Лувсангийн Эрдэнэчимэг

Лувсангийн Эрдэнэчимэг (1967 онд Улаанбаатар хотод төрсөн) -Монгол Улсын улс төрч, УИХ-ын гишүүн, бизнес эмэгтэй.

Лувсангийн 6 дахь охин нь болж мэндэлсэн. Нөхөр гурван хүүхдийн хамт амьдардаг.

Лувсангийн Эрдэнэчимэг

Бизнест[засварлах | кодоор засварлах]

"Монос" группийг үүсгэн байгуулагч, амжилттай бизнес эрхлэгч.

Улс төрд[засварлах | кодоор засварлах]

2012 онд Ардчилсан Намаас нэр дэвшин Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 2016 он хүртэл ажиллахдаа

-УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны дарга,

- УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга,

- УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажиллаж байв.

2016 оноос хойшхи:

- Монгол Улсын ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх

- МоАХ-ны гүйцэтгэх захирал

- Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны зөвлөлдөх зөвлөлийн гишүүн

- Ардчилсэн намын Үндэсний бодлогын хорооны гишүүн


2012-2016 онд ажиллаж байхдаа санаачилсан хуулийн төслүүд

  • Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг батлуулсан.
  • Согтууруулах ундааны хяналтын тухай хууль
  • Тамхины хяналтын тухай хуулийг батлуулсан.
  • Хамтын тэтгэврийн тухай хуулийг батлуулсан.
  • Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн ажлын хэсгийн гишүүнээр ажилласан.
  • Хивэгний экспортыг зохицуулах тухай хуулийн төслийг батлуулсан.
  • Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан.
  • Зарим газар нутгийг тусгай хамгаалалтанд авах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа. /Тост тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалтанд авах тухай УИХ- ын тогтоол/
  • Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан.
  • Таван толгойн тогтоолын төсөл өргөн барьсан.
  • Шилэн дансны тухай хуулийг санаачлан өргөн барьсан.

Төгссөн сургууль, мэргэжил[засварлах | кодоор засварлах]

  • 1974 - 1984 онд Нийслэлийн 10 жилийн 10 дугаар дунд сургууль
  • 1984 - 1990 онд БНБАУ-ын Софи хотын их сургууль Биологич мэргэжлээр
  • 1998 - 2003 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн дээд сургууль Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.[1]

Эрдмийн зэрэг, цол[засварлах | кодоор засварлах]

  • Биологийн ухааны магистр

Ажилласан байдал[засварлах | кодоор засварлах]

  • 1990 - 1992 онд Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
  • 1992 - 1994 онд "Монос" ХЭАА-н захирал
  • 1994 - 2008 онд "Моносфарм трейд" ХХК-ий ерөнхий захирал
  • 2008 - 2012 онд "Монос Групп" ХХК-ийн дэд ерөнхийлөгч
  • 2012- 2016 Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016 -2019 онд "Монос Фарм Трейд" ХХК ерөнхий захирал

Шагнал[засварлах | кодоор засварлах]

  • 2006 онд Эрүүл мэндийн тэргүүний ажилтан
  • 2011 онд Алтангадас одон

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "parliament.mn". Archived from the original on 2015-04-10. Retrieved 2015-06-19.