нь ЭйБиСи телевизийн бүтээл инээдмийн төрлийн Босом Баддиес цуврал киноны гол дүр Кип Вилсоны дүрийг бүтээсний дараахан Лос-Анжелес рүү шилжин суурьшив. Тэнд төвхнөнгөө өмнө кинон дээр хамтарч тоглосон Петер Сколаригийн хамт реклам сурталчилгаанд тоглоод амжив. Петер болон Хэнксийн хослол инээдмийн бүтээлүүд 1980 оны эхэн үед үзэгчдийн талархлыг ихэд хүлээдэг байв. 1982 онд Жаргалтай өдрүүд цувралд Хэнкс тоглох урилга авч тус киноны найруулагч Рон Ховардтай уран бүтээлээр хамтрах болов. Ховардын 1984 онд найруулсан 69 сая долларын орлого олсон Сплаш нэртэй романтик зөгнөлт инээдмийн кинондоо Хэнксийг тоглуулсан байна. 1984 онд Нил Израйлийн найруулсан Гоонь эрийн үдэшлэг секс инээдмийн кинонд тоглов.

Амжилт ба бүтэлгүйтлийн үеүд[засварлах]

Том Хэнкс Оскарын шагналын эзэн болоод байж буй нь, 1989 оны гуравдугаар сарын 29

Энгийн биш (1986)-Эцэг эхээсээ таарамжгүй байдлын улмаас хөндийрсөн залуугийн эцэгтэйгээ харьцаж буй харьцааг гарган харуулсан уг киноны эцгийн дүрийг бүтээсэн Зальжин хүн киногоороо алдаршсан жүжигчин Жеки Глисон хэлэхдээ: Хэнксийг өмнө нь инээдмийн сэдэвт цувралын жүжигчингээр тэр дундаа марзан ааш зан аягаар нь төсөөлдөг байсан ч түүнийг дэндүү төлөв даруу хүн гэдгийг нь мэдсэн. Түүнтэй дахин кинонд тоглохыг хүсч байна хэмээжээ. Стивен Спилбергийн найруулсан инээдмийн зөгнөлт Том (1988 он) кино нь гол дүрийн жүжигчин Хэнкст маш их нэр хүндийг авчирсан ба энэ үед Холливудын эгнээнд багтан оров. 1988 онд Ширхэг үзэм кинонд 1979 оны Оскарын шагналт жүжигчин эмэгтэй Салли Фиелдтэй хамтран тоглосон ба уг кинонд анагаахын чиглэлээр суралцдаг зэрвэсхэн харвал уцаарламтгай мэт боловч алиа хошин зантай болхидуу залуугийн дүрийг гаргаж өгсөн байна. Тёрнер ба Хуч хэмээх 1989 оны кино нь бокс-оффисыг тэргүүлснийг эс тооцвол 1989-90 оны хооронд тоглосон, бок-оффист дээгүүр өрсөлдөж чадаагүй Хэнксийн санааг зовоож байсан кинонууд гэвэл: Тосгон (1989), Галт уулын эсрэг Жо (1990), Нэрэлхүү зангийн гал (1990).

Драматик дүрийг чухалчлах болсон нь[засварлах]

