Намаг

АНУ-ын Флорида дахь хулсаар хүрээлэгдсэн намагт газар.[1]

Намаг — Илүүдэл чийгтэй, чийгэнд дуртай ургамалаар бүрхэгдсэн, хуурай газрын гадаргын хэсэг юм.[2][3][4]

Газрын гүнд ус тогтоох давхарга гадаргад ойр бол намагжих үйл явц элбэг тохиолдоно. Иймийн тул мөнх цэвдэг бүхий тундр ба тайгын бүсэд намаг их тархдаг. Хойд хагас бөмбөрцөгийн ойн бүс түүн дотор Еврази, Бразил болон Канадад их элбэг.

Дэлхийн том намгархаг газар нь Амазоны нам доор газар болон Баруун Сибирийн тал газарт байдаг ажээ.[5]

Дэлхийн хамгийн том намаг[засварлах | кодоор засварлах]

Дэлхийн нийт хуурай газрын талбайн 2 хувийг экосистемийн онцгой төрөл болсон намаг, балчиг эзэлдэг. Тэдгээрээс хэмжээгээрээ хамгийн томд тооцогдох намаг нь ОХУ-ын нутгийн төв хэсэгт, Новосибирск, Омск, Томск мужуудын хооронд орших Васюганы намаг юм.

Намгийн талбай 55 мянган хавтгай дөрвөлжин км буюу манай Архангай аймгийн нутагтай тэнцэхүйц мөртлөө тэр чигтээ огтхон ч судлагдаагүй ба Васюган нь дэлхий дээрх хамгийн бага судлагдсан газруудын нэг аж. Үүний учир нь ус, шавар, хүлрээс гадна төсөөлшгүй олон төрлийн шумуулнууд эрдэмтэн судлаачдыг судлахад боломжгүй болгодог байна.

Тус намаг нь ойролцоогоор 10 мянган жилийн өмнө үүссэн, харьцангуй залууд тооцогдох экосистем юм.[6]

Ашиглах байдал[засварлах | кодоор засварлах]

Намгаас хүлэр гарган авч түлшний зориулалтаар болон газар тариалангийн бордоо болгон үйлдвэрлэлд ашиглаж болдог.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "History of the Everglades | Everglades Forever | Florida DEP". Dep.state.fl.us. 2009-02-11.
  2. "Department of Environmental Protection State of Florida Glossary". State of Florida.
  3. Butler S., ed. (2010). Macquarie Concise Dictionary (5th ed.). Sydney Australia: Macquarie Dictionary Publishers Ltd. ISBN 978-1-876429-85-0.
  4. "Official page of the Ramsar Convention url = http://www.ramsar.org/cda/en/ramsar-pubs/main/ramsar/1-30_4000_0__". {{cite web}}: External link in |title= (help); Missing or empty |url= (help); Missing pipe in: |title= (help)
  5. Fraser, L; Keddy, PA, ed. (2005). The world's largest wetlands : their ecology and conservation. Cambridge, UK [u.a.]: Cambridge Univ. Press. p. 488. ISBN 978-0521834049.{{cite book}}: CS1 maint: multiple names: editors list (link)
  6. "Caak.mn | Бусдаас өөр мэдрэмж!". Caak.mn - Бусдаас өөр мэдрэмж! (in англи). Retrieved 2024-03-12.

Холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Намаг – Викимедиа зураг, бичлэг, дууны сан