Рүүди Гей

Рүүди Гей (Англи: Rudy Gay, 1986 оны наймдугаар сарын 17-нд Мэриленд мужийн Балтимор хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Сакраменто Кингз болон Америкийн Нэгдсэн Улсын сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багт жижиг довтлогчийн байрлалд тоглодог юм. 2006 оны драфтын №8 Рүүди Гей Хьюстон Рокетс багт хуваарилагдсан ч тоглогч солилцооны (Шейн Батье, Стормайл Свифт нараар Рүүдиг сольсон) байдлаар Мемфис Гриззлийз (2006—2013) багт шилжжээ. Тус багт Бүх оддын тоглолтын цагирганд довтлох тэмцээнд өрсөлдөж байсан ба улирал бүр онооны дундаж тогтмол 10 болон 20 байсан ба 2009 оны арванхоёрдугаар сарын 13-нд Майами Хийт багийн эсрэг 41 оноо авч байв.[1] 2013 оны нэгдүгээр сарын 30-нд Торонто Рэпторс багт элсчээ.[2]

2013 оны арванхоёрдугаар сарын 9-нд тоглогчид солилцоогоор Сакраменто Кингз багт ирсэн.[3]

Рүүди Гей шигшээ багаа 2010 оны ДАШТ-д түрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байжээ.

Товч мэдээлэл[засварлах | кодоор засварлах]

  • Өндөр — 203 см
  • Жин — 104 кг
  • Өмсгөлийн дугаар — 8

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Gay helps Grizzlies maul Heat". Associated Press. December 14, 2009.
  2. "Grizzlies deal Gay to Raptors in three-team trade". NBA.com. January 30, 2013.
  3. "Kings Acquire Rudy Gay, Quincy Acy and Aaron Gray from Toronto". NBA.com. December 9, 2013. Retrieved December 9, 2013.

Холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Рүүди Гей – Викимедиа зураг, бичлэг, дууны сан