Том Хэнкс болон Рита Вилсон нар, 1989 онд

Драматик буюу яриа болон жүжиглэлт давамгайлсан кинонуудад Хэнкс зонхилон тоглох болсон нь 1992 оноос эхлэлтэй. Бидний лиг нэртэй кинонд бейсболын багийн дасгалжуулагчийн дүрийг бүтээсэн нь эхлэл бүтээл юм. 1993 онд тоглосон Сиэтле дэх нойргүйдэл болон Филадельфи кинонууд нь Хэнксийн өөрийгөө шинэ үе ирэх болно гэж тодорхойлж байсныг ёсоор болгов. Дэлгэрүүлбэл, эхний кинонд бэлэвсэрсэн эр Сэм Болдвиний дүрийг бүтээсэн бөгөөд хүүгийн хамт Сиэтлед нүүж ирээд амьдарч байх үед нь түүний аав шинэ эхнэр олж өгөхөөр радиогийн шууд нэвтрүүлэгт холбогдож киноны үйл явдал өрнөх ба Холливудийн сайхан эмэгтэйчүүдийн нэг Мег Райн энэ кинонд тоглосон байна. Орчноос гадуурхагдан амьдрах болсон ДОХ-ын өвчтэй ижил хүйстэнтэйгээ явалдагч өмгөөлөгч залуугийн дүрийг бүтээхийн тулд биеийн жингээ арван гурван килограммаар хасч, үсээ хусуулж өрөвдөм дүрийг хичнээн гайхалтай гарган харуулсан хэлэх нь зүй. Тухайн жил Оскарын Шилдэг эрэгтэй дүрийн шагналыг хүртсэн түүхтэй.

Түүний өвдөг дээрээ гараа тавиад сууж буй Гампын дүр.
Форрест Гамп киноны хэсэг, 1994 он

Филадельфи киноны дараа 1994 оны зун дэлгэцнээ гарсан Форрест Гамп түүнд Оскарын Шилдэг эрэгтэй дүрийн шагналыг хоёр дахь удаагаа авчрав. Оскарын түүхэнд ч энэ нь ховор тохиолдол байсан бөгөөд өмнө нь алдарт жүжигчин Спенсер Трэси 1937-38 онуудад дараалан авч байсан байх юм. Хэнксийн дараагийн бүтээл нь Рон Ховард найруулагчийн найруулсан сансар огторгуйг эзэгнэгчдийн бахдам үйлийг харуулсан Аполло 13 хэмээх 1995 оны кино юм. Энэ кинонд Хэнкс хөлгийн ахмад, сансрын нисгэгч Жим Ловелийн дүрийг бүтээсэн бол түүнтэй хамт Кевин Бекон, Бил Пакстон, Гэри Синисе, Эд Харрис болон Кэтлин Куинлен нарын жүжигчид тогложээ. Уг кино Оскарын есөн номинацид нэр дэвшиж хоёрт нь ялжээ. Хэнкс Тоглоомын түүх цуврал гэр бүлийн компьютерийн хөдөлгөөнт киноны гол дүр шерифф Вүүдид дуу оруулсан билээ.

Жүжигчний ажлын хажуугаар найруулагч, продюсерээр[засварлах]

1960-аад оны поп хамтлагийн амьдрал уран бүтээлийг харуулсан Та юу хийчих вэ нэртэй киноны зохиолыг бичиж найруулан 1996 онд дэлгэцнээ толилуулсан байна. Хэнкс өөрөө хамтлагийн хөгжмийн продюсерийн дүрийг бүтээсэн бөгөөд киноны үйл явдалд гардаг Плейтон продакшныг амьдрал дээрээ ч бий болгож чадсан нэгэн. Продюсер Гэри Гоцман хамтаар Плейтон продакшны үйл ажиллагааг одоо ч эрхэлж байгаа. ЭчБиӨү телевизийн Дэлхийгээс сар руу хүрсэн нь баримтат киноны зохиолыг бичиж, найруулахад хамтран оролцсон байдаг байна. Тус кино нь сансрын нисгэгч Нил Армстронгийн домогт нислэгийг харуулсан ба Эмми Авардсын шагнал авчээ. Стивен Спилбергийн найруулсан Нормандын бэхлэлтэнд амь өрсөн тэмцэж буй цэргүүдийн ээдрээт үйл явдлыг харуулсан Цэрэг Райныг аварсан нь хэмээх кинонд Хэнкс тоглож найруулагч нь хоёр дахь удаагаа Оскар хүртэж, Хэнкс Шилдэг эрэгтэй дүрийн номинацид нэр дэвшсэн билээ. 1998 онд Сиэтле дэх нойргүйдэл кинонд хамт тоглож байсан жүжигчин Мег Райны хамт Өөрт тань хаягласан захидал кинонд тоглов. 1999 онд Стивен Кингийн романаас сэдэвлэн бүтээсэн Ногоон бүс кинонд тоглосон бол тэр жилээ Тоглоомын түүх 2 цувралын шерифф Вүүдигийн дууг оруулсан юм. Түүний дараа жил Алтан бөмбөрцөгийн шагналын Шилдэг эрэгтэй дүрийн шагналыг Роберт Земекисийн найруулсан Орхигдсон хүн киноны эзгүй аралд амьдрагч FedEx-ийн системийн шинжээчийн дүрээрээ авав. 2001 онд ЭчБиӨү телевизийн Ах дүүсийн бүлэг цуврал киноны найруулагчдын баг болон продюсерийн багт ажилласан байна. Найруулагч Сэм Мендесийн найруулсан Америкийн гоо үзэсгэлэн киноны багахан дүрд 1999 онд тоглосон байна. 2002 онд Спилбергийн ээлжит нэгэн кинонд тоглох бололцоо бүрджээ. Жүжигчин Леонардо Ди Каприо бага Фрэнк Абагнелийн дүрийг, эсрэг дүрийг Хэнкс бүтээн тоглосон Чаддаг юм бол намайг бариарай хэмээх уг кино нь шилдэг бүтээл болсон юм. Тухайн онд Миний нүсэр Грек маягийн хурим кинонд эхнэр Рита Вилсонтойгоо хамт продюсерээр ажилласан бол зургадугаар сарын 12-нд Америкийн кино урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулагч түүхэн хүмүүст Америкийн Кино Хүрээлэнгээс олгодог Лайф Эчивемент Авард шагналыг 45 насанд нь хүртээжээ. Үзэгчдэд ихэд үгүйлэгдсэн Хэнкс 2003, 2004 онд ах дүү Коенийнхний бүтээл Тоглоомын ноёд, Спилбергийн найруулсан Нисэх онгоцны буудал зэрэг кинонууд болон Сансрын аялал хүүхэлдэйн кинод дуу оруулсан юм. Хэнксийн тоглосон өндөр ашиг орлого олсон киноны жагсаалт 2006 онд нэгээр нэмэгдэж нээлтээ хийсэн юм. Дан Брауны романаас сэдэвлэсэн Да Винчигийн код кино нь 2006 оны гуравдугаар сарын 19-нд нээлтээ хийж 750 сая долларын орлого олжээ. Хэнксийн кинонд тоглосон, найруулсан, продюсерлэсэн зэрэг өөрийн биеэр биечлэн оролцсон ажлуудаас гадна алдарт Симпсоныхон хүүхэлдэйн цуврал ангид зориулан гаргасан Симпсоныхны кино нэртэй 2007 оны хүүхэлдэйн кинонд Хэнксийг хүүхэлдэйн баатрын дүр болгон хувирган оруулсан байдаг юм. 2007 онд Техасын сенат Чарли Вилсоны сонгуулийн компанит ажлын үйл явдлыг Майк Никольсийн найруулан тавьснаар харуулсан Чарли Вилсоны дайн хэмээх инээдмийн кинонд Хэнкс тоглож Алтан бөмбөрцөг шагналын номинацид нэр дэвшсэн байна.

Хэнкс 2008 онд

2008 онд Агуу Бак Ховард кинонд эцгийн дүрийг Хэнкс, хүүгийн дүрийг Колин Хэнкс, илбэчний дүрийг Жон Малкович нар тус тус бүтээсэн байна. Энд Колин Хэнксийг онцлох хэрэгтэй. Колин Хэнкс бол Том Хэнксийн хүү бөгөөд жүжигчин, тэр дундаа аймшгийн хэд хэдэн кинонд тоглосон нэгэн юм. Да Винчигийн код киноны үргэлжлэл болох Сахиусан тэнгэрүүд ба Чөтгөрүүд кино 2009 оны гуравдугаар сарын 15-нд нээлтээ хийсэн ба түүний уг киноны Роберт Лэнгдоны дүрийг бүтээхэд авсан цалин 30-35 сая доллар дээр нэмэгдээд киноны олсон ашиг орлогын 10-15 хувийн нэмэгдэл олгогдсон гэдэг.[4][5] Өөрөөр хэлбэл Хэнкс дэлхийн хамгийн өндөр цалинтай жүжигчин билээ.

Ашиг орлогоороо тэргүүлэгч кинонуудад[засварлах]

Хэнкс бокс-оффист ашиг орлогоороо тэргүүлсэн маш олон кинонд тогложээ. Түүний тоглосон бүхий л кино нийтдээ 3.639 тэрбум долларын орлого олсон байдаг байна.[6] He has been involved with seventeen films that grossed over $100 million at the worldwide box office.[7]

Хувийн амьдрал[засварлах]

Хэнкс 1978-аас 1987 оны хооронд Саманта Левес гэх бүсгүйтэй гэр бүл болон амьдарч байв. Хүү Колин Хэнкс, охин Элизабет Анн нарын хоёр хүүхэдтэй.[8][9] 1988 онд жүжигчин Рита Вилсонтой гэр бүл болсон. Тэд Босом Баддиес телевизийн шоуны үеэр анх танилцаж байжээ. Хэнкс, Колин нарын дундаас Честер, Трумен нэртэй хоёр хүү төрсөн. Честер Индиана Жонес болон Болор гавлын Хаант Улс кинонд бяцхан дүр бүтээсэн байдаг байна.

Улс төр[засварлах]

Хэнкс байгаль орчныг хамгаалахын төлөө зүрх сэтгэлээ зориулдаг нэгэн бөгөөд энэ ч утгаараа Тоёотагийн Раав4 ИВи маркийн болон машины цахилгаан хөдөлгүүр үйлдвэрлэгч компанид хөрөнгө оруулагч нэгэн юм.]].[10] Америкийн машин үйлдвэрлэгч Артера Моторсийн 2011 онд танилцуулах Артера 2 маркийн тэр хүлээж байгаа.[11] Хэнкс Америкийн улс төрийн том намуудын нэг Ардчилсан намын гишүүн дэмжигч бөгөөд намын төлөөлөл улс төрчдийн сонгуулийн компанит ажилд идэвхитэй оролцдог. Ардчилсан намын улс төрчдийн мөрийн хөтөлбөрт тодоор тусгагддаг ижил хүйстний гэрлэлтийн асуудлыг дэмждэг ажээ. Намын сонгуулийн ажил болон нийгэмд чиглэсэн ажлуудад Хэнкс хангалттай хандив өргөж чаддаг гэдгээрээ мөн л алдартай.

Том Хэнкс 2004 онд

Тэр Английн Примиер лигийн Астон Вилла клубийн үнэнч хөгжөөн дэмжигч.

Тоглосон кинонууд[засварлах]

Он Кино Дүр Тэмдэглэл
1980 He Knows You're Alone Эллиот
1982 Төөрдөг байшингууд ба мангасууд Роббие Вийлин Телевизийн бүтээл
1984 Сплаш Аллен Бэеир
Гооны эрийн үдэшлэг Рик Гаско
1985 Улаан гуталт Ричард Харлан Дрью
Сайн дурынхан Лауренс Ветли Бурни III
1986 Мөнгөний гахай Волтер Филдин
Энгийн атлаа Дэвид Баснер
Бид баяртай гэх бүртээ Дэвид Брэдли
1987 Драгнет Пер Стрибик
1988 Том Насанд хүрсэн Жош Баскин American Comedy Awards-Дэлгэцийн бүтээлийн Инээдмийн шилдэг жүжигчин
Алтан бөмбөрцөгийн Шилдэг эрэгтэй гол дүр – Motion Picture Musical болон Comedy]]
Los Angeles Film Critics Association Award шагналын Шилдэг эрэгтэй дүр
Ширхэг үзэм Стивен Гоолд Los Angeles Film Critics Association Award шагналын Шилдэг эрэгтэй дүр
1989 Тёрнер ба Хуч Мөрдөгч Скот Тёрнер
Тосгон Рей Петерсон
1990 Галт уулыг сөрөгч Жо Жо Бэнкс
Нэрэлхүү зангийн гал Шермен Маккой
1992 Бидний лиг Жимми Д'уган American Comedy Awards шагналын Дэлгэцийн шилдэг эрэгтэй дүр
Радио нисгэгч Майк ах
1993 Сиэтле дэх нойргүйдэл Сэм Балдвин Нэр дэвшсэн-Алтан бөмбөрцөг шагналын Инээдмийн бүтээлийн Шилдэг эрэгтэй дүр
Филадельфи Эндрью Беккет Оскарын шагналын Шилдэг эрэгтэй дүр
Алтан бөмбөрцөгийн – Драмын бүтээлийн Шилдэг эрэгтэй дүр
Мөнгөн баавгай шагналын Шилдэг эрэгтэй дүр
1994 Форрест Гамп Форрест Гамп Оскарын шагналын Шилдэг эрэгтэй дүр
American Comedy Awards шагналын Дэлгэцийн бүтээлийн Шилдэг эрэгтэй дүр
Chicago Film Critics Association Award шагналын Шилдэг эрэгтэй дүр
Chlotrudis Award шагналын Шилдэг эрэгтэй дүр
Алтан бөмбөрцөгийн – Шилдэг эрэгтэй дүр
Kansas City Film Critics Circle Award шагналын Шилдэг эрэгтэй дүр
National Board of Review Award шагналын Шилдэг эрэгтэй дүр
Screen Actors Guild Award шагналын Outstanding Performance by a Male Actor in a Leading Role
Southeastern Film Critics Association Award шагналын Шилдэг эрэгтэй дүр
Нэр дэвшсэн – BAFTA шагналын Шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин
Нэр дэвшсэн – Saturn Award шагналын Шилдэг эрэгтэй дүр
1995 Аполло 13 Жим Ловел Screen Actors Guild Award Шилдэг дүр бүтээлт
Тоглоомын түүх Шерифф Вүүди (дуу оруулсан)
1996 Та юу хийчих вэ Ноён Вайт (зохиолчоор болон найруулагчаар)
1998 Цэрэг Райныг аварсан нь Ахмад Жон Миллер Empire Awards шагналын Шилдэг эрэгтэй дүр
Online Film Critics Society Award шагналын Шилдэг дүр бүтээлт
Нэр дэвшсэн – Оскарын шагналын Шилдэг эрэгтэй дүр
Нэр дэвшсэн – BAFTA шагналын Шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин
Нэр дэвшсэн – Chicago Film Critics Association Award шагналын Шилдэг эрэгтэй дүр
Нэр дэвшсэн – Алтан бөмбөрцөгийн – Шилдэг дэлгэцийн бүтээл
Нэр дэвшсэн – London Film Critics Circle Award шагналын Шилдэг эрэгтэй дүр
Нэр дэвшсэн – Online Film Critics Society Award шагналын Шилдэг эрэгтэй дүр
Нэр дэвшсэн – Screen Actors Guild Award Шилдэг гол дүр бүтээлт
Нэр дэвшсэн – Screen Actors Guild Award шагналын Шилдэг дүр бүтээлт
Өөрт тань илгээсэн захидал Жое Фокс Нэр дэвшсэн – American Comedy Awards шагналын Дэлгэцийн шилдэг эрэгтэй дүр
1999 Тоглоомын түүх 2 Вүүди (дуу оруулсан)
Ногоон бүс Пол Эдгекомб Нэр дэвшсэн – Screen Actors Guild Award шагналын Шилдэг дүр бүтээлт
2000 Орхигдсон хүн Чак Ноланд (Продюсер)
Chicago Film Critics Association Award шагналын Шилдэг эрэгтэй дүр
Алтан бөмбөрцөгийн Шилдэг эрэгтэй дүр бүтээлт
New York Film Critics Circle Award шагналын Шилдэг эрэгтэй дүр
Online Film Critics Society Award шагналын Шилдэг эрэгтэй дүр
Нэр дэвшсэн – Оскарын шагналын Шилдэг эрэгтэй дүр
Нэр дэвшсэн – BAFTA шагналын Шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин
Нэр дэвшсэн – Las Vegas Film Critics Society Award шагналын Шилдэг эрэгтэй дүр
Нэр дэвшсэн – Phoenix Film Critics Society Award шагналын Шилдэг эрэгтэй дүр
Нэр дэвшсэн – Screen Actors Guild Award шагналын Шилдэг эрэгтэй дүр
2002 Там хүрэх зам Майкл Сулливан Empire Award шагналын Шилдэг эрэгтэй дүр
Нэр дэвшсэн – Phoenix Film Critics Society Award шагналын Шилдэг эрэгтэй дүр
Нэр дэвшсэн – Satellite Award шагнлын Дэлгэцийн шилдэг эрэгтэй дүр
Чаддаг юм бол намайг бариарай Тусгай албаны ажилтан Карл Хенрэти
2004 Нисэх онгоцны буудал Виктор Наворски
Тоглоомын ноёд Профессор Дор
Байшингийн зүүн талын Элвис Шуудангийн хайрцаг Элвис (бага дүр)
Сансрын аялал Аялалын хөтөч Санта клаус
Хобо, Hero Boy, аав
(продюсер)
(дуу оруулалт)
2006 Да Винчигийн код Профессор Роберт Ленгдон
Машинууд Шерифф Вүүди машин (cameo - voice only)
2007 Симпсоныхны кино өөрөө (дуу оруулсан)
Чарли Вилсоны дайн Чарли Вилсон Нэр дэвшсэн – Алтан бөмбөрцөгийн Хөгжимт бүтээлийн Шилдэг эрэгтэй дүр
2008 Агуу Чак Ховард Ноён Гэмбле
2009 Тэнгэрийн элчүүд ба Бу чөтгөрүүд]] Профессор Роберт Ленгдон
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн: Америкийн хамгийн шилдэг санаа]] Түүхэн дүрүүдийн хоолой (дуу оруулсан)
Where The Wild Things Are (продюсер)
2010 Тоглоомын түүх 3 Шерифф Вүүди (дуу оруулсан)
2011 Ларри Кроун Ларри Кроун (найруулагч, продюсер, зохиол)

Холбоос[засварлах]

Эшлэл[засварлах]

  1. People Index from Box Office Mojo.
  2. Fenster, Bob. They Did What!? The Funny, Weird, Wonderful, and Stupid Things Famous People Have Done, Andrews Publishing, 2002. p. 55.
  3. Lawrence M. Hanks, Associate Professor - University of Illinois at Urbana-Champaign.
  4. Tyler, Joshua. "Tom Hanks Confirmed For Da Vinci Code Sequel", Cinema Blend, 10 April 2007.
  5. Fleming, Michael. "Howard moves fast with 'Code' sequel", Variety, 24 October 2007.
  6. "People Index." Box Office Mojo.
  7. "Tom Hanks." Box Office Mojo.
  8. Tom Hanks, Us Magazine.
  9. Tom Hanks, E! Entertainment Television.
  10. Tom Hanks on Letterman.
  11. Bird-like electric car to make Palo Alto debut Wednesday. Retrieved 2010-02-01